Шаардлагад хэрхэн хандахаас МАХН-ын хувь заяа нь шийдэгдэнэ
2015/06/25
МАХН-ын бага чуулганыг яаралтай хуралдуулах талаар Бага чуулганы гишүүдийн гуравны нэгээс илүү (86 хүний) хүний гарын үсэг бүхий албан шаардлагыг 6 сарын 22-ны өдөр нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн,Гүйцэтгэх товчооны гишүүн Г.Доед нарт гардуулан өгсөн талаар хэвлэлүүд урьд нь мэдээлсэн.
Уг шаардлагыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахын оронд тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нь уг шаардлагыг хүлээн авахгүй хөдөө явах нэрээр зугтаж, саатуулж байсан бол Намын дэд дарга Г.Тэрбишдагва санаачлан өчигдөр Гүйцэтгэх товчоогоо яаралтай хуралдуулсан байна.
Энэ шаардлагыг МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар нухацтай хэлэлцсэн бололтой. Тус хурал дээр УИХ дахь бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва,Ч.Улаан, Л.Цог, Гүйцэтгэх товчооны гишүүн У.Доёд,Г.Бямбасүрэн,МАХН-ын оюутны холбооны удирдлагууд шаардлагыг хүлээн авч тулгамдсан асуудлаа хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд МАХН-ын зарим нарийн бичгийн дарга нар,гүйцэтгэх товчооны олонх гишүүд шаардлага нь намын дүрмийн дагуу байгааг зөвшөөрч дэмжжээ.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба,нарийн бичгийн дарга Лхагвацэдэн,Залуучуудын холбооны Буяннэмэх, нарын цөөн хүмүүс шаардлагыг шүүмжилж, бага чуулганы гишүүдийг буруутгасан зүйл ярьсан бөгөөд санаачлага гаргаж байгаа бага чуулганы гишүүдийг ад шоо үзсэн, тэднийг хардсан өнгө аяс илэрхийлж, дүрмийн дагуу тавьсан асуудлыг үл ойшоож, намын дүрэм хамаагүй мэтээр ярьж бүдүүлэг, ёс зүйгүй байдал гаргасан талаар намын хамт олон буруушааж байгаа гэсэн мэдээлэл ирсэн.
Гүйцэтгэх товчоо нь энэ асуудлаар шийдвэр гаргахаа түр хойшлуулж, гадаадад байгаа МАХН-ын дарга Н. Энхбаярт танилцуулна гэсэн бололтой.
Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, нарийн бичгийн дарга гэх Лхагвацэдэн тэргүүтэй хүмүүс шаардлагын талаар намын даргадаа хов хүргэж,бага чуулганы гишүүд болон удирдлагын зарим хүмүүсээ буруутган ховлох, намд хагарал үүсгэх гэж байгаа хүмүүс гэж матахаар Н.Энхбаяр луу яаралтай явахаар зэхэж байгаа мэдээлэл авлаа.
МАХН-ын дээрх удирдлагууд дүрмээ барьдаг,шударга,ажлаа мэддэг бол дүрмийн дагуу тавьсан шаардлагыг хэлэлцэн шүүмжлэж буруутгахын оронд Намынхаа бага чуулганыг хуралдуулахбэлтгэлээ базаах,улс орны байдалд улс төрийн дүгнэлт хийх,намынхаа дүрмийн бус үйл ажиллагааг таслан зогсоох зэрэг арга хэмжээ авах ёстой баймаар.Гэтэл эдэнд тийм ёс суртахуун, улс төрийн соёл байхгүй бололтой юм.
Асуудал ийм байдлаар өрнөвөл тус намын эв нэгдэлд хор хөнөөлтэй бөгөөд “Шударга бус нам” хэмээн Ц. Нямдоржийн хэлснийг батлах бөгөөд шаардлага тавьсан бага чуулганы 86 гишүүнийг дараагийнхаа тэмцэл хийхэд хүргэх нигууртай. МАХН-ын дарга Н.Энхбаяр дээрх буруу бодолтой,бүтэлгүй хүмүүсийнхээ хов,ятгалгад урьдын адил автан итгэж, шударга шаардлагад тоомжиргүй,хугацаа алдаж хандвал МАХН орших эсэх асуудал ч үүсч болзошгүйг урьдчилан харж, том улс төрчийн буурь зааж үүрэг чиглэл өгөх буйзаа.
Улс төрийн гуравдагч хүчний орон зайг эзлэж байгаа МАХН энэ мэт асуудлаа дотооддоо хурдан шийдвэрлэхгүй бол Тус намын нэрээр УИХ, Засгийн газарт сууж байгаа эрхэмүүд 2016 оны сонгуульд хар толгойгоороо бие даан оролцох,эсвэл өөр нам хүчинд урвахаас өөр гарц байхгүй гэдэг үнэнтэй нүүр тулах нь дамжиггүй бөгөөд сонгуульд ялалт байгуулж, сайд, дарга болох мөрөөдөл нь лөөлөө болно гэдэгээ эрхбиш ойлгомоор юм.
Шударга хүмүүсийнхээ шаардлаганд яаж хандсанаас МАХН-ын хувь заяа шийдэгдэх нь тодорхой. Бага чуулган хуралдуулах шаардлагад хэрхэн хандахыг хүлээх л үлдлээ.
С.Намар
Зочин · 2015/07/14
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ ул******а дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар **************** МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн
Зочин · 2015/06/25
Энэ Баянсэлэнгэ гэдэг хүүхэн чинь МАХН-ын Чингэлтэй дүүргийн мянгатын дарга байхдаа л дураараа дургидаг, бага чуулганы гишүүдээ өөрийн үзэмжээр хасаж, томилж байдаг даварсан амьтан байсан юм. Дүрмийн дагуу ********длага тавихаар орилж хашгирч солиордог гажиг амьтан одоо УИХ-ын гишүүн болсон болохоор бүр томорч байгаа биз. МАХН-ын нэрийг ********даж байгаа хүмүүсийг мөн.
Зочин · 2015/06/25
udahgui zasgiin gazar ogtsroh gej bgaa uchraas suudaltaigaa uldeh gej uhen hatan temtsej bnaa