Төрийн ажилчдын “хэт давралт”
2015/05/29
долоо хоногийн даваа гаригаас эхлэн өнөөдрийг хүртэл төрийн өмчит нийтийн тээврийн компанийн жолооч, кондукторууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, ажил хаялт зарласан билээ.
Тэд “Монгол үйлдвэрчний эвлэлийн холбоо”, компанийн үйлдвэрчний хороо, ажил олгогч нар зөвшилцөхөөр хэд хэдэн удаа уулзаж, ярилцсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй, ажил хаялт тав дах өдрөө үргэлжилж байна. “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” гээд төрийн өмчийн компанийн жолооч, кондукторууд үндсэн цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг нийслэлийн удирдлагууд, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаас шаардаж ийнхүү ажил хаялт зарлаад байгаа.
Ажил хаяж буй жолооч, кондукторууд бусад ажлаа хийх хүсэлтэй, ажил хаяхгүй гэдгээ мэдэгдсэн ажилчдыг хүчээр ажил хаяхыг шаардаж, улмаар автобусных нь дугуйн дор хэвтэх зэргээр ажиллах эрхийг нь хязгаарлаж байгаа гэнэ. Энэ тухай ажил хаялтыг эсэргүүцсэн “Автобус 1” баазын жолооч, кондукторууд хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдэв.
“Автобус 1” баазын жолооч Ж.Ганбаатар "Ажил хаялт зохион байгуулсан хүмүүсийг шүүхэд өгнө, Бид үйлдвэрлэгч байгууллага биш үйлчилгээний байгууллага учраас ажил төрлөө хийж ард түмэндээ үйлчилмээр байна. Гэтэл бидний ажиллах эрхийг хязгаарлаад гурав хоног боллоо. Хэсэг бүлэг хүний турхиралтын дагуу ажил хаячихаад энгийн ажилчид бидэнд үнэхээр саад болж байна шүү дээ. Ажил хийх хүсэлтэй иргэдэд саад болж байна. Бид нар ажлаа хийх гэхээр автобусны доогуур орж хэвтээд янз бүрийн хууль бус үйл ажиллагаа явуулж бидэнд саад болж байна. Одоогийн байдлаар гурав хоног ажиллаагүй цалингаа авч чадахгүй хүрээд байна. Иймээс бид хохирлоо төлүүлэхээр хуулийн байгууллагад гомдол гаргана. Иргэдийн ажлыг хийлгэхгүй байгаа нь бидний эрхийг ноцтой зөрчиж байна. Бид хохирлоо нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагад өгч, шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.
Нэг сая төгрөгийн цалин авч байгаа жолооч, кондукторын цалинг нэмлээ гэхэд эмч, багш нар яах бол? Автобусны жолооч нар дунджаар 1.2-1.4 сая төгрөгийн цалинтай үүнээс даатгалын шимтгэлээ төлөөд 850 мянган төгрөгөөс доошгүй цалин авдаг. Бараг цалин авдаггүй гэж худал мэдээлж байгаад харамсч байна” гэдгээ мөн ажилчид энэ үеэр онцолсон юм.
Тус баазын дарга Ч.Ононбаяр “Хэсэг бүлэг хүнээс болж нийтийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Ажил хаях нь хаяад, ажлаа хаяахгүй ээ гэсэн нь ажлаа хиймээр байна. Гэтэл үйлдвэрчний эвлэлийн гишүүд тэргүүтэй хэсэг хүмүүс бусад хамт олныхоо ажил хийх эрхийг боогдуулж байна. Өнөөдөр жолооч, кондукторууд сая орчим төгрөгийн цалин авдаг. Энэ хүмүүсийн цалинг дахиад хүслээр нь нэмчихвэл 400-500 мянган төгрөгийн цалинтай эмч, багш нар хэрхэх билээ” гэлээ.
Ийнхүү "автобус бааз 1"-ийн ажилчдын хийсэн хэвлэлийн хурлын дараа ажил хаялтын зохицуулагч хийж байгаа гэх Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаа "1500 гаруй ажилтны 1200 орчим хүн ажил хаялтыг дэмжиж байгаа. Дэмжихгүй байгаа нөхөд нь захиргааны албаны хэдэн ажилтан. Бид зорилгодоо хүрч байж л ажлаа хийнэ гэж жолооч, кондукторууд үзэж байгаа. Цалин нэмнэ гэх сургаар ажил хаялтаа зогсоож, ажилласаар байгаад хүмүүс ямар ч итгэлгүй болсон байна. Тиймээс л ийнхүү ажил хаяж байна гэсэн юм. Хэвлэлийн хурлыг зохион байгуулалттайгаар хийж байна. Ажилчдаа хүчээр хэвлэлийн хуралд суулгаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Мөн биднийг эсэргүүцэж мэдээлэл хийж байгаа ажилчдын дунд ажлаасаа гарсан нөхдүүд цөөнгүй байна" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэгэхээр өнөөдрийг хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлж байгаа ажилчид хэний төлөө, юуны тулд олон хоног сууж байгаа юм бол гэх хардалт төрж буйг нуугаад яахав. Төрийн албан хаагчид бараг л дуртай үедээ ажлаа хийж дургүй нь хүрвэл ажил хаяж, суулт зарлана хэмээн айлган сүрдүүлэх болсон нь нууц биш. Гэтэл хэвийн байгууллагад ажилладаг өчнөөн хүн бага цалинтай ч амьдралаа залгуулсаар ажлаа хийж явна. Ер нь төрийн байгууллагын ажилчид хэт даврагчид гээд хэлчихэж хатуудахгүй биз. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед хэн ч цалингаа нэмүүлэхийг бодолгүй л яахав ээ. Гэхдээ хэмжээ хязгаар гэж байгаа ёстой юм болов уу даа.
Х.Даваа
Зочин · 2015/06/01
Автобус -1-ийн тэнэгүүдээ та нар ямар ************ хүн хуурах гэж байгаа биш өглөө 5 цагт гараад өдөр 2 -3 ийн хооронд ээлж сольдог,орой гарсан нь шөнө 10-11-ийн хооронд буудаг ш дээ.тийм хэцүү юм бол гараад хувийн компанид орооч дээ.Тэгээд ч улсын компаний жолооч нар 800-900 мянга авахаас илүү яах гэсэн юм хэн ч жолоо барьчихна .Та нар 800-900 авч байхад эмч нар 700 авбал их юм ,
Зочин · 2015/05/30
Хүн алчих шахам явж норм нтрээ биелүүлж байж л наад цалинг чинь авч байгаа, нэг хүний дэвтэрийг хараад бүгд ингэж авдаг гэж болох ч ю******даа, төрийн байгууллагад олон жил ажилласан, дээр үеэсээ янзан бүрийн зэрэг дэвтэй хүмүүс үндсэн цалин дээрээ 10-аад төрлийн нэмэгдэл нтр авч байдаг. магадгүй тиймэрхүү цөөн байдаг хүний дэвтэр ч юм билүү... өдөртөө хийх ёстой орлогын рейсний норм гэж байдаг гэдэг тэрийгээ л гүйцээх гээд үхэн хатан бөглөр дундуур уралдаж давхина, хүн алчих гээд л.... цалингаар нь боож тэрний буруу нөлөө нь нийгэмд бидэнд тусч байж болохгүй биздээ... нормоо биелүүлээгүй тохиолдолд үндсэн цалингынхаа 50 60 %-г л авдаг бол энэ хүмүүс өөр арга байх уу
Зочин · 2015/05/30
heeree tiim shv.on garsaar 15 joloochid ervvgiin hereg vvssen gej tb eer garaad baigaag vzeegvi vu.ondor orlogo tsagiin toloo ybj baij heregten bolj bga vum.ajil hiij ar ger tejeehiin toloo ybaad etsest ni shorond orj bna.uraldaj bga abtobusand suuj vzeegvi vu.ted chini durtaidaa dabhidaggvi vum shv
Зочинshudarga negen · 2015/05/30
chi ooroo ajillad vzehgvi vum uu hmmm.ymar hvnd nohtsold ajillaj heden togrog abdagiig chi ch medehgvi de.naad debter bichsen mongo chini bvh suutgal,tatbaraa ogood gar deer heden togrog irdegiig bodood gargaad irj chadah uu.tegeed ch ogloo 5 tsagt garaad oroi 00 tsagaas hoish gertee orj irdeg.ajiliin 22 honogtoi hagas biten saind hvmvvs amarch bid 1sard 28 aas 30 honogtoi ajillasan baidag vum.naad tsaling nutgiin hvmvvstei neg oor boddog jiriin ajilchiddaa bas oor.ene bvhen chini tor yaj ylzarch bga ilrel.ubs nitgiin dargiin hamaatan ondor tsalin abdag baih.
hmmm · 2015/05/29
ajilgui ajil haij bga zondoo zaluuchuud bain shdee yamar hen ch hiij chadahgui ajil bga bish yrshig bugdiin halj hayad shine humuus ajild avch boldoggui yum bh da iim ondor tsalintai **** gej adsaga bolson pi***nuudig