Шадар сайдын суудалд санаархсан Н.Энхбаяр Засгийн газрын “ганхуулах” төлөвлөгөөг атгажээ
2015/07/01
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн цуглуулсан 17 гишүүний гарын үсгийг эс тооцвол Ч.Сайханбилэгийн Засгийн газар ниргэх аянга багатай, харьцангуй тайван амгалан байв. Гэнэт л бараан үүл хуралдаж цахилгаан цахилж эхэлсэн төдийгүй үүнийгээ АН-ын аль нэг фракци руу, эсвэл МАН-ынхан руу чихэж “Энэ бол нам доторх хуваагдал” гэж ойлгуулахаар мэрийх болсон. АН, МАН-ынхан бие бие рүүгээ мөрөө хавчин, “хачинхарцгааж” гайхсан ч өөр хоорондоо зодолдсон, өс санаж муудалцсан, аль эсвэл төмөр зам мэтхэнийг булаацалдаж Засгийн газраа бутаргахдаа тулсан гэдэгт хэн ч итгэхийг хүссэнгүй.
Аргагүй шүү дээ, асуудлыг босгож ирсэн хүн нь О.Баасанхүү гишүүн. Түүний цаана МАХН-ын дарга Н.Энхбаяр байсан юм чинь. Яагаад биеэ илааршуулж, эрч хүчээ олж авсан экс Ерөнхийлөгч албан тушаалгүй байхад эдүгээгийн Засгийн газрыг ганхуулах нь чухал биш гэж.Ингээд Засгийн газрыг дахин шинээр зохион байгуул, надад наанадаж Шадар сайдын суудлыг өг гэжээ. Үүнээс цаашихад санаархаж болохгүйгээ тэр мэднэ. Гэхдээ зөвхөн “одоохондоо”. Мэдээж тэр УИХ-ын дарга болчихвол Ерөнхийлөгчөөс дутуугүй бат бөх суудалд сууна гэдгийг тооцоолсон.
Үгүй л дээ, үүний цаана хаашдаа өнгөрсөн өөрийгөө золиод ч атугай “Ч.Сайханбилэг бол утсаар тушаал өгөөд ТЕГ-ын үйл ажиллагаанд саад учруулж ч чадах хууль зөрчигч” гэж харуулах шаардлага байсан юм. Түүнд ч гэсэн намын дарга, Ерөнхий сайдын албыг өгчихөөд “гуяа ганзгалан” шалгуулж, “дээрэлхүүлж явах гунигтай л байна шүү дээ. Хамгийн “зэвүүн” нь Н.Алтанхуяг гишүүнд ч гэсэн УИХ-ын дарга болох боломж нээлттэй. Түүнийг “тойрон хүрээлэгчид” цөөрсөн ч гэсэн “дуусаагүй”. Тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх өртэй бизнесийн бүлэглэл нь ч байна. УИХ-ын сонгуульд ялуулсан намын даргадаа намын удирдлага, гишүүд нь яагаад “өргүй” гэж?
Гэхдээ нэг намын хоёр, нэг эхийн хүүхдүүд биш, мөнхийн нөхөрлөл гэж байдаггүй болохоор тэд хоорондоо “Хэн нь УИХ-ын даргын суудалд суух вэ” гэдэг өрсөлдөөний өмнө зодоглоно. Үүний наана Засгийн газрыг огцруулах зорилгодоо хүрэхийн тулд өөр хоорондоо эвтэй байх, огцруулах үндэслэл нь улсуурьтай, итгэл үнэмшилтэй байж, олон нийтэд таалагдахад анхаарахаар шийджээ.
Үүний тулд эдийн засаг, стратегийн ордуудын асуудлаас эхлээд эмзэг бүхнээроролдож, бас Н.Энхбаяр Ц.Нямдоржийн ашиг сонирхлоор, Н.Алтанхуяг Д.Дорлигжавын арайхийн олж авсан албан тушаал, нэр хүндээр тоглохоо ч мартахгүй.Энэ тоглоомын учрыг олж Ч.Сайханбилэгийн Засгийн газар зөв хөдөлж, хоёр Энхболд намуудаа эв эетэй байлгаж чадвал тэднийг хожигдуулах бүрэн боломжтой. Харин энэ нь улс төр тогтвортой байх, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх, арайхийн анхаарлыг нь татсан хөрөнгө оруулалтаа үргээхгүй байхаас эхлээд Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцэх тийм л хожил байх юм. Товчхондоо хорчингуудын хоршил дууг эв нэгдлийн магтуу, Төрийн дууллаар ялж, элэг бүтэн Засгийн газартай Монгол наадмаа, тогтвортой төрийн түүхээр ирэх сонгуулийг угтах боломжийг хамгаалан Н.Энхбаяр, Н.Алтанхуягаас сэргийлэх ерөндөгтэй байхыг айсуй өдрүүд сануулж байна. Энэ бол хоёр Энхболдын хийх ажил.
С.Лантуу
Зочин · 2015/07/02
ЭНЭ АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛЫН БУЗАР ЧИНЬ ЯЛТАН БИШ БИЛ ҮҮ???
Зочин · 2015/07/01
ene zasag taruul mngol bayarlandaa yaj taraahuu burhan nadad bayartsogtiig buud gebel vldsen nasaaraa solisan ch yahuu
Зочин · 2015/07/01
ene tor zasag chine yu bolood bna aa hedhen mongotei muu sanaatai humuusii algand l ergeldeed bh bololtoi ym aa borchuudiin huuhduudees toriin tolgoid suuj boldoggui bolchihson tsag ymuu
Зочин · 2015/07/01
ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРЫГ УНГАЖ, ТАРААХГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ЧИНЬ ӨРӨНД БАРИГДАЖ, ӨТӨНД ИДЭГДАЖ, РИО ТИНТОД БОЛОН ГАДНЫХАН ХУВААЖ ИДЭЖ ДУУСЛАА!!!