Төрийн ажлыг бүү гацаа
2014/12/18
Шинэчилсэн Засгийн газар гэх тодотголтой Засаг огцорсон. Шийдлийн Засгийн газрын тэргүүнээр Ч.Сайханбилэг сонсогдож салбарын сайдууд тамга тэмдгээ хүлээн авсан билээ. Өдгөө дэд сайдууд тодорчихвол төрийн ажил цаашаа явагдах гээд байдаг. Гэтэл сандал ширээнийхээ хуваариалалтаас болж гацалтанд орчихлоо. УИХ-ын өнөөдрийн чуулганаар 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой байсан ч, ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшилсон юм. Энэхүү чуулганыг хойшилсон шалтгаан нь МАН-наас гэнэт хоёр дэд сайд гаргаж ирэн нэр дэвшүүлсэнээс үүдсэн гэх таамаг байна. Харин бие даагчид чуулганыг хойшилсон явдалд ундууцан хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Чуулганаар УИХ-аар 2014 төсвийг тодотгох ёстой байсан. Төсвийн орлого тасарсан. Гол шалтгаан нь уул уурхайгаасаа бид мөнгөө авч чадахгүй байгаа. Үүнийгээ тодотгож ямар зардлаасаа танах вэ гэдгээ ярих ёстой. Энэ чухал асуудал дээр МАН, АН хоёр төрийн нарийн бичгийн даргын суудлаа хувааж чадахгүй, маргалдаж, хуралдаан хаяж гарлаа. Сандал суудлын хуваарилалтаас болж төрийн ажил гацаж байна. Энэ нөхөд ард түмний сайн сайхан амьдрал, эх орноо хөгжүүлэхийн төлөө нэгдсэнгүй. Зүгээр л дээрмийн бүлгүүд шиг мөнгө, сайдын суудал, төрийн нарийн, дэд сайдуудаа хэрхэн хуваах вэ гэдэг дээр л нийлсэн хүмүүс байна. Тэгээд төрийн нарийн бичгийн суудал дээрээ тохиролцож чадахгүй, арчаагаа алдлаа. Үүнийг бие даагчдын зүгээс хатуу эсэргүүцнэ. Засгийн газарт хамтарсан намууд өрийн таазыг нэмэх гэж байна" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Бидний авсан мэдээллээр намууд Төрийн нарийн бичгийн даргын суудлаа булаацалдаад тохиролцож чадахгүй байгаа юм байна. Цаг үе эдний албан тушаалын хуваарилалтыг хүлээхгүй нөхцөл байдал үүсчихсэн. Нэгдүгээр сарын 1-н гэхэд ирэх оны ажил эхэлж байх ёстой. Хугацаа бага байхгүй байхад сандал суудал дээрээ тохиролцож чадахгүй төрийн ажлыг цалгардуулж байна. Ер нь намууд томхон “бялуу” хүртэх гэж л Засгийн газарт орсон гэдэг нь харагдаж байна.
МАН Ч.Сайханбилэгтэй хамтрахгүй, Засгийн газарт орохгүй, давхар дээлийг дэмжихгүй, яамдын тоог нэмэхгүй гэж байсан ч бүгдийг нь хийсэн. Дэд сайдын тоог хоёроор нэмсэн. Одоо өрийн босгыг 320 тэрбум төгрөгөөр нэмж байна. Ийм байж болохгүй. Ард түмнээрээ ингэж тоглож болохгүй шүү дээ. Эд яагаад ингэж бардам тоглоод байна вэ гэхээр. Сонгууль болоход манай гишүүд ирээд саналаа өгчихдөг юм гэж бардаж байна. Тиймээс намын гишүүд гэж байгаа нөхөд энэ бүхнийг ухаалаг харж, хандах ёстой. Намын гишүүдэд л итгэж орой дээр нь суусан хүмүүс ийм муухай үйлдэл хийж байна. Гол найдвар нь намын гишүүд байна" гэв.
Уг нь өдийд албан тушаалын хэнэгээ багасгаад төсвийн тодотголоо хийж, улсын эдийн засгаа хөл дээр нь босголцох талаар маргалдаж суувал зүгээрсэн эрхэм гишүүд ээ!!!
Ийнхүү удтал хүлээлгэсний эцэст чуулганы хуралдаанаа эхлүүлж төсвийн тухай хуулийг хэлэлцсэн. Харин төсвийн тодотгол тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Түүнчлэн нэлээд олон хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэх учиртай уг хуралдаанд гишүүдийн ирц тун хангалтгүй байлаа.
Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 73.2 хувь нь дэмжив. Ингэснээр “Тогтоолыг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн. Санал хураалтад 41 гишүүн оролцсоноос 30 нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Засгийн газрын үнэт цаас гаргаж өр төлөх талаар УИХ-ын гишүүн, Сангийн Ж.Эрдэнэбат "320 тэрбум төгрөгийн бонд гаргахад өрийн таазад нөлөөлөхгүй" гэлээ.
Зочин · 2014/12/19
ОХУ-ын Термок брэндийн цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч тусгаарлагч.Хуванцар болон мод,төмөр хүрээтэй вакуум цонхонд зориулагдсан 4мм,5мм,8.5мм зузаантай хүйтнийг үл нэвтрүүлэгч дулаанаа баридаг тусгаарлагчийг танилцуулаж байна.Та бүхэн энэ тусгаарлагчийг ашигласнаар:Цонх,хаалганы шилэн багцаар гадагш алддаг +2-+4 хэмийг барьж,тасалгаан дахь дулаан агаарын урсгал +4 хэмээр сайжирдаг.Мөн хүйтэн сэрүүний улиралд шилэн багцанд үүсэн бий болдог усан дусал,цантаж хөлөрдөг асуудал арилна.Тусгаарлагчийг хүүхдийн өрөө,гал зуух,албан тасалгаа,зочид буудлын болон бүхийл цонхонд хэрэглэж болох бөгөөд олон удаа ашиглах боломжтой.Өвөл нь -25--45 хэм хүрч хүйтэрдэг Сибирь,Якут,Скандинавын орнуудад өргөн хэрэглэдэг.4-6 янзын хээтэй.Таны өрөөний интерьер дизайнд ач холбогдол өгнө.Та бүхэн халуунаар үлээдэг цахилгаан сэнс,тень хэрэглэх ********длаггүй.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Орос тех .Утас:95000020,95050020.Үнэ:1м кв:12500,13500,15500,19000төг