Монгол улсын хэмжээнд 450 000 гаруй автомашин байдаг. Өдөрт 2900-3000 орчим жолооч дүрэм зөрчиж торгуулдаг байна. Гэсэн ч өнөөдөр дүрэм зөрчиж байгаа хүмүүс ухамсаргүй, хэнэггүй байдал, жолоочийн үүргээ биелүүлэггүй, бусдыг дагалдаж замын хөдөлгөөнд оролцдог цагдаа байхгүй газар дураараа аашиладаг. Жолооч нарын хувьд хамгийн их дур зоргоороо аашилдаг газар нь байрныхаа гадаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл орцныхоо үүдэнд, явган хүний зам дээр машин тавих нь хэвийн үзэгдэл болоод байна. Хол явахгүй, цонхон доороо тавьчихна. Гаргасан зөрчил дээр нь цагдаа арга хэмжээ тооцох болбол бусдын хөдөлгөөнд саад болоогүй, зогсоол олдохгүй байна, энэ зогсоол төлбөртэй, одоохон энэ хүнийг буулгачхаад хөдлөлөө, энэ жолооч ингээд зогсчихсон байхад би яагаад зогсож болдоггүй юм бэ бусад ингэж зогсссон жолоочийг торгохгүй байж намайг торгох гэлээ гэсэн тайлбартайгаар явган хүний зам дээр машинаа байрлуулдгаа жолооч нар хэлж байна. Харин энэ нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаа хэрэг юм. Тодруулбал МУ-ын ЗХД-ийн 2.7е-д “Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явахыг хориглодог. Мөн дүрмийн 11.5 б-д “Явган хүний гарц дээр буюу түүнээс 5 метрийн ойр зайд зогсохыг хориглодог” гэсэн заалтууд байсаар байхад жолооч нар ийнхүү тав алхахаасаа залхуурдаг заавал тухайн хүрэх газрынхаа үүдэнд зогсож бууж суудаг, ойрхон зогсоол байсаар байтал машинаа тэнд зөв байрлуулъя гэсэн бодолгүй байна.
Таны харж байгаа энэ зураг бол БЗД-ийн 4-р хороо 42-р байрны гадаа машин тавьсан байдал. Найман орцтой тус байрны 2-р орцноос 8-р орц хүртэл машинууд ийнхүү явган хүний зам дээр машинаа байрлуулдаг байна. Ийм байдалтай сүүлийн таван жил байгаа юм. Дүрэм зөрчиж байгаа мэдээллийг тогтмол Замын цагдаагийн газарт хүргүүлж байгаа бөгөөд торгуулийн арга хэмжээ авч байгаа аж.
Хэрвээ дээрх зөрчлийн удаа дараа гаргаж байгаа бол Монгол улсын ЗХТХ-ийн 25-5-д “ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жилийн хугацаагаар хасах арга хэмжээ” авч болно гэж заасан байдаг.
Хэдийгээр энгийн жижиг асуудал мэт боловч хүүхэд зам тээврийн осолд өртөх шалтгаан юм. Тиймээс бусдыг болон өөрийгөө бодож явган хүний зам дээр машин тавихгүй байхыг нийт жолооч нартаа анхааруулж байна.
Э.Мөнгөн
Зочин · 2015/05/14
Авто машинтай хүмүүс явган хүний зовлонг ердөө ч ойлгохгүй юм аа. Машиныг тойрч гарах гэхээр ********** шавхай байх нь энүүхэнд шүү дээ. Ядаж 1 хүний явах зай үлдээмээр байгаа байхгүй юу даа
Зочин · 2015/05/13
Машин зогсоол шийдэх зөв.. Тэр машин ачдаг үйлчилгээ бол үнэн хэрэг дээрээ хэсэг бүлэг хүмүүсийн нийлж хийж байгаа "мөнгө олох" бизнес болсон юм бналээ, арай дэндүү. . Нэг хэсэг нь машин дотор суугаад харж бдаг, хүн нь буугаад явангуут ачдаг машинаа дууддаг тгд 60000 торгоод машины нь өгдөг.. Тэр 1 хэсэг нь ангуучид юм бналээ... Ийм луйварчдаас болгоомжил!!!
Зочин · 2015/05/13
машин явган хүний зам дээр тавихад явган хүн нь машины замаар явж амь насаараа дэнчин тавьж байна. Бүх жолооч нар ээж,аавтай бас хүүхэдтэй байх гэтэл эдгээр хүүхэд настангууд нь ********** хөдөлгөөнтэй байдаг тул машин замаар явах их хэцүү байдаг юм аа та нар минь ядаж 1 хүн явах зай гаргаж зогсож бай л даа.Энэ сэдвийг хөндөж бичсэн Сэтгүүлч Мөнгөнд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье
Зочин · 2015/05/13
23O jolooch geech.....
Зочин · 2015/05/13
5 алхаад нүдээ нээгээд ойр орчноо хар малаа
Зочин · 2015/05/13
ORTSNIII UUDEN DEER MASHIN TAVIAD BH YM YAAH VEE HETSUU YMAAAA
Зочин · 2015/05/13
ehleed torgohoosoo umnu zogsooloo shiidchiheed ene asuudlaa shiideh heregtei