“Алтангадас” үнэд орлоо
2015/08/03
Ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ. Үр дүн нь ямар байхыг янз бүрээр таамаглаж байна. Энэ чуулганы хамгийн “чухал” нь МАН-ын сайд нарыг чөлөөлж, орных нь сайд нарыг томилох ажил байгаа.
АН-ын Гүйцэтгэх зөвлөл баяр наадмын өмнөхөн МАН-ыг засгаас гаргах шийдвэр гаргаснаа танилцуулсан. Ээлжит чуулганыг хаах үеэр УИХ-ын дарга ээлжит бус чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэх талаар мэдэгдсэн. Гэвч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын зургаан сайдыг чөлөөлөх саналаа өргөн бариагүй байв.
Тэрээр өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Зургаан сайдыг чөлөөлөх асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байгаа. Тэгэхээр энэ асуудал процедурын дагуу явагдаж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ ингэснээр асуудал эцэслэн шийдэгдэхгүй.
АН-ын ҮЗХ хуралдаж намын дарга, Ерөнхий сайд хоёр нэг байх талаар шийдвэр гаргах хэрэгтэй. Тиймээс наймдугаар сарын 3-наас өмнө ҮЗХ-г хуралдуулж шийдвэр гаргах хэрэгтэй. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдод ийм шаардлага өглөө” гэсэн юм.
Ерөнхий сайдын шаардсанаар АН-ын ҮЗХ амралтын өдрүүдэд хуралдсангүй. Тийм боломж ч бага юм. Амралтын улирал эхлээд ҮЗХ-ны гишүүд нь тал тал тийш тараад явчихсан. Нөгөө талаар АН иймэрхүү томоохон шийдвэр гаргахад фракцын тэргүүнүүд нь эхэлж тохирдог уламжлалтай. Тийм болохоор ийм богино хугацаанд шаардлага биелэх боломжгүй юм.
Гэхдээ Ерөнхий сайдын хэлээд байгаа нь АН-ынхны хувьд анхнаасаа стандарт бусаар шийдчихсэн, хэзээ нэг цагт яригдах л зүйл байсан.
Намын дарга нь З.Энхболд. УИХ-ын даргын алба хашиж байгаа. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмждэг. Тэгэхээр МАН-ыг засгаас гаргах, цаашилбал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн асуудлыг энэ хоёр эрхэм л шийднэ гэсэн үг.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрын хувьд АН доторх хоёр тал болчихоод байгаа аж. Тиймээс Ч.Сайханбилэгээр дамжин “тэсэрч” байгаа намын дарга, Ерөнхий сайдын суудал нэг хүнд байх зарчмыг ҮЗХ хэлэлцэж таарна. Хэзээ, яаж гэдэг асуулт гарч ирнэ. Ингэхийн тулд хоёр тал ҮЗХ дээр дэмжлэг авахад гол цөмийг нь бүрдүүлдэг Н.Алтанхуягийн тэргүүлдэг “Алтангадас” фракц хүчтэй нөлөө үзүүлнэ. Хэн нь нэг нь Н.Алтанхуягийн дэмжлэгийг авч байж нөгөөгөө ялна гэсэн үг. Ингэхийн тулд Н.Алтанхуягт хэн илүү санал тавьсан нь ялж таарна.
ҮЗХ дээр ялагдана гэдэг аль альд нь улс төрийн томоохон цохилт болох талаар эх сурвалжууд хэлж байна. Тиймээс хэдхэн сарын өмнө нийлээд хөөж байсан эрхмүүд одоо Н.Алтанхуягтаа хадаг бариад очих нь. Харин Н.Алтанхуяг хэн ийг нь дэмжих бол. Нэгэн цагт “Алтангадас”-т нь байж хамтдаа засаг төрийг эмхлэнэ хэмээн зүтгэж явсан. Сүүлд өөрийг нь буулгаад оронд нь Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг хийгээд түүнийг дэмждэг Ерөнхийлөгчийг дэмжих үү. Эсвэл Ерөнхий сайд, намын даргынх нь албыг зэрэг мултлах ажлыг голлон зохион байгуулсан гэгддэг З.Энхболдыг дагах уу?
Н.Алтанхуяг Увсынхаа 90 жилийн ойд оролцчихоод тэндээ амарч үлдсэн. Улаанбаатарт ирүүт нь ийм шалтгаанаар уулзах гэсэн намынх нь лидерүүд хүлээж байна.
Маргааш эхлэх чуулганаар Ерөнхий сайдын санал орж ирэхгүй ч “Шонхор” фракцын хэн нэгэн МАН-ын сайд нарыг огцруулах санал өргөн бариад асуудлыг шийдчихнэ. МАН явдгаараа явна. Харин засгийн толгойг мэдэж байгаа АН-ын дотоод дахь томоохон зодоон цааш үргэлжлэх нь.
Б.ДАМДИН-ОЧИР
Зочин · 2015/08/04
1924 оноос өнөөдрийг хүртэл МАН аас Монголын ард түмэнд учруулсан гай гамшгийг тооцвол:
1/ МАН нь Бодоо, Данзан, Сүхбаатар нарыг гүжирдэн гүтгэн хэлмэгдүүлж буудаж алаад МАХН гэгчийг байгуулж энэ дээрх аллагуудыг тухайн үеийн лам,ноёдууд хор өгч алсан мэтээр төрөл бүрийн кино хийж ард түмэнд итгүүлж ард иргэдийн тархи толгойг хордуулдаг байсан.
2/ МАХН нь 1930 аад оны үед ямар ч гэмгүй 30000 Монгол хүнийг хэлмэгдүүлж толгойг нь залгисан.
3/ Мөн ард иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон мал хөрөнгийг нь нийгэмчлэх нэрээр, зарим хүнийг буудан алж мал хөрөнгийг нь хураан авч байсан. Тэгээд Монгол улс хөгжсөн баяжчихсан нь хаана байгаа юм ? Монголчууд бид 1990 онд Ардчилсан хувьсгал ялтал наад захын 00-ийн цаас, дамск, скоч гэж юу байдгийг ч мэдэхгүй харанхуй бүдүүлэг чигээрээ байсан биздээ. Хамаг мал хөрөнгөө хураалгачихаад өнчин ишиг ч үгүй хоцорсон улсууд зөндөө байна. Иймд бузар алуурчин, хулгайч,дээрэмчин МАН-ыг тарааж өмч хөрөнгийг нь дээрх хохирсон иргэдэд хувааж өгвөл зохино.
4/
Зочин · 2015/08/04
Suren ,150 129 143~zochin gegch muu uljignuud min chi buu huts!!!buu ys hay,Mongolchuud ingej bgaad uchraa olchihno.
Батхүү · 2015/08/04
2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ
Зочин · 2015/08/04
Шоронд орох хүн үнэд ороод байхдаа ч яахав дээ. Хийдэг газар нь хийчихээд цаашаа явбал яасан юм бэ. Монгол төрийг самарч дуусгасан мал шүү дээ наадах чинь.
Зочин · 2015/08/04
Elbegdorj hamgiin tom horchindoo Mongol Ulsig samarj bna
Зочин · 2015/08/03
Huvichlalaar bayjsan Enhboldiig solison ni deer
Зочин · 2015/08/03
Ингэж тэнэгтэж байхаар уих тарвал яасан юм одоо ан нам монго идсэн гишууд оршоолийн хуулиар монгоо ил тод болгод авбал тэдэнд засаг тор сонин биш мон таван толгойг идээд дараа сонгуулиар бугд гадагш зунгтах сонирхолтой илт бна ард тумэн уунийг ойлгох хэрэгтэй хэн хэдэн тогрогтэйг уугаас зарлахгуй бичвэл торгоно
Иргэн · 2015/08/03
МАН-төрийн толгойд хэрхэвч ахин гаргаж болохгүй ажил хийдгүй ажил энэ тэнд унагаж бдаг хүмүүс очсон газраа халаа сэлгээ өөр юу ч хийгээгүй
зочин · 2015/08/03
Ардчилсан нам төр барихад үнэхээр жулдаж байнаа.
Сүрэн · 2015/08/03
Толгойд гарсан түрүүний бөөснүүд хоорондоо удахгүй алалцана
G · 2015/08/03
DURVUD ALTANHUYAGAAS IH YUM BOLHIIMAA~!!!! ENE CHINGISS SAMURAI BOND UR ZEELIIG NI BID YAAJ TULNUU 16 OND!!!
Зо · 2015/08/03
А нам засгийн эрх барьж чаддаггүй нь харагдаж байгаа юм.Эд нар төрийн эрхэнд гархаараа дандаа ингэж эрх мэдлээ булаалдаж эсвэл наймаалцаж байгаад ард түмнээ туйлдуулдаг эсвэл хэдэн банкаа дампууруулж хувааж аваад зайлдаг шдээ. Ард түмэн минь 1996оныг санацгаая яг адил үйлдэл давтагдаж байгаа биздээ.Бидний сонголт хойно амаа бариад л суух болждээ.Ирэх сонгуульдп л сайн бодож энэ ялзарсан 2намаас өөр сонголт хийх нь зөв болвуу. .
ЗОЧИН · 2015/08/03
ГАНЗАГАНЫ НАЙМААС УЛС ТӨРД ОРСОН, ӨМЧ ХУВЬЧЛАЛААР ТҮНТИЙСЭН НӨХӨД. МОНГОЛЫН ТӨРД ХЯМРАЛ НҮҮРЛЭЖЭЭ.
зочин · 2015/08/03
төрийн мөнгө идэж баяжсан ардын намаас ,ганзагын наймаа хийж зовлон үзсэн ардчилсан нам нь дээр.
Зочин · 2015/08/03
Муусайн ганзагын наймаачид юу л сэдээд байна даа, Та нарт ямар мөнгөнөөс чухал юм гэж байх биш
Зочин · 2015/08/03
Намын доторх эл зөрчил өмнө нь байж л байсан. Одоо энэ бугшмал идээ нь хагархад бэлэн болжээ. Тиймээс зоригтойхон шиг нэг тийш нь шийдсэн нь дээр. Энэ нь намын ирээдүй асуудал учир тэр идээ бээрийг нь эртхэн шахаж гаргасан нь дээр. Хэрэв одоо л чадахгүй бол хэзээ ч чадахгүй. Яг одоо сонгууль болвол иргэд ямар дүн тавих нь тодорхой
Зочин · 2015/08/03
bolimoor yum ard tumnii ner barij garch irtsgeeched hoorondoo ug helee ololtsoj chadahgui bol UIH tarval taarna AN nam erh barij chadahgui yum bna
Dandar · 2015/08/03
Alaltsaj meden ulsdaa. Harj l baya. Iim tsagt sandal shiree l buhnees huchtei gedeg er ni sonin asuudal shuu! AN-eree tseer gej alga umdaa. Uls oron, ard tumen buurch hamaagui um baina.