Ц.Түвшинжаргал: Цахим төлбөрийн системийг нэвтрүүлэхдээ тасалбарын үнэ, автобусны чиглэлийг өөрчлөхгүй
2015/07/23
“Улаанбаатар смарт карт” компанийн менежментийн хэлтсийн маркетингийн менежер Ц.Түвшинжаргалтай ярилцлаа. Тус компани Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд “Удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа юм.
-Төслийн нэг хэсэг буюу цахим төлбөрийн системийг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх ажил энэ баасан гаригаас хэрэгжиж эхлэх юм байна. Энэ ажлын үр өгөөж, ач холбогдлын талаар танилцуулна уу?
-Аливаа үйлчилгээнд мэдээл- лийн технологийг нэвтрүүлэх нь зар дал бууруулах, хугацааг хэм- нэх үндсэн зорилготой байдаг. Энэ цахим системийг ч ийм зорилгоор нэвтрүүлж байгаа бөгөөд ер нь манай улсын зорчигч тээврийн байгууллага үүсч хөгж сөнөөс хойшхи 90 жилийн хугацаанд хөгжлийн дараагийн үе шат зайлшгүй шаардлагатай болсон байна. Төслийн тендерийг ч энэ шаардлагын үндсэн дээр зарласан байх. Өнгөрсөн онд зарласан тендерт таван компани оролцсоноос “Датаконсерциум шалгарч, хотын удирдлагатай гэрээ байгуулснаар ажлаа эхэлсэн. Түүнээс хойш судалгаа шинжилгээ, туршилтын ажил амжилттай явагдаж одоо амьдралд хэрэгжихэд бэлэн болоод байна.
-Туршилтыг хэдий хугацаанд хийсэн билээ?
-Энэ оны дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн нэг сарын хугацаанд автобусны хамгийн их ачаалалтай гурван чиглэлийн тус бүр 10 автобуст цахим карт унших төхөөрөмжийг суурилуулж туршсан нь амжилттай болсон. Үүнд системийн мэдээлэл дамжуулах, цуглуулах хүчин чадлыг ч туршсан гэсэн үг. Өнгөрсөн оны эцсээс нийслэлийн нийтийн тээврийн бүтэц, авто бусны хүчин чадал, зохион байгуулалтад ч бид судалгаа хийсэн. Энэ нь чип, төхөөрөмж суулгахад ямар нэг сөрөг нөлөө байгаа эсэхтэй холбоотой юм. Цаашлаад эдийн засгийн судалгааг нарийвчлан хийсэн. Бидний тооцож байгаагаар энэ төсөл 4.7 жилийн дараа л санхүүжилтээ нөхөх бөгөөд тэр үед нийслэл давуу эрхтэй болно. Өнөөгийн нөхцөлд нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг хамгийн энгийн байдлаар нэвтрүүлж эхэлж байгаа юм. Энэ нь тасалбарын үнэ ханш, зорчигч тээврийн шугам чиглэлийн ямар ч өөрчлөлтгүйгээр зөвхөн картаар л төлбөрөө хийнэ гэсэн үг. Төслийн дараа дараагийн шатанд нийтийн тээврийн сүлжээг оновч той зохион байгуулах зэргээр бусад ажлыг хийх юм.
-Төслийн талаар мэдээлэл өгсөнд баярлалаа. Одоо төлбөрийн цахим картны талаар багагүй зүйлийг асууж тодруулж сонирхмоор байна. Юуны өмнө анх удаа 3600 төгрөгөөр карт худалдаж авахад энэ нь 00 үлдэгдэлтэй байх уу, эсвэл шууд гүйлгээ хийгээд эхлэх юм уу?
-Үүнийг зөвхөн картны үнэ гэж ойлгох хэрэгтэй. Энэ карт нь хугацаагүй. Сонирхуулахад, 2004 оноос хойш нэг л картаа ариг гамтай ашиглаж байгаа хүн Солонгост олон байдаг юм билээ.
-Картаа захиалж авах уу эсвэл худалдаж аваад л цэнэглүүлчих үү?
-Та “U money” гэсэн хаягтай, өөрт хамгийн ойр байгаа цэгээс картаа худалдаж аваад өөрийн хүссэн хэмжээгээр цэнэглүүлж болно. Бид 500 цэгтэй байхаар төлөвлөж байгаа ч одоогоор 180 газартай гэрээ хийгээд цэнэглэх төхөөрөмжөө суурилуулсан. Тэдгээр нь автобусны эцсийн зогсоол хөдөлгөөн ихтэй буудлууд дээр байрлаж байна. Цэнэглүүлэхдээ 500-гаас 90 мянган төгрөгийн хооронд хүссэнээрээ үйлчилгээ авч болно.
-Цэнэглэх нь тодорхой төлбөртэй байх уу?
-Тэгнэ.
Таныг автобусанд суух бүрт 500 төгрөг хасагдах бөгөөд үлдэгдэл нь цахим төхөөрөмж дээр шууд гарч ирнэ. Яг л АТМ гэсэн үг
-Одоо бүгд урд хаалгаар суугаад хойгуур буудаг болох нь. Буухдаа картаа заавал уншуулах ёстой юу?
-Тийм. Хойд хаалганы төхөөрөмжид картаа уншуулаарай гэж хүсч байгаа юм. Энэ нь зорчигчдоо шинэ дадалд сургахаас гадна тэр мэдээллийг бид ашиглаж, нийтийн тээврийн сал барын мэдээллийн бааз суурийг бодитой болгохоос гадна зорчигчдын хөдөлгөөний мэ- дээллийг цуглуулахад тус дө хөм болно. Тухайлбал, хаа на хамгийн их ачаалалтай, аль чиг лэлд хүн их зорчиж байна гэхчилэн. Арын хаалганы төхөөрөмжид картаа уншуулснаар таны үлдэгдэл мэдээллийг дахин өгөх бөгөөд энд нэг ч төгрөг унахгүй гэдгийг анхааруулъя.
-Нэг автобуснаас нөгөө рүү дамжихад хөнгөлөлттэй байх бололтой яриад байсан. Үнэхээр тэгэх юм уу?
-Олон улсын жишигт ийм хөнгөлөлт байдаг боловч манайд одоохондоо хэрэгжих боломжгүй байгаа. Гэхдээ удахгүй энэ үйлчилгээг нэвтрүүлэхээр судлан ажиллаж байна.
-Төлбөрийн шинэ систем нэвтэрснээр мөнгө хураагч нар ажилгүй болох юм биш Тэднийг яах вэ?
-Цахим картаар төлбөрөө хийхэд тодорхой хэмжээний зааварчилгаа зөвлөгөө хэрэгтэй болно. Үүнийг мөнгө хураагч нар гүйцэтгэх бөгөөд нэг хэсэгтээ хяналт, мэдээллийн ажилтнаар ажиллана. Тэд мэдээлэл зөвлөгөө өгөх, хяналт тавихаас гадна зорчигчийн бичиг баримтыг ч шалгах эрхтэй байх болно Төсөл хэрэгжээд зорчигчид маань үйлчилгээний дадалд хэвшээд ирэх үед нийслэл болон холбогдох байгууллага тэдний ажлын байрыг зохицуулах байх.
-Төлбөрийн картаа хаяж үрэгдүүлэх, гэмтээх тохиолдолд яах вэ. Дахин худалдаж авах уу?
-Анх худалдаж авсан карт нь гурван сарын баталгаатай бай на. Энэ хугацаанд гаднын нөлөөгүйгээр ажиллахгүй бол сон байвал шинэ картыг үнэ төл бөргүй олгохоос гадна үлдэг дэл мөнгийг нь бүрэн шилжүүлж өгнө. Харин картаа хугалж нуга лах ч юм уу механик гэмтэлд оруул сан бол зорчигчдын төвд хандаж, шинэ карт худалдан аваад үлдэгдэл мөнгөө шилжүүлж авах боломжтой.
- Гэмтэл авсан картанд хэдэн төгрөгийн үлдэгдэл байсныг яаж мэдэх вэ?
-Бүх карт өөр өөрийн сериал дугаартай учраас хэдэн төгрөгөөр хэзээ цэнэглэж, хэчнээн нь үлдсэн байсан тухай мэдээлэл нь хадгалагдсан байх болно. Тиймээс санаа зоволтгүй.
-Хаясан, хулгайд алдсан тохиолдолд яах вэ?
-Энэ тохиолдолд та түрийвчтэй мөнгөө алдсантай л адил. Харин ахмад настан, хөгжлийн бэрхээлтэй иргэн, оюутан сурагч, цагдаагийн албан хаагч зэрэг өөрийн нэр дээр карт эзэмшиж байгаа хүмүүс Зорчигчийн төвд яаралтай хандвал гүйлгээг зогсоох арга хэмжээ авч болох юм.
-Оюутан сурагчдыг өдөрт гурван удаа л зорчих эрхтэй байхаар карт олгох яриа гараад байгаа. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Дээр дурдсан зорилтот бүлгийн хүмүүсийг нийтийн тээврээр зорчиход нь хөнгөлөлт эдлүүлж, төсвөөс зорчигч тээврийн компаниудад нөхөн олговор олгодог хуультай. Тэр нөхөн олговор нэг хүнд хэдэн төгрөг ногддог юм бэ тэр хэмжээний л мөнгөтэй картыг дээрх хүмүүст олгож таарах байх Түүгээрээ тэр оюутан, тухайн албан хаагч хэдэн удаа зорчиж, хэд хоногт дуусгахыг өөрсдөө л мэдэх хэрэг Магадгүй, хэмнэлттэй байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ.
Баасан гаригийн өглөөнөөс хүн бүр картаар зорчоод эхэлнэ гэвэл өрөөсгөл байх л даа. Хэсэг хугацаанд арай өөр хэлбэрийг ашиглах болов уу?
Төслийн эхний үед жолоочийн хажууд бэлэн мөнгөний хайрцаг байрлуулна. Гэхдээ зорчигч танд хариулт өгөх хүн байхгүй учраас мөнгөө тааруулж үйлчлүүлэх нь чухал гэдгийг хэлье.
-Ярилцлагынхаа төгсгөлд таны зүгээс зорчигчдодоо хандаж хэлэх зүйл юу байна вэ?
-Нийтийн тээврийн үйлчил гээний цахим төлбөрийн сис тем нь олон улсад туршиж хэрэг жүүлээд цаг хугацаа хэмнэх, зардлыг багасгах үр дүнтэй болох нь нэгэнт батлагдчихсан юм. Манай нөх цөлд эхний удаад нэг хэсэгтээ хүнд рэл бэрхшээлтэй байж магад гүй. Гэхдээ эцсийн дүндээ олноо роо чихэлдэж шахалцаж явах биш тогтмол хуваарьтай автобус унаагаараа хурдан шуурхай үйлчлүүлдэг болохын төлөө хийж байгаа алхам гэдгийг ойлгож, ухам сартай боловсон зорчиж, тайван тэвчээртэй байхыг л хүсэх байна даа.

-Баярлалаа.
Д.Мөнхжаргал
Д.Мөнхжаргал
Зочин · 2015/07/24
konduktor ni bh l yum bol enuugeer yadgiin hudlaa hen negnii ***haa biznes l biz ***iin yumnuud
Зочин · 2015/07/23
bankni tsaxim kart vnegvi bdag bizde exnii udaad vnegvi olgoj boloxgvi gejvv