Гректэй удахгүй хөл нийлүүлээд алхах вий
2015/07/08
Хятадын төмөр замын сайд асанд Цаазаар авах ял ногдуулжээ. Лю Цижюныг сайдын суудлаас нь огцруулж, дараа нь Коммунист намаас хөөжээ. Түүний ажил үүргээ гүйцэтгэж байхдаа их хэмжээний мөнгө хахуульд авсан. Танил талдаа ашигтай гэрээ хэлэлцээ байгуулж байсан хэмээн буруутгажээ.
БНХАУ-д 68 үйлдэлд цааз ноогдуулдаг байна. Хүний амь егүүтгэх, авилгал, дээрэм, хүчин, мөнгө хуурамчаар хийх, татвараас
зайлсхийх, хулгай, хүний наймаа, өвчин санаатай тараах, хуучны булш бунхан хиргэсүүр ухах, ховор амьтдыг устгах зэрэг орно. Монголд энэ үйлдэл бүгд бий. Харин шийтгэл байхгүй. Заримд нь нэр төдий ял, торгууль ихэнх нь зүгээр өнгөрнө. Чадаж байгаа юманд арга байхгүй...гэж хэлнэ. Баян хүн луувангаа иднэ үү гэж солиорцгооно. Энэ бол "ардчилал" гэж урдаас мөөрнө. Яг л ийм болохыг төлөвлөсөн. Цаазын ял гэдгийг Ц.Элбэгдорж үгүй хийж хөгжлөөрөө биднийг хол орхисон Европыг дуурайсан. Гэхдээ энэ бодлогоор хийгдсэн, гэмт хэрэгтэн шийтгэлгүй өнгөрдөг, хэн юу ч хийж болох хариуцлаггүй дураараа нийгмийг бий болгох шат байсан.
Түмэн олонд ил болж байгаа, авилгалын олон дуулиант хэргүүдээс болоод “САЙД, ДАРГА” гэдэг нэр хүндтэй, хариуцлагтай сайхан үг “ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН” гэсэн ёрын муухай утгаар толгойд шууд буудаг боллоо...
Тэмцэж байгаа дүр эсгээгүй, үнэхээр авилгалаас салах гэж байгаа бол С.Баярцогт, С.Баяр, П.Очирбат, Д.Сугар, Сү.Батболд зэрэг олон маш олон нөхдүүдээс том хулгайчийг нь олны өмнө цаазаар авах хэрэгтэй... Монголчууд хулчгар болохоор шийтгэл хатуу гэдгийг нүдээрээ харж байж хашрах хүмүүс. Тэгвэл энэ хавтгайрсан хахууль алга болох нь дэндүү ойлгомжтой. Улс орныг цааш нь хөгжүүлэхэд ганц хоёр олиггүй хүний амь юу юм бэ? Нийт энийг л үнэн сэтгэлээсээ хүсэж байна.
Өдөр өнгөрөх тусам Хятад зөв хатуу бодлого явуулж улам хүчирхэжсээр л.
Монгол бол найр наадам хийнэ гэж бүхэл улсаараа лагерт гарсан мэт хоёр сар идэвхгүй эзгүйрэн мангуурна.
Өмнөх жилүүдэд 6000 бөхийн барилдаан, Арван мянган тэмээн цуваа, 5000 биелээчид, 1500 морь уралдуулж Гиннесийн номонд бүртгүүлнэ гэж бүгдээрээ хөөрцөглөн дэмийрсэн. Одоо Сарандаваа, Мөнхсаруул нар стадионд "гипноздож", Төр бол Жей Лог авчирна гэж олныг хуйлруулж байна.
Ядуу орны хүмүүст ерөөсөө зохимжгүй энэ үзэл суртлыг Хэн, Яах гэж зориудаар гааруулаад байгааг олж харах нүд хэрэгтэй!
999 уртын дуучин дуулуулж Дэлхийн хамгийн бүдүүн эмэгтэйтэй хамт Гиннесийн номонд хэвлүүлж "гайхуулснаар" Монгол улсын эдийн засаг сайжран, өрөө төлж, ядуурал багасан, өлсөж байгаа монгол хүүхэд цадах уу?
Үгүй... харин ингэж байгаа нь Үндэстний хэмжээний солиорол улам газар аван замбараагүй болж. Үүнийг санаатайгаар залах хэсэгхэн хүмүүс олныг яг манжийн үед хэрэглэдэг байсан баяр наадам цэнгүүнээр хууран, дархлаа байхгүй массын эрүүл сэтгэхүйг үгүй болгож архийг нь уулгаан харин улс орныг их Өрөнд оруулж "өтөнд бариулж" гадныхны хурц шүдэнд шидэн өгч байна.
Энийг уншиж байгаа Чи болон монголын амьд иргэн бүр хэдийнээ 14 сая төгрөгний өртэй болсон. Удахгүй нэмж зээл ихээр авах нь...Гректэй удахгүй хөл нийлүүлэн алхах вий дээ.
Зочин · 2015/07/14
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар ****************, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/ Амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал хөрөнгийг нь хурааж авсан юм бол ард иргэдийг , хойч үеийг нь МАХН зүгээр тэжээж тэтгэх ёстой биз дээ. Өмнөд Солонгосын ард иргэд ээмэг бөгжөө ул******а хандивлаад Азийн бар улс болтлоо юм гэнэ лээ . Монголчууд ээмэг бөгжтэй харьцуулшгүй амжиргааны эх үүсвэр болсон хамаг мал сүргээ ул******а дээрэмдүүлсэн юм чинь Монгол улс Азийн биш ертөнцийн бар улс болчихсон байх ёстой биз дээ. 1990 ээд онд Орос улс хямралд орж түүнийг дагаж МАХН ын балгаар өөрийн өмчгүй болж үхтлээ боолчлогдож байсан Монголын ард иргэд амаараа шороо үмхэж тухайн үеийн МАХН ын удирдлагуудаас бусад нь турж үхэх аюулд орсон. Орос улсаас гадна Хятад болон бусад хөрөнгөтөн орнуудтай дотно харьцаатай байсан бол Монгол улс ингэтлээ доош орохгүй байх боломжтой байсан.
Гэвч Монголчуд бидэнд их аз дайрч 1990 онд Ардчилсан хувьсгал ялж Э.Бат-Үүлийн санаач**********р зөвхөн дарга нар биш бүх ард иргэд /Е/ паспорттай болох боломжтой болж ард иргэд гадаадруу гарч давснаас өөр бараагүй байсан Монголын дэлгүүрийн лангуу хямд гурил, будаа бусад бараагаар дүүрч Монголчууд бид турж үхэх аюулаас аврагдсан.
5/ Ард түмэнд гай болсон идэж ханадаггүй коммунизмын үлдэгдэл бузар **************** МАН түүний улаан хамгаалагчид одоо ч гэсэн Таван толгой, Оюу толгойг гадаадын ломбарданд тавьж улам ихээр хулгай хийх зорилгоор ард иргэдэд хэдэн хүнд сая сая төгрөг тарааж өөрсдөө хэдэн тэр бумаар хээл хахууль авч гадаад улсруу оргон зайлж өөрсдийнхээ хийсэн бузар бүхнийг Ардчилсан намруу чихэж хумсаа ******р шиг нуусан гэмгүй царайлаад сууж байна .
6/ Бидний Монгол хэл бичгийг МАН хүчээр үгүй хийж өөрсдийгөө Монгол гээд байгаа бидийг үндэсний хэл бичгээ мэдэхээ байсан Хятадаар ярьдаг, харь гүрний бичгээр бичдэг Хятад Монголын *************хурлызууд болгосон нь харамсалтай үнэн. Монголчууд бидний оршин тогтнох гол үндэс болсон эд бая**********с илүү үндэсний хэл соёлыг үгүй хийсэн, Монголоо худалдсан бузар **************** МАН-ыг тараахын төлөө Монголоо гэсэн сэтгэлтэй бүх хөдөлгөөн, холбоод, ард иргэдийг манай хөдөлгөөнд нэглэхийг уриалж байна.
Мөн ард иргэд та бүхэн УИХ ын бие даагч гурван гишүүнийг их шудрага ариун улсууд гэж бодож байна уу ?
УИХ ын Болор чулуун Ганбаатар Даваасүрэн нар ч МАН ын арга барилаар худлаа шудрага эх оронч царайлаад эрх мэдэлтэй болж баяжсан дээрээ улам баяжихыг санаархаж явна. Энгийн иргэн бидэнд алгын чинээхэн ч газар олдохгүй байхад Болор чулуун Дорнод аймгийн төв дээр газрыг хэдэн га-гаар нь аваад 20-30 хаус бариулаад улам баяжиж байна.Төр засгийн эрхэнд байсан хулгайч луйварчдыг зөвхөн Ардчилсан нам л илрүүлж хэргийг нь хүлээлгэж байна. Бусад намынхан, бие даагч нар өөрсдийнх нь хулгайн хэрэг илэрчихнэ гэж айгаад хулгайч луйварчидаа илэрүүлж чадахгүй л байгаа биздээ . 88583399 ШҮХөдөлгөөн
Батхүү · 2015/07/08
2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ