Даншиг наадам – Хүрээ цам - 2015”-ын хүчит бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдаж байгаа.

 

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн Хамбын шийдвэрээр түрүүлсэн бөхөд Даншгийн Арслан, үзүүрлэсэн бөхөд Даншгийн Заан, зургаа давсан бөхөд Даншгийн чимэгтэй Начин, тав давсан бөхөд Даншгийн Начин цолыг тус тус олгож, үнэмлэх тэмдгийг гардуулах аж.

 

Олгосон цолны хувьд зөвхөн “Даншиг – Хүрээ цам” наадамд л хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Мөн даваа бүрт түрүүлсэн бөхөд мөнгөн шагнал олгохоор болжээ.