Наймдугаар сарын нэгнээс хойш наадам, ой тэмдэглэхгүй гэдгийг онцгойлон анхаарууллаа
2015/07/07
Аймаг, орон нутгийн удирдлагуудтай хийдэг цахим хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан үүрэг даалгавар өглөө.
Энэ жил зуншлага тааруухан, бэлчээрийн гарц алаг цоог, нийт нутгийн 50 шахам хувь нь гангийн байдалтай байна. Мэргэжлийн байгууллагаас гаргасан энэ жилийн дулааны улирлын төлөв байдлаас харахад агаарын температур олон жилийн дунджаас 1-2,5 хэмээр илүү, орох тунадасны хэмжээ төвийн нутгаар бага, бусад нутгаар дунджийн орчим, зуны улирлын дунд үед хүчтэй халах, намрын эхэн сарын эхээр нойтон цас орохоор байна. Билгийн тооллоор ирэх жил бичин жил гарна. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажилдаа онцгой анхаарах шаардлагатай.
Зургадугаар сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, зуншлагын өнөөгийн байдал, цаашдын төлвийн тухай багц асуудал хэлэлцэж, хөдөө аж ахуй болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар Засгийн газрын хоёр тогтоол батлан гаргасан гэж Ерөнхий сайд хэллээ.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаар гарсан тогтоолуудыг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт сайтар зохион байгуулж, аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаараа хэлэлцэн гүйцэтгэх ажлыг нарийвчлан боловсруулж, эзэнжүүлэх арга хэмжээ авахыг Аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Мөн аймгийн Засаг дарга нарыг наадмын дараа долоо хоног амрахыг зөвшөөрч, сум, багийн Засаг дарга нар, Засаг даргын Тамгын газар, агентлагийн удирдлага, ажилтнуудыг ажил цалгардуулахгүйгээр ээлжээр амраах арга хэмжээ авахыг даалгалаа.
Энэ жил нэг аймаг, 36 сумын тэгш ой тохиож байгаа. Ойтой сумдын наадмыг 7 дугаар сард багтаан зохион байгуулж, наймдугаар сарын 1-ээс хойш наадам, ой тэмдэглэхгүй гэдгийг онцгойлон анхааруулж, мал сүргийн отор нүүдэл, өвс, хадлан бэлтгэх ажлыг эртнээс төлөвлөгөөтэй зохион байгуулж, аймгийн Засаг дарга нар энэ ажлыг шууд удирдлагадаа авч ажиллахыг даалгалаа.
Малчин өрх бүрийг малын хашаа саравч, худгаа засварлах, дулаалах, түлээ түлшээ бэлтгэх, өвөл, хаврын улиралд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээл бэлтгэж нөөцлүүлэх зэргээр малчдын бэлтгэлийг хангуулах өвөлжөө, хаваржааны хашаа хороог засварлах, дулаалах, бууц, хэвтэр нөөцлөх, бэлтгэх зэрэг ажлыг багийн Засаг дарга нар анхаарч ажиллах нь зүйтэй гэлээ.
Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа их болон урсгал засвар бусад бүтээн байгуулалтын ажлын явцад тавих хяналтыг сайжруулж, батлагдсан төсөвт өртөгт багтаан гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд онцгой анхаарч, есдүгээр сарын 1-нд сургууль, цэцэрлэгийн бүх барилга бэлэн болсон байх ёстой гэдгийг Ерөнхий сайд хэллээ..
Аймаг, сумын төвийн халаалтын зуух, шугам сүлжээний засвар, үйлчилгээ, нүүрс татан авалтыг графикт хугацаанд нь гүйцэтгүүлж, ирэх өвөл, хавар хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх ажлыг аймаг, сумын Засаг даргын орлогч нарт хариуцуулж ажиллахыг үүрэг болголоо.
Цахим хуралд Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газрын удирдлага, мэргэжилтнүүд оролцож мэдээлэл өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Зочин · 2015/07/14
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ ул******а дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар **************** МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн
Зочин · 2015/07/07
бид тэнгэр заяатай хуульд баригддаггүй монгол хүн шүү