УИХ-ын дарга З.Энхболд, Ч.Сайханбилэгийн танхим хоорондын Тавантолгойн ордоос эхлэлтэй зөрчилдөөн эцэстээ зургаан сайдыг засгаас явуулах АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрт хүлэгдэв. Ээлжит бус чуулганы хуралдааны товыг зарлахдаа л МАН-ын зургаан сайдыг огцруулж, шинээр томилохоор захирамжилсан УИХ-ын даргын шийдвэрийн хариуд Ч.Сайханбилэг “Намын даргаа өг эсвэл өөрөө Ерөнхий сайд бол” гэх агуулга бүхий шаардлагыг өнгөрсөн баасан гарагт өрөөнд нь хүргүүлж, гал дээр тос нэмэв.

Танхимынх нь зургаан сайдыг сугалж авах Гүйцэтгэх зөвлөлийнх нь шийдвэр УИХ-ын даргын захирамжаар баталгаажиж, ээлжит бус чуулганы хаалгаар бус тооноор ороод ирсэн нь эрхэм сникерийг хууль зөрчигч гэж чичлэх сэдлийг МАН-ынханд төрүүлээд буй. Нөгеө талаас, өргөн бариагүй зүйлийг өөрийн үзэмжээр ээлжит бус чуулганаар хэлэлцэх асууцлын нэгдүгээрт эрэмбэлэсэн спикерийн үйлдэлд гүйцэтгэх засагпалын тэргүүн аргагүйдэж ийм мэдэгдэл хийсэн болов уу.

Улмаар Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд хуулийн дагууЕрөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлсэн учир ээлжит бус чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орж буйг УИХ-ын дарга онцлоно лээ. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зөвшилцлийн хугацаа дууссан өдөр л зургаан сайдыг чөлөөлөх яриа УИХ-ын босго давах боломж нээгдэх юм. Ийнхүү гартаа барьсан зургаан сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг Ерөнхийлөгч хэрхэхээс хамаарч тздний танхимдаа үлдэх эсэх нь тодорхой болох дүр зураг бий болж байна.

Хэрвээ төрийн тэргүүн, Ерөнхий сайд хоёрын зөвшилцөл ээлжит бус чуулганы хугацаанд орж ирсэн тохиолдолд хэлэлцэх, ирэхгүй бол дахин ээлжит бус чуулган зарлах асуудал үүсзж магадгүйг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлсэн. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн танхим намрын чуулгантай элэг бүтэн золгох, эсэхийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл, бүлэг, бүр цаашлаад УИХ-ын дарга бус Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шийдэх нь. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч тийм амар зургаан сайдыг огцруулах саналыг дэмжихгүй.

Найр наадам бялуурахаас өмнөхөн УИХ-д суудалтай нам эвслийн дарга нарыг дуудаж уулзахдаа энэ талаараа тодорхой хэлсэн. Тэрбээр, “Аль нэг намын удирдах байгууллага дээр шийдвэр гаргаад Засгийн газрын хувь заяаны асуудлыг шүүж болохгүй. Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн ийм шийдвэрийг албан тушаалтнууд гаргах ёсгүй. Нэг намын арван хэдэн хүн суугаад Засгийн газрын талаар юугаа ярьсан, ямар үндэслэлээр ярьсан гэдэг нь тодорхойгүй байна. Хэн, хэн байсан нь ч тодорхойгүй” хэмээх үгийг УИХ-ын дарга, АН-ын даргад дайж байв. Үнэхээр ч төрийн тэргүүний хэлснээр хүссэн үедээ хамтрахыг уриалж, хүсэлгүй болохоороо хөөдөг жишиг өнөөдрийн, магадгүй маргаашийн улс төрд хэрэггүй. Ийм жишгээр бид нэг биш удаа явж ирсэн. Үр дүнд нь улс орон л хямарсан, бас хэцүүдсэн. Үүнийг хүсээгүйдээ л төрийн тэргүүн, улс орны эв нэгдлийн бэлгэдэл эцэг хүний хувиар Ц.Элбэгдорж намын дарга нарт сануулсан нь дамжиггүй.

 

 

С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/