Ч.Сайханбилэг яана аа
2015/07/01
Улс төрд “Алтангадас” бүдгэрч, “Шонхор”-уудын эрин үе эхэллээ. Ч.Сайханбилэгийн шийдлийн Засгийн газраас МАН гарах нь тодорхой боллоо. Гарах ч гэж дээ, гэрийн эзэн хөөгөөд байхад гүрийгээд суугаад байж таарахгүй. Тиймээс МАН хамтарсан засгаас гарах нь цаг хугацааны асуудал болчихоод байна. АН доторх фракциудаас хамгийн хүчтэй нь байсан гэдэг “Алтангадас” энэ удаа Засгийн газрын танхимаа алдах бололтой.
Учир 2010 оны гуравдугаар сард “Монголоо шинэчилье” гэх сүржин уриатай их хурлаа хийн байгуулагдаж байсан Ардчилсан хүчний холбоо буюу “Шонхор” фракци намдаа ноёрхлоо тогтоохоор хэдийнэ хөдөлж эхэлсэн. Үнэндээ тэд таван жилийн турш урагш ахисаар өнөөдрийн энэ байранд хүрээд байна. Анх тус фракци Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагахаар МАН-тай хамтран зүтгэж эхэлсэн. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унасны дараа Ерөнхий сайд “Шонхор”-оос томилогдох байх гэсэн мэдээлэл байсан ч мөн л “Алтангадас”-аас Ерөнхий сайд болж байсан нь тухайн үедээ гайхширал төрүүлж байв. Гэтэл энэ асуултын хариулж өнөөдөр тодорхой болж байна.
“Шонхор”-ууд МАН-тай засаг хамтарсан нэрээр “Алтангадас”-ын Ч.Сайханбилэгийг долоон сар Ерөнхий сайдын суудалд суулгаад МАН-тай, юутай нь хөөж засгийн эрхийг авах бодлоготой байжээ. Үндсэндээ Ч.Сайханбилэг МАН-гүй Засгийн газарт адлагдсаар өөрөө суудлаа өгч ч мэднэ. Учир нь түүний эхлүүлсэн ажилд намын нөхөд нь саад хийсээр байгаа нь хэдийнэ олон нийтэд тодорхой болсон. Учир нь Ерөнхий сайд болонгуутаа эхлүүлсэн Тавантолгойн төслийг З.Энхболд тэргүүтэй нөхөд гацаасан бол, Оюутолгойн талаар “Дубайн төлөвлөгөө” гэлцэн баалж байгаа нь АН-ын нөхөд байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энэ фракциуд нам дотроо бол намынхаа зовлон. Нам төрд гарахаар төрийн зовлон болдог” гэж нэгэнтээ хэлсэн нь бий. Тэгэхээр АН-ын фракциуд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт зовлон болоод дуусах ирээдүй тодхон харагдаж байна. Үндсэндээ фракци намдаа эрх мэдэлтэй болохын тулд л Засгийн газрыг ганхуулж байгаа нь Н.Алтанхуягийн үед ч ажиглагдсан. АН доторх хамгийн нөлөөтэй фракци гэгддэг “Алтангадас”-ыг унагахын тулд АН-ынхан зөвхөн Ерөнхий сайдын суудлаас унагаад зогссонггүй “хүргэн” Г.Дэнзэн мэтийн жижиг сажиг үйлдлээр АТГ-т шалгуулж, өдгөө ч оролдсоор байгаа нь нууц биш. Өдгөө Н.Алтанхуяг ТЕГ-т дуудагдаад байгаа юм. Түүнийг чухам юуны учир ТЕГ-т дуудагдав гэдэгт хэд хэдэн таамаглал байна.
Хамгийн ойрын жишээгээр Н.Алтанхуяг МАН-тай хамт засаг барьж байх үедээ Тэргүүн шадар сайдаар ажиллаж, Тавантолгойн ажлын хэсгийг ахалж байсан. Тэгвэл энэ үеэс улбаатай үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нэг юм байна гэх таамаг ч олон нийтийн дунд байгаа юм. Түүнчлэн Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үед “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якуниний Ерөнхий сайд Н.Алтанхуягт хаягласан захидал эзэндээ очихоос өмнө хэвлэлд нийтлэгдсэн. АН тухайн үед бүлгийн хурлаараа энэ талаар авч хэлэлцээд захиаг олон нийтэд хэвлэлийг шалгахыг тагнуул, цагдаагийнханд үүрэгдсэн байдаг. Тэгвэл хоёр жилийн өмнөх энэ асуудал өдгөө ч шалгагдаж байхыг үгүйсгэхгүй. Түүнчлэн мань эр “задгай цагаан” хочтой үедээ энд тэнд улсын нууц задруулсан үг унагасан байхыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч тагнуул түүнийг онилоод байна.

Зочин · 2015/07/01
Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Дубайд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан нь дэлхийд эерэг сигнал болон хүрсэн ч эдийн засагт орж ирэх хөрөнгийн урсгал нэмэгдээгүй байна. Уг нь Засгийн газар гадаадын хөрөнгийг татах гэж бүх л арга чаргаа хэрэглэж буй. Гэвч, зарим нэг гишүүний хийтэй мэдэгдэл Монголыг үүрд ядуугаар нь үлдээж болзошгүй байгаа билээ.
Зочин · 2015/07/01
Улсын данс нь улайчихсан Монгол битгий хэл Англи, АНУ, Япон, Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бүх л боломжоо ашиглаж байна. Хөрөнгө оруулалт бол аль ч улсын хувьд хөгжлийн амин сүнс нь байдаг. Энэ утгаараа хөрөнгө оруулалтыг татахын тулд Ч.Сайханбилэг дэвэн дэлхийг хэсч явна. Засгийн газрын хувь заяа нь дэнжигнэж байхад хүртэл тэрбээр гадаадад ажлын айлчлал хийх болсон гол зорилго нь зөвхөн хөрөнгө оруулалт. Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж гарч ирсэнийхээ хувьд ч гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хямралаас гаргах нь түүний үүрэг мөн.
Зочин · 2015/07/01
Эдийн засгаа босгох гээд ковж яваа амьтаныг байхгүй хойгуур нь унагах юм яриад явж байгаа гарууд бол яаж ч бодсон цэвэр Монгол хүмүүс биш дандаа ****************** гар хөл болсон ********нууд байгаа
Зочин · 2015/07/01
Монголын төрөөр З.Энхболд гэдэг нөхөр тоглоод байгааг ард түмэн ойлгодог болвуу.Даанч дээ хэтэрлээ.
Зочин · 2015/07/01
uls tur gej yostoi l holiin bodoltoi hor nairuulahdaa sn humuus l hiideg ajil shig sanagdah gehdee Saikhanbileg bol Altanhuyagaas oor gedgee batalsan ajilaa sn hiij bga zaluu bolowsroltoi eronhii said iim amarhan unahgui