Н.Энхбаяр Итгэл хамбад мөргөлөө
2015/06/26
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ОХУ-ын Буриадад аялан, Иволгиний дацанг үзэж сонирхон, Итгэл хамбын сүмд зочилсон байна. Түүнийг Улаан-Үд хотноо хамба лам Дамба Аюшеев хүлээн авч уулзжээ.
МАХН-ын тэргүүн Н.Энхбаяр алдарт “Ганжуур”, “Данжуур”-ыг монгол хэлнээ орчуулсан бичгийн хүн. Түүний ээж нь буриад хүн тул Буриадтай цусан төрлийн холбоотой” хэмээн ОХУ-ын “Байкал дэйли” сонинд бичсэн байна.