МАН-ынхан Ерөнхий сайдын АН-ын даргад илгээсэн шаардлагыг хууль зөрчсөн гэв
2015/08/04
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүнд өнөөдөр ээлжит бус чуулганы нээлтэд оролцоогүйг С.Бямбацогт : Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Засгийн газраас өргөн бариагүй байгаа зарим сайд нарыг чөлөөлөх асуудлыг тусгасан. Үүнийг хууль бус гэж үзэн ээлжит бус чуулганы нээлтэд оролцоогүй" гэж тайлбарлав.
Мөн С.Бямбацогт: "УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахын өмнө УИХ дахь МАН-ын бүлэгт АН-аас гэрээгээ цуцалж байгаа мэдэгдлийг ирүүлсэн. Мөн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад УИХ-ын дарга Засгийн газрын зарим сайд нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцүүлэхээр тусгасан байна.
Энэ нь Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж, өргөн баригдаагүй байгаа төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад тусган хууль зөрчсөн үйлдэл боллоо. Төрийн дээр нам гарчихжээ. АН-ын Гүйцэтгэх зөвлөл шийдвэр гаргахдаа УИХ дахь АН-ын бүлэгт үүрэг өгч байна гэж хэлсэн. Манай намын Удирдах зөвлөл хуралдаад шийдвэр гаргахдаа УИХ дахь бүлэгтээ чиглэл өгдөг. Түүнчлэн Ерөнхий сайд АН-ынхаа ҮЗХ-г хуралдуулж, Намын дарга Ерөнхий сайд байх эсэх асуудлыг шийдүүлэх шаардлага хүргүүлэхдээ Засгийн газрын бланк дээр гарын үсэг зурж явуулсан нь хууль зөрчсөн асуудал. Ийм байдлаар нам, төр нь холилдож байна. Үүнийг цаашдаа ярих хэрэгтэй гэж бодож байна.
Өнөөдөр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан Галт зэвгийн тухай зэрэг хуулийн төсөл хэлэлцэх ёстой нэн шаардлагатай асуудал мөн үү. Гэтэл өнөөдөр ихэнх нутгаар гантай, ургацынхаа 50 хувийг алдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Хадлан тэжээлээ бэлтгэх тулгамдсан асуудал байна. Эдийн засаг улам хямарч байна. Гэтэл 6 сайдыг огцруулахын тулд нэн шаардлагагүй хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр халхавч хийж байгаа нь хэр оновчтой вэ.
Эрүүгийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хууль зөрчиж хийгдсэн. Хуулзүйн байнгын хороо 19 гишүүнтэйгээс 9 гишүүн оролцсон. Ж.Батзандан, О.Баасанхүү гишүүн нар ирцэнд орсон боловч дээрх асуудалд оролцохгүй гэж картаа сугалсан. Тийм учраас Эрүүгийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин хийх шаардлагыг УИХ дахь нам эвслүүдтэй ярилцана" хэмээсэн юм.
Э.Мягмар
http://www.sonin.mn
Зочин · 2015/08/04
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/04
хэн ч Сайханбилэг шиг ингэж зориглоогүй, Намын даргынхаа өөдөөс
Зочин · 2015/08/04
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намынхандаа ч,бусад улс төрийн хүчнийхний хувьд ч улс төрийн ноён нуруутай шийдвэр гаргасан эцэг хүн шиг...
Зочин · 2015/08/04
Эдийн засгийг эрүүлжүүлэх гэсэн хүнийг цээрлүүлдэг нийгэм, цаг үе үү тээ? Хөдөлмөрч,Бизнес эрхлэгч иргэд лав Ч.Сайханбилэг сайдын талд шүү!
Зочин · 2015/08/04
АН-ын хувьд ЗГын тэргүүн нь намын даргын албыг хамт хаших нь Улс орныг нэг нүдээр харж Зөв бодлого явуулна гэж найдаж бна #Ч_Сайханбилэг
Зочин · 2015/08/04
Ч.Сайханбилэг Сайд болсоноосоо хойш Сайдын зангарагыг сайн гаргаж байна даа ДЭМЖИЖ байна ЕС, Намын дарга 2 цуг байх ёстой
Зочин · 2015/08/04
Ч.Сайханбилэг өөртөө итгэлтэй, З.Энхболд харин олны амыг харсхийсэн байдалтай байх шиг. З.Энхболд нэг ёсондоо хэрхэхээ оогт мэдэхгүй бна
Зочин · 2015/08/04
Зи ч айж эхэлж дээ хөөрхий өө хайгаад л
Батхүү · 2015/08/04
2016 оны сонгуульд АН мөн МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ хоер намыхан идсэн уусан зүйлээрээ холбогдоод олонхи болоод хийх ажилгүй хийж ч чадахгүй болжээ