АТГ мангас уу, ард түмнийг хамгаалагч уу?
2015/06/26
“Төрөөд” найман жил болж буй Авлигатай тэмцэх газраас Мөрдөн шалгах хэлтсийг нь салгах тухай яриа зуны халуунтай хамт эрчээ авч байна.
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын гишүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс илгээсэн захианы дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасагдсан юм. Тиймээс Н.Алтанхуяг өчигдөр Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлжээ. Үүндээ “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.4-т заахдаа “Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд оруулсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн” гэж заасан. Хүний эрхийн үндэсний комисс, төрийн болон төрийн бус байгууллагуудын судалгаа, дүгнэлтүүд тэднээс надад тавьсан хүсэлтүүдийг харгалзан өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль хяналтын байгууллагуудын эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс санаачилсан хуулийн төслүүдийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин УИХ-ын даргад албан бичиг хүргүүлснээр чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасч, хэлэлцүүлгийг зогсоогоод байна.
Иймд Үндсэн хуулийн ХХ зүйлд заасныг анхааран үзэж, энэ үйлдлээ залруулж, УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг саадгүй явуулна гэж найдаж байна” хэмээсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уржигдар зарим хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ энэхүү асуудлын талаар “ АТГ байгуулагдсанаар албан тушаалтнуудын дураараа дургидаг явдал багассан. Авлигатай тэмцэх газар бол ард түмнийг хамгаалдаг байгууллага. Гэхдээ тэнд хүний эрхийг зөрчиж болохгүй. Тиймээс нээлттэй ярилцья” гэсэн юм. Авилгатай тэмцэх газар нь хажуудаа Мөрдөн шалгах хэлтэстэй байснаар бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж ямар ч хяналтгүйгээр ажиллан бусдын эрхийг зөрчиж байгааг хууль санаачлагчид дуулгасан. Хэрэв энэ хуулийн төслүүдийг баталж Мөрдөх албыг прокурорт буцаан харьяалуулбал АТГ өөрөө хяналттай болж авлигатай тэмцэхдээ хүний эрхийг зөрчихгүй, хилс хэрэг тохохгүй болно гэж үзэж байна.
Энэ асуудал төрийн өндөр албан тушаалтай олон хүний эрх ашгийг хөндөж байгаа учир ийнхүү Ерөнхийлөгчөөс шаардтал өндрөө авчээ. Харин одоо Авлигатай тэмцэх газар мангас уу, ард түмнийг хамгаалагч уу гэдэг дүгнэлтийг Н.Алтанхуягийн шаардлага, Ерөнхийлөгчийн хариу хоёроос ард түмэн хийх болж байна.
Ө.БАТХҮҮ
Зочин · 2015/06/28
АТГ-аас болоод монгол компаниудад ажил олдохоо болилоо. яагаад гээч? Авилгалаа авахын тулд Хятад, Солонгос компаниудад ажилуудаа өгөөд байна.
Зочин · 2015/06/27
Алтанхуягийн ард түмнийхээ төлөө хийсэн ажлыг харлуулах гэж дайрч байгаа улс төр-эдийн засаг-хууль хяналтын мафийн бүлэглэлийн эрх ашгийг төлөөлж хамгаалж байдаг хүмүүсийн хэлсэн ярьсаныг ашиглаж Алтанхуягийн Үндсэн хуулийн зөв хэрэгжилтийн төлөөх тэмцлийг булаацалдаж, буруу замаар оруулах гэж чармайж, янз бүрийн манипуляци хэрэгжүүлэх зорилгоор сэтгүүлч гэсэн сайхан мэргэжлээр халхавчилсан элдэв хөлсний этгээдүүдийн захиалгат бохируудыг нийгэмд тархааж, ард иргэдийн тархийг угааж, Алтанхуягийн нэр хүндийг бууруулах, унагахын тулд төрөл бүрийн манипуляцийн арга хэлбэрийг ашиглаж байна. Иймд нийгэмд үнэн зөв ойголт өгөх эерэг ажил********** их чухал байна. АТГ гэх байгууллага бол Үндсэн хуулийн бус байгууллага тул түүнээс явуулж байгаа бүхий л үйл ажил********** өөрөө бүхэлдээ хууль бус юм.
Зочин · 2015/06/26
ATG bol hereggui gehed daanch hereggui avilgalin gol undsen baiguullaga. end Elbegdorjtonguudad uilchildeg turiin hulgaich narin huviinh ni baiguullaga. ATG EER HALHAVCH HIIJ ARD NI manai mogolin turd baigaa deeremchid hulgaich nar ene baiguullagig ashiglaj ard tumniig hohirooj baidag ium.
Үнэнийг хэлэхэд · 2015/06/26
Би бол жирийн нэг ард. Надад бол энэ байгуул**********с айх юм огт байхгүй. Харин энэ байгуул**********с идэж уусан хүмүүс л их айгаад байх шиг байдаг. Миний хувьд Монгол дахь идээчин уугаачингуудыг айлгаж, хязгаарлаж буй ганц байгууллага бол АТГ. Та нар зоригтой, тууштай, чин сэтгэлийг барьж ажиллаарай.
Зочин · 2015/06/26
АТГ-т шалгуулагчид бол улс төрийн хүрээллийнхэн, төрд шургалсан болон олигархиуд л байдаг болохоос жирийн иргэд хэнээс авилга авч шалгуулах вэ? АТГ хүний эрх зөрчлөө гэж хашгираад амь тавьчих гээд байгаа нөхдүүд бол дээрх зиндааныхан. АТГ нь одоо байгаа бүтцээрээ байгаад ажилтнууд нь жинхэнэ шударга хуульчид байх ёстой, түүнээс одоогийн нөхөд нь цагдаа, прокурор, тагнуулынхнаас гологдсон баагийнууд байгаа учраас хэл ам с********гүй байгаа юм.