“Онц гал сөнөөгч” тэмдгээр 44 албан хаагч шагнагдав

 

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2014 оны үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо.

Баярын хурлын үеэр онцгой байдлын салбарт олон жил, үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг шагнаж урамшууллаа.

“Алтан гадас” одонгоор 1, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Цэргийн гавьяаны одонгоор 4, Цэргийн хүндэт медалиар  27, Шударга журам медалиар 2, Онц гал сөнөөгч тэмдгээр 44, Тэргүүний ажилтан тэмдгээр 49, ОБЕГ-ын Жуух бичгээр 31, ОБЕГ-ын Баярын бичгээр 37, ОБЕГ-ын Сайшаалын үнэмлэхээр 99, Онцгой байдлын төлөө 1, 2, 3 тэмдгээр 160, нийт 455 албан хаагч шагналаа гардан авлаа.

Онцгой байдлын албаны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ

Онцгой байдлын албаны нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойг албаны хэмжээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Албан хаагчдынхаа үүрэг гүйцэтгэх чадвар, мэдлэг мэргэжил, хариуцлага, сахилга батыг сайжруулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн анхаарч Төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд “Онцгой байдлын алба-10 жил” бүтээлч ажлын аян, болзолт уралдаан ”-ыг албаны хэмжээнд зохион байгууллаа.

“Бүтээлч ажлын ажлын аян”-ы хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын нийт анги байгууллагын хэмжээнд өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчин, байгууллагаа тохижуулах ажлыг өрнүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

“Нарны жим” олон ангит уран сайхны кино, “Алдраа дуурсгасан 10 жил” түүхэн номын цомог, “Сүлдэнд мөнхөрсөн эр зоригийн алба” баримтат киног бүтээж олны хүртээл болголоо.

Мөн 210 гаруй мэргэжлийн аврагчдын дунд “Мэргэжлийн аврагч-2014” бүсийн аварга шалгаруулах тэмцээн, аймаг, нийслэлийн 280 ерөнхий боловсролын сургуулийн 2400 гаруй сурагчдын дунд “Өсвөрийн аврагч” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

 

                                             1017 эрдэнэт хүний амь насыг авран хамгаалав                     

Монгол Улсын хэмжээнд 2014 онд 4928 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож Онцгой байдлын албаны албан хаагчид 1017 эрдэнэт хүний амь насыг аварч, төрийн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 22,9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.

Манай аврагч гал сөнөөгчид “Барс” худалдааны төв, “Улаанбаатар” телевиз, 1 дүгээр дөчин мянгат, Шангри Ла зочид буудалд гарсан томоохон гал түймрийг мэргэжил, ур чадварын өндөр түвшинд ажиллан цаг алдалгүй шуурхай унтрааж 543 хүн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 22.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг  авран хамгаалсан амжилтыг онцолж байна. 

Албан хаагчдын хувцас хэрэгслийн 10 төрлийн стандартыг

анх удаа шинээр боловсруулан батлуулав

 

“Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”-уудад нэмэлт, өөрчлөлт оруулан шинэчлэн найруулж, мөн “Онцгой байдлын албаны тухай хууль”-ийг шинээр боловсрууллаа.

 Онцгой байдлын албаны үйл ажиллагаанд нэн шаардлагатай эрх зүйн баримт бичиг болох 20 гаруй дүрэм, журам, заавар, стандартыг шинээр мөн онцгой байдлын байгууллагын албан хаагчдын хувцас хэрэгслийн 10 төрлийн стандартыг анх удаа шинээр боловсруулан батлууллаа. Онцгой байдлын албаны албан хаагчдын сүлд хийморийн илэрхийлэл  болсон “Албаны туг”-ийг шинэчлэн батлууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын аврагч, гал сөнөөгч, албан хаагчдын дүрэмт хувцасны загварыг шинээр батлагдсан стандартын дагуу олон улсын жишигт нийцүүлсэн загвар гаргаж батлууллаа.

Хүний нөөцийн хөгжил, сургалтын шинэчлэлд дэвшил гарлаа

Онцгой байдлын албаны албан хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын арга хэлбэрийг сайжруулах зорилгоор Хууль сахиулахын их сургуулийг түшиглэн Онцгой байдлын салбарын чиглэлийн 8 мэргэжлээр албан хаагч бэлтгэдэг болох, давтан мэргэшүүлэх, гадаадад сургах албан хаагчийн тоог нэмэгдүүлэх чигэлэлээр олон шинэлэг ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна. Тус албаны бие бүрэлдэхүүнээс гамшгийн менежмент болон нарийн мэргэшүүлэх чиглэлээр 2014 онд ОХУ, БНХАУ, БНСУ, Сингапур, Индонез, Малайз, АНУ, Австрали, Тайланд, Шинэ Зеланд зэрэг 10 гаруй улс орнуудад зохион байгуулагдсан сургалт, семенари, хурал чуулганд 304 албан хаагч хамрагджээ. Үүний 58 хувь буюу 176 нь аврагч, гал сөнөөгч, ахлагч бүрэлдэхүүн байна. Хууль сахиулах их сургуулийн Онцгой  байдлын сургуульд 8 мэргэжлээр  320 гаруй  бакалавр зэрэгтэй боловсон хүчнийг бэлтгэж байгаа. Өнгөрсөн жилээс эхлэн анх удаа доктор болон магистрын  сургалтад  48 албан хаагчийг  суралцуулж байна. Энэтхэг, Хятад, Тайланд улсад анх удаа магистрт 5 албан хаагчийг энэ оноос суралцуулж байгаа нь Онцгой байдлын албаны боловсон хүчин, хүний нөөцийн хөгжил, сургалтын шинэчлэлд гарч буй томоохон дэвшил гэдгийг онцолж байна. 

  • Газар хөдлөлтөөс амжиж анхааруулах систем” төслийг хэрэгжүүллээ

Гамшгаас хамгаалах арга хэмжээний хүрээнд болзошгүй гамшгийн аюулыг олон нийтэд эрт зарлан мэдээлэх үйл ажиллагааны шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар дээр хэрэгжүүлж буй “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем байгуулах” төслийг хэрэгжүүлж хүлээн авлаа.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэгт зарлан мэдээлэх дуут дохиоллын нийт 60 цамхагийг суурилуулан 3 телевиз 9 FМ радиогийн газруудад өргөн нэвтрүүлгийн EBS тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглалтанд орууллаа.

Мөн шуурхай удирдлагын хөдөлгөөнт удирдлагын төвийг 5 тонны даацтай “Хьюндай HD120” загварын автомашин дээр тоноглон төхөөрөмжилж, системийн найдвартай ажиллагааг хангах цахилгаан үүсгүүр суурилуулан ашиглалтанд оруулав.

Монгол Улсад анх удаа Олон улсын жишигт нийцсэн, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх нэгдсэн тогтолцоо бий болж байгаа нь иргэд гамшгийн аюулыг мэдээллийн бүх төрлийн хэрэгслээр дамжуулан цаг алдалгүй хүлээн авч гамшгийн аюулыг хохирол багатай даван туулах боломж ийнхүү бүрдэж байгаа юм аа.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг

шуурхай хүргэх нөхцөл бүрдүүллээ

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг иргэдэд олгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газарт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн санхүүжилтээр “Аврагч” студийг шинээр байгуулж, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг шуурхай хүргэх нөхцөл бүрдүүллээ.

  • амшгаас хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, өөртөө болон бусдад туслах мэдлэг, дадал олгох, сэрэмжлүүлэг мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор МҮОНТ, UBS, ТВ-9 телевизээр “Онцгой байдлын цаг” нэвтрүүлгийг бэлтгэн 30 дах дугаараа үзэгч олны хүртээл болголоо. Гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор уг нэвтрүүлгийг дохионы хэлний хэлмэрчтэйгээр бэлтгэн хүргэж байна.

Евро стандартын тоног төхөөрөмжөөр хангагдах суурийг тавилаа

Монгол Улсын Засгийн газар, Австри Улсын Засгийн газар хоорондын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Онцгой байдлын байгууллагын техникийн хүчин чадлыг дээшлүүлэх,  тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл нь нийт 5.2 сая евро буюу 12 тэрбум төгрөгийн үнэ өртөг бүхий Гал унтраах, аврах ажиллагааны болон ой, хээрийн түймэр унтраах иж бүрэн багаж, тоноглол бүхий 4 төрлийн 16 автомашин, дагалдах 2000 гаруй тоног төхөөрөмжийн хамт  нийлүүлэгдэх юм.

Монголын эрс тэс уур амьсгалд тохируулан үйлдвэрлэгдэх евро стандартын эдгээр автомашин техник хэрэгсэл 2015 оны 09 дүгээр сар гэхэд манай улсад нийлүүлэгдэж эхлэх юм.  Хөнгөлөлттэй зээлийн төсөлд Улаанбаатар хотоос гадна Архангай, Булган, Хөвсгөл, Орхон зэрэг 11 аймаг хамрагдаж, 2015 онд евро стандартын техник хэрэгслээр хангагдахаар боллоо.

Олон улсад эрэн хайх, аврах багтай болно

Япон, БНХАУ, Шинэ Зеланд, БНСУ-ын экспертүүдээс бүрдсэн НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн үнэлгээний баг Монгол Улсад ажиллалаа. Үнэлгээний баг Монгол Улсын гамшгаас хамгаалах бүтэц, үйл ажиллагаа, албан хаагчдын бэлтгэл бэлэн байдал, эрэн хайх, аврах ажиллагааны өнөөгийн чадавхи, багаж техник хэрэгсэлтэй танилцаад, дүн шинжилгээ хийж, зөвлөмж гаргасан. Олон улсын үнэлгээний багийн гаргасан зөвлөмжийн дагуу  олон улсын түвшинд эрэн хайх,  аврах үйл ажиллагаа явуулах чадвартай аврагчдыг бэлтгэж эхлээд байна. 

Монгол Улсын Засгийн газраас эрэн хайх, аврах ажиллагааны чадавхиа бэхжүүлэх зорилгоор 2015 онд “Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн Ази, Номхон далайн бүсийн дасгал сургууль”-ийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Онцгой байдлын албаны хөрөнгө оруулалт нэмэгдлээ

Онцгой байдлын албыг бэхжүүлэхэд Монгол улсын Засгийн газраас онцгой анхаарч барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн 2013-2014 онд шинээр баригдах 9,2 тэрбум төгрөгийн өртөгтэй нийт 8 аврах, гал унтраах ангийн  барилга болон улсын нөөцийн салбарын механикжсан агуулахын барилгын ажлыг эхлүүлээд байна.

Шинэчлэлийн зорилтын хүрээнд албаны техник, тоног төхөөрөмжийн 11.6 хувийг, барилга, байгууламжийн 14.0 хувийг шинэчилж, нийт албан хаагчдыг 91 хувь нь шинэ хувцас хэрэглэлээр хангагдлаа.2014 онд 4 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр төв, орон нутгийн онцгой байдлын анги байгууллагыг хангаж бэлэн байдлыг дээшлүүллээ.

Аврагчдын мэргэжлийн ур чадвар дээшилж байна

Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноос хойшхи арван жилийн түүхэнд анх удаа завьтай усан эргүүлийг манай Онцгой байдлын албаны аврагч, энхийг сахиулагчид амжилттай гүйцэтгэж НҮБ болон улс орон, олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас өндөр үнэлгээ авч ажиллалаа.   

  • байдлын албаны албан хаагчдаас дэлхийн халуун цэг Өмнөд Судан Улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож, улс орныхоо болон албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж мэргэжлийн ур чадвараа олон улсад таниулсаар байна.

Онцгой байдлын албаны аврагч албан хаагчид байгалийн болон газар хөдлөлт, гал түймэр, зудын аюулаас ард иргэдээ авран хамгаалах онцгой үүргийнхээ хүрээнд Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан эрэн хайх аврах ажиллагааны дадлага, сургуульд анх удаа нисдэг тэрэг ашиглан агаараас аврах үйл ажиллагааны дадлага сургууль, тандан судлалтыг амжилттай зохион байгуулсан нь онцлог боллоо