Д.Дэмбэрэл: АH анхны, чөлөөт сонгуулийг явуулах үеэр “оролцохгүй” гэж бойкотолж байсан атлаа өнөөдөр автор нь болохоор улайрч байгаа нь харамсалтай
2015/07/30
Монгол Улсад ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-ын төдийгөөс өдий хүртэлх улс эх орны хөгжил, ардчиллыг цогцлоон хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр болон тухайн үед улс төрийн ууган хүчин ямар чухал, түүхэн шийдвэрүүдийг гаргаж байсан талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.
Монгол Улсад анхны, ардчилсан сонгууль явуулсны 25 жилийн ой тохиож байна. Ер нь тухайн үеийн сонгуулийн мөн чанар, үнэ цэнийг өнөөдөр та хэрхэн дүгнэх вэ. 25 жилийн хугацаанд Монгол Улс хэрхэн замнаж ирсэн гэж та хэлэх вэ?
-25 жил гэдэг маш урт хугацаа. 1990 оны долдугаар сарын 29-ний сонгуулийг өнөөдөр ингэж гаргаж ирж байгаа нь маш зөв ажил гэж харж байна. Учир нь, тухайн үеийн нийгэм, түүнд нөлөө үзүүлэх томоохон үйл явдал энэ өдөр болсон юм. Энэ үйл явдлыг өнөөдрийг хүртэл юугаар орлуулж ирсэн бэ гэхээр гуравдугаар сарын 8-ны жагсаал цуглаанаар орлуулж, ярьж ирсэн л дээ. Гэтэл бодит байдалд Монголын улс төрийн томоохон бодлого, төрийг авч явсан улс төрийн хүчний бодлого энэ бүхэнд асар их нөлөө үзүүлж байсан юм. Түүний нэг нь тухайн үеийн МАХН, одоогийн МАН-ын улс төрийн том шийдэл, санаачилга байлаа. Тухайлбал, олон намын тогтолцоог бий болгохыг, олон ургальч үзэлтэй байхыг МАН зөвшөөрсөн. Улмаар эдгээрийг бодит амьдралд хэрэгжүүлэхийн тулд төрийн эрхийг дангаар барихаасаа татгалзан, зарлаж байсан нам бол МАН. Ингээд төрийн эрхийг барих асуудлыг олон нийтийн сонгуулиар шийдье гэдэг шийдвэр гаргаж, чиглэл өгч байсан юм шүү дээ. Тухайн үеийн АИХ-ын тэргүүлэгчид долдугаар сарын 29-нд сонгууль явуулна гэж шийдэж байлаа. Энэ бол маш зөв, цагаа олсон ажил байсан. Бэлтгэл ажлаа хангаж, олон нам өрсөлдөх болсон юм. Гэхдээ үүнээс өмнө МАН-ыг тухайн үед багагүй шүүмжилж байлаа. Нэг хүн нэр дэвшдэг, тэр нь 99 хувийн санал авч сонгогддог гэх шүүмжлэл гардаг л байсан. Үүнд учир холбогдол байсан гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь, МАН асар их судалгаа хийж, шилж сонгосны үндсэн дээр хамгийн шилдэг хүмүүсээ гаргаж ирснээр 99 хувиар сонгогдох боломжийг бий болгодог механизмтай байсан. Одоо хэн ч ажиглахгүй байгаа болохоос тэр бол маш сонирхолтой механизм байлаа.
-Түүнээс гадна МАН дангаараа засгийн эрх барихаас татгалзсанаар Монголд олон намын тогтолцоо орж ирсэн гэдэг байх аа?
-Ард түмний, чөлөөт сонгуулийн хувьд энэ замыг сонгох нь гарцаагүй л үйл явц байсан. Гэхдээ зөвхөн энэ долдугаар сарын 29-ний сонгуулиас гадна тухайн үед нийгмийг яваа яваанд нь өөрчилж чадах томоохон олон үйл явдал болсон байдаг. Тэдгээрийн нэг нь МАН-ын гуравдугаар сард хийсэн Бүгд хурал маш өндөр ач холбогдолтой. Энэ хурлаас Үндсэн хуульд зааснаар нэг нам Засгийн эрхийг дангаар барьж байгаагаас татгалзсан шийдвэрийг МАН гаргасан. Энэ бол улс төрийн маш том эр зориг, маш том шийдэл. Бид ингэхгүйгээр “Нэг нам дангаараа засгийн эрх барих нь Үндсэн хуульд заагаад өгчихсөн эрх” гээд гэдийгээд байж болох байсан. Гэхдээ хэрвээ бид ингэж гэдийсэн бол ямар үйл явц болох байсан нь тодорхой. Нөгөө талаас олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрөх нь нэг намын үзэл бодол биш, ерөөсөө нийтийн үзэл бодлыг хүлээн зөвшөөрье гэдэг шийдвэрийг МАН гаргасан. Үүний дараагаар МАХН-ын /МАН/ Онц их хурал хуралдсан том үйл явц болсон юм. Үүгээр Үндсэн хуульд нэмэлт оруулсан юм шүү дээ. Энэ чухал үйл явц өнөөдөр ерөөсөө яригдахгүй байгаа нь харамсалтай.
-Үнэндээ АН-ын хэдэн нөхөр гудамжинд жагсаад л ардчиллыг бий болгосон мэт ойлголтыг түгээхийг оролдоод байна л даа?
-Зүгээр л хэдэн нөхөр шахаж шаардан, гудамжинд жагссанаар Монголд ардчилал гэдэг зүйл бий болоод хөгжчихсөн юм байна гэдэг ойлголтыг гаргаж ирээд байна шүү дээ. Гэтэл бодит байдал тийм байгаагүй. Хэдийгээр хэлбэр талаас нь харахад ардчиллыг хэдхэн хүн бий болгочихсон юм шиг харагдаж, харагдуулж байгаа ч үнэн хэрэгтээ улс төрийн том бодлого явж байсан гэдгийг хожим түүх сөхвөл гараад л ирнэ шүү дээ. Үүний нэг бодит жишээ нь өнөөдрийн ардчилсан сонгуулийг ярьж байгаа үйл явц юм. Түүнчлэн ялангуяа дээр дурдсанчлан МАН яагаад Үндсэн хуульд заасанчлан нэг нам засгийн эрх барих заалтаас яагаад татгалзсан юм, Үндсэн хуулийн нэмэлт гэж ямар өөрчлөлт юм гэдгийг эргэж харах, ярих хэрэгтэй. Угтаа шилжилтийн үеийн тогтолцоо ямар байхыг тэр өөрчлөлтүүдээр шийдсэн юм шүү дээ. Тэгэхээр Монгол Улс бол энэ ардчилсан өөрчлөлтүүдийг хийхдээ дандаа эрх зүйн хүрээнд, шударга, сонгуулийн замаар хийсээр өдий хүрсэн. Товчхондоо, шударга замаар эрх зүйн хүрээнд ардчилсан томоохон өөрчлөлтүүдээ хийж ирсэн нь үнэ цэнэтэй юм. Эрх зүйн хүрээнд ардчилал явж ирсэн юм шүү. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах замаар ардчилал руу шилжсэн гэдэг нь маш том асуудал байгаа юм л даа. Энэ нь жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд шинэ Үндсэн хуулийг баталсан ойгоор яригддаг боловч бас л дутуу дулимаг яригдаж байгаа харагддаг юм.
-Арчилсан, чөлөөт сонгуулийн 25 жилийн ойн талаар ярьж бичиж байгаагаас харахад Монголд зөвхөн АН ардчиллыг бий болгосон мэт тийм мэдээлэл түгээж, ийм мэтээр ярьж байгааг та ажиглаж байгаа байх. Цаашлаад Монголд ардчилал бий болгох, улмаар Үндсэн хуулиа батлах гээд томоохон процессыг зөвхөн АН гардсан мэтээр харагдуулах гэж их хичээж байна л даа. Гэтэл энэ томоохон өөрчлөлтүүдийг бий болгоход одоогийн МАН олонхийг бүрдүүлж, засгийн эрхийг барьж байсан гэдэг утгаараа түүхэн шийдвэрүүдийн автор баймаар санагдах юм?
-Яахав, яваа яваандаа энэ нийгмийг өөрчлөхөд МАН ямар шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм бэ гэдэг нь цаг хугацаа улирах тусам улам тодорхой болно. Яагаад гэвэл энэ бүгдийг судлаач, түүхчид, ард түмэн бүгдийнх нь үндсийг аяндаа сөхөж харна шүү дээ. Ер нь таны хэлсэнчлэн энэ томоохон шийдвэрүүдийн цаана МАН эрх барьж байсан. Тэгэхээр 1990-ээд оны эхээр МАН-ын гүйцэтгэсэн түүхэн үүргүүдийг бид маш зөв, ардчилсан үйл явцтай нь мэддэг байх учиртай. Тухайн цаг үед ард иргэдийн зүгээс тавьсан шаардлага гэх мэтийг МАН хэр зэрэг хүлээж авч, яаж биелүүлж байсан юм бэ гэдгээ манай нам ярих ёстой. Ер нь энэ мэт түүхэн үйл явцыг манай намынхан бага ярьж байгаа. Жишээлбэл, ардчилсан үзэл санаа, хөдөлгөөн Монголд гэнэт гараад ирэх үеэс эхлээд манай нам ялангуяа эрх барьж байсан улс төрийн маш том зохион байгуулалттай намын хувьд яаж ажилласан гэдгээ ойшоож үзэхгүй байна л даа. Жишээлбэл, өнөөдрийн энэ хурлыг манай нам санаачлаад АН-тай хамтарч хийж байх учиртай байлаа шүү дээ. Яагаад гэвэл анхны, чөлөөт сонгуулийг бий болгох асуудлын автор нь манай нам. Тэр бүү хэл, энэ сонгуулийг явуулах гэж байх үед АН-ынхан энэ сонгуульд оролцохгүй гэж бойкотолж байсан юм. Тухайлбал, төв болон хөдөөд нэр дэвшигчдээ буцааж татна энэ тэр гэж байсан улс шүү дээ. Харин тэр үед бид АН-ынхныг та нар энэ сонгуульд заавал оролц гэж уриалж байлаа. Мөн энэ сонгуулийн дараа улсын Бага хурлыг хуралдуулах асуудлыг шийдсэн юм. Өөрөөр хэлбэл, бараг ард түмний санал асуулга явуулах хэмжээний асуудлыг энэ үеэр шийдсэн юм байхгүй юу. Ингээд пропорциональ байдлаар намууд ямар хэмжээний санал авав гэдгээс улсын Бага хурлыг бүрдүүлэх ажлыг зохион байгуулсан юм. Энэ бол шударга бөгөөд ардчилсан том арга хэмжээ. Энэ том үйл явцыг ч гэсэн мөн л манай нам зохион байгуулж хийж байлаа.
-1990 оны сонгуулиар МАН үнэмлэхүй олонхийг бүрдүүлж, олон суудал авч чадсан байтлаа өнөөдөр 25 жилийн ойн энэ хуралд тийм ч хангалттай ирцтэй оролцсонгүй вэ?
-Энэ хүмүүс одоо ярихдаа “Тухайн үед МАН олон суудал авсан ч гэлээ бид л байсан” гээд байгаа. Гэтэл яг үнэндээ тийм байгаагүй юм. Тухайн үед ард түмэн маш зөв сонголт хийсэн гэдгээ хэлж байсан. Учир нь МАН бол 430 депутатаас 86 хувийн санал авч байлаа шүү дээ. Тэгэхээр 86 хувь нь буюу тэр 430 депутатын шийдсэн шийдэл гэдэг чинь ихэнх нь МАН-ын үзэл бодол байгаа шүү дээ. МАН өөрийнхөө үйл ажиллагааг голлон явуулж байж л энэ түүхэн үйл явцыг бий болгосон. Энэ бүх үйл явц яваа яваандаа түүхэнд өөрийн байр сууриа эзэлж таарна. Ардчилал бол нэг намын юмуу хэн нэгний өмч биш. Ардчилал бол ард түмний өөрийнх нь үйл хэрэг. Олон намын үйл хэрэг. Олон хүний санаа бодлын илэрхийлэл мөн гэдгийг өнөөдөр тэмдэглэж байгаа 25 жилийн ойн арга хэмжээ харуулж байна л даа.
-25 жилийн түүхэн ойн өдрүүдэд МАН-ын тухайн үед гаргаж байсан томоохон бодлого, шийдвэрээс авахуулаад түүхэн үйл явцууд өнөөдөр яагаад ийм бүдэг байна вэ. Монголд ардчиллаас авахуулаад томоохон өөрчлөлт,шинэчлэлтийг бий болгоход МАН-ын үүрэг оролцоо ийм байсан юм шүү гэдэг нь харагдахгүй байгаа нь МАН- ынхны дутуу дулимаг үйл ажиллагаатай холбоотой юм уу эсвэл улс эх оронд бий болсон томоохон тогтолцоо, өөрчлөлтийг дангаар эзэмшихээр улайрч байгаа АН-ын увайгүй зантай холбон тайлбарлах хэрэгтэй юм уу?
-Энэ бол манай намын л сул тал шүү дээ. Өөрийнхөө хийсэн ажлыг ийм юм болсон шүү гэдгийг хэлж, таниулж чадахгүй байгаа нь манай нам нэлээд “ядарч” байгаа юм болов уу даа. Одоо бол 1990 оноос хойш юу болсон юм гэдгийг дүгнэж цэгнэж, өнгөрсөн 25 жилийг эргэж харах хэрэгтэй юм л даа. Улс орон өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэхэд эдийн засгийн ололтуудын ихэнхийг л МАН бий болгосон шүү дээ. Дээр нь ардчилсан үйл явцын хувьчлал бүрт МАН саад хийх нь бүү хэл, харин ч бүр дэмжлэг үзүүлсээр ирсэн. Нийгмийг нэг нам дангаараа аваад явах боломжгүй үе тохиолоо гэхэд шийдвэртэй маш олон арга хэмжээг МАН авсан. Энэ бүхнээ манай нам өөрөө өөрсдөө үнэлэхгүй байна. Ер нь манай намын нэг дутагдал нь хийсэн бүтээснээ хэлчихэж чадахгүй байгаа нь том дутагдал болоод байна л даа. Нөгөө талаас улс төрийн үйл ажиллагааг муу явуулж байна гэхэд буруудахааргүй байна. Санаачилга гаргаад ардчилсан сонгуулийн ойг тэмдэглэж байгаа АН-ыг буруутгах арга алга. 25 жилийн өмнө ийм сонгууль явуулсан уу гэвэл тийм. Гаргаж ирж, ярьж байгаа хүмүүс нь АН- ынхан болохоос үүний чинь цаана улс төрийн ууган хүчин МАН байсан юм шүү дээ.
-Тухайлбал, өнөөдөр энэ хуралд МАН-аас маш цөөн хүн харагдаж байна л даа?
-Манай намын төлөөлөл цөөн байна. АИХ-ын депутат байсан хүмүүсийг л урьсан байна. Энэ бүхэн бол ардчилсан, чөлөөт сонгуулийнхаа үнэ цэнийг сайн ойлгохгүй байгааг л харуулж байгаа юм. Ерөөсөө төдийгөөс өдий хүртэл манай нам түүхэн олон чухал үйл явдлыг гардан зохион байгуулж байсан. Тухайлбал, МАН 1990 оноос хойш Их хурлаа маш олон удаа хийсэн шүү дээ. Жишээлбэл, бид эхлээд онц их хурлаа хийсэн. Тухайн үед намынхан бүхэлдээ хөдөлж онц их хурлаас онц чухал олон чухал шийдвэрийг гаргаж байлаа. Дараа нь хоёр жил тутамд намын их хурлыг хийж, нам өөртөө дүгнэлт хийж ардчилсан шинжтэй энэ үйл явц руу өөрийгөө оруулж, удирдаж ирсэн түүхтэй юм
...МАН өөрийнхөө үйл ажиллагааг голлон явуулж байж л энэ түүхэн үйл явцыг бий болгосон. Энэ бүх үйл явц яваа яваандаа түүхэнд өөрийн байр сууриа эзэлж таарна. Ардчилал бол нэг намын юмуу хэн нэгний өмч биш. Ардчилал бол ард түмний өөрийнх нь үйл хэрэг. Олон намын үйл хэрэг. Олон хүний санаа бодлын илэрхийлэл мөн гэдгийг өнөөдөр тэмдэглэж байгаа 25 жилийн ойн арга хэмжээ харуулж байна...
М.ӨНӨРЖАРГАЛ

Зочин · 2015/08/02
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/02
Энгийн ард бидэнд олддоггүй газрыг албан тушаалаа ашиглан хэдэн га-гаар нь авч хэдэн арван хаус бариулж зарж баяжиж байгаа УИХ-ын бие даагч гишүүд болон 3 түмэн Монгол хүний толгой залгисан бузар алуурчин МАН түүний улаан хамгаалагчид Монгол улсыг хөгжүүлж чадахгүй гэдэгээ бараг 100-аад жил дангаараа засгийн эрх барихдаа харуулсан. Сонгуульд ялж анх дарга нарын идсэн,уусан,хулгай,луйврыг зоригтойгоор илрүүлж чадсан АН л Монгол улсыг өөд нь татна. ШҮ Хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/02
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/
Зочин · 2015/07/30
уг нь ярьж байгаа нь зөв байна даа ч зөглөсөн өвгөн нялх шуналтай ногоог зулгаагаад зөгнөөд байх юмаа
Энхтөр · 2015/07/30
МАН улс төр хууль эрхийн хүрээнд маш зөв зүйтэй шийдвэр гаргаж нийгмийн шилжилтийн үйл явцыг цаашид өргөжин дэлгэрэхэд их үнэтэй хувь оруулсан юм.Даан ч АН гишүүд,дэмжигчдын нэрийн өмнөөс Ишиг эвэрээ ургахаар ээжийгээ мөргөнө гэхчээр их зохисгүй шийдвэр гаргах юм. ажилгаа явуулах
Зочин · 2015/07/30
AN-iinhan nuuj nuuj baigaad genethen l barag neg honogiin umnu zarlaad oi temdegleed l medehgui humuust bol ch uneheer ed nariig baatruud gej haragdahaar zohion baiguulaad l ed nar buh zuiliin avtor gej uursdiiguu duviilguud l cag uur boljee gehdee mongol uls dandaa teneguudeer duursen gej bodoj baival enduurel shuu. tuuhee martsan tuuhiig uursduu zohiodog oid tuursun sarmagchinguud ni ta nar ch baij magadgui !!!
tt · 2015/07/30
Mongolchuud mednee medne, AN-n heden erguu tolognuud ardchilaliig omchloh geed l bdag. tuuhiig ard tumen martaagyi martahgyi