Үндэсний их баяр наадмын өмнө АН, МАН гэрээгээ цуцалж, тангараг тасарснаа зарласан. Тэгвэл ирэх даваа гарагт МАН-ын зургаан сайдыг хэрхэх асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар шийдвэрлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр солигдох, томилогдох сайд нарыг тодруулаад эхэлжээ. 
 
Харин зарим хүмүүс Засгийн газрыг бүрэн бүрэлдээхүүнээр нь огцруулах ёстой гэсэн байр сууриа хэдийнэ илэрхийлээд амжжээ. Тухайлбал, МАН-ын сайдуудыг танхимаас гаргасан тохиолдолд Засгийн газар ганхах нь мэдээжийн хэрэг. Энэхүү хөдөлгөөнд Засгийн газрын гадна орхигдсон ИЗНН, "Шударга ёс эвсэл" хүч хавсрах магадлал өндөр хэмээн бор шувуу жиргэх болжээ. 
 
Хэрвээ МАН тэргүүтэй хүчнийхэв Шийдлийн Засгийн газрыг огцруулбал УИХ-ьш гашүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдад томилогдоно гэсэн яриа саарал ордонд тархаад амжжээ. Ийм яриа гарсан нь ч үнэний ортой бололтой, УИХ-ын гишүүн О.Баасанхүү ч сайд болохоор санаархав бололтой аль хэдийнэ байр сууриа илэрхийлээд амжжээ. 
 
Тэрбээр “Хоёрын хооронд зургаан сайдаар шүд сугалж байснаас засгийг бүхлээр нь солих хэрэгтэй” хэмээн жиргэсэн нь түүнийг Хууль зүйн сайдад санаархжээ гэдгийг нь илчилж байна гэх жиргээ их гарчээ.
 
 
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин