Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүдийн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны наймдугаар сарын 10-ны Даваа гарагт Төрийн ордонд болно. Үүнд:

 

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;


Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;


Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус болно.

 

 

 Өнөөдөр болох ажлын хэсгийн хуралдаанууд: 

 

- Монгол Улсын 2008-2014 оны төсөвт тусгагдсан, ажил нь бүрэн хийгдэж дууссан, векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

 

- Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд.