Г.Уянга: Сайдын албан тушаал хүссэн хүн авах гэж уралдаж гүйдэг амттан биш
2015/08/18
УИX - ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.
-Ээлжит бус чуулган завсарлалаа. Ээлжит бус чуулганыг хүмүүс өөр өөрийнхөөрөө дүгнэж байна. Таны хувьд ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-МАН-ын чөлөөлөгдсөн сайд нарын оронд сайд томилж Засгийн газраа бүрэн бүтэн болгох асуудал хамгийн чухал нь байсан байх. Өршөөлийн хуулийг батлахгүй бол тэр нь бүрдэхгүй нөхцөл байдал үүссэн учраас Өршөөлийн хуулийг баталлаа. Гэвч энэ нь бас л мордохын хазгай болчихлоо.
-Ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудлуудтай холбоотойгоор улс төр савалж эхэллээ. Нөхцөл байдал яаж шийдэгдэх бол. Тодруулбал Засгийн газрыг
бүрдүүлэх гэх мэт?
-"Шударга ёс” эвсэл Засгийн газрыг бүрдүүлэхийн тулд эхлээд Өршөөлийн хуулийг батална гэдэг нөхцөл тавьсан учраас энэ хуулийг баталлаа. Гол нөхцөл нь ээдрээт байдалд орсон учраас Засгийн газрыг бүтэн болгох асуудал ч үүнтэйгээ уялдаж л таарах гээд байх шиг. Миний хувьд Дубайн гэрээтэй холбоотойгоор Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг хөндөж тавьсан учраас байгуулах талаар тааж чадашгүй нь.
-Ер нь “Шударга ёс” эвсэл л Засгийн газарт ажиллах сайдуудынхаа нэрийг оруулахгүй хүлээлт үүсгээд байгаа юм биш үү?
-Энэ талаар миний байр суурь "Шударга ёс "эвслийнхтэй нийлэхгүй байгаа. Эхлээд Дубайн гэрээтэй холбоотой гаргасан байр суурь, дүгнэлт, мэдэгдлүүдээ эргэн санаж Засгийн газрын тэргүүний асуудлыг цэгцлэх ёстой гэж бодож байна. Эвсэл 10 гишүүнтэй, гурав нь Ерөнхий сайдыг огцруулах ёстой гэж үзэж бичигт гарын үсгээ зурсан. Хоёр нь ч бас энэ талаар маш тодорхой хатуу байр суурьтай байсан.
Ч.Улаан гишүүн, Д.Тэрбишдагва гишүүн нар Сангийн сайд, Шадар сайд байхдаа ажлын хэсэг томилж Оюу толгойн хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгуулсан. Үүгээр 3.2 тэрбум долларын хөрөнгө оруулалтын хэтрэлт, зөрчил илэрсэн. Хоёр сайд хийсэн ажпынхаа үр дүнг хатуу хамгаалж, зөв байр суурьтай байдаг.
Тиймээс энэ Засгийн газартай хамтрахыг маш ойлгомжтой шалтгаанаар үл зөвшөөрч байгаа таван гишүүн эвсэлд байна. Асуудлыг дэс дараатай шийдэх ёстой учраас хэдэн сайд авах, хэн сайд болох нь бүүр сүүлчийн асуудал.
-Ер нь Өршөөлийн хуульд хориг тавих эсэхээс хамаарч “Шударга ёс” эвсэл цаашдын улс төрийн тоглолтоо хийх юм биш үү. Нийгэмд тийм ойлголт л тарчихаад байна?
-"Шударга ёс" эвсэл маш сайн ажиллалаа. Улстөрийн шахалт үзүүлж Өршөөлийн тухай хуулийг батлуулснаар амьдралдаа алдаж эндсэн олон залуус, эмэгтэйчүүд өршөөгдлөө. Ц.Мөнхбаяр маань өршөөгдөхөөр боллоо. Үүнийг үнэлүүштэй. Улстөрийн хүчин ингэж л ажиллах ёстой.
Харин авлигач, албан тушаалтнууд, төрийн мөнгийг зувчуулсан, мөнгө угаасан хүмүүсийг тэдний далбаан дор өршөөнө гэвэл шударга ёсны дэнс, зааг эвдэгдэнэ. Шударга бусын халхавч бамбай болбол тэр хүчин Шударга бус эвсэл болно. Аяга усыг дусал бэх харлуулдаг шиг олон сайныг нэг муугаар гутааж болохгүй.
-Өршөөлийн хуулийг МАХН дэмжээд МҮАН эсэргүүцэж байгаа гэх юм. Энэ үнэн үү. “Шударга ёс” эвсэл гэж нэгдсэн танай хоёр намын гэрээ зөрчигдөхгүй юу?
-Байр суурь яг таг намаараа хуваагдчихаад байгаа зүйлгүй. Л.Цог гишүүн бид хоёрын байр суурь яг ижил байгаа. Хоёр намын дарга оролцож яг энэ асуудлыг хэлэлцсэн хуралд О.Баасанхүү гишүүн байгаагүй. Ч.Улаан гишүүний байр суурь минийхтэй ойролцоо л юм шиг байсан. Д.Тэрбишдагва гишүүн ч бас ойролцоохон байгаа юм шиг л санагдсан шүү дээ.
Тэр хуралд би хэлсэн, манай эвсэл эр тахианд хөөгдөж байхдаа “Би арай л хурдан гүйгээд байна уу даа, бүдрээд уначихдаг юм бил үү” гэж боддог эм тахиа шиг битгий аашил гэж. Дубайн гэрээгээр маш тодорхой байр суурь илэрхийлчихээд, шийдвэртэй буруушааж байсан Ерөнхий сайдынхаа дор ажиллана, хоёр биш гурван сайд авна гэж шал өөр юм ярьж болохгүй шүү дээ.
-Тэгвэл таныхаар яах ёстой юм бэ. МАН гарчихсан, танайх оролцохгүй гэвэл засаг бүрдэхгүй шүү дээ?
-Эхний гарц, Дубайн гэрээний алдаатай заалтуудыг засч сайжруулна, Оюу толгойн хамтран ажиллах амлалт гэрээтэйгээр энэ засагт орж болно. Хоёрдугаар гарц, Ерөнхий сайдыг огцруулаад дараагийн засагт хамтарч болно. Гурав, ерөөс Засгийн газарт оролцохгүй бол АН, ИЗН, бие даагч нийлээд 40 болно, засаг бүрдүүлж болох тоо. Дөрөв, сонгуулийн үеэр ярьж байснаа-Шударга ёсны таван хувьсгалаа эргэн санаж, Үндсэн хуулийн өөрчлөлт рүү эргэлт буцалтгүй орохын тулд засагт хамтрахаас татгалзаж болно. Ингэвэл Үндсэн хуулийн өөрчлөлт рүү орно, улмаар ээлжит бус сонгууль руу чиглэнэ. Энэ бүх сонголт "Шударга ёс" эвслийн гарт байхад эм тахиа шиг аашлах хэрэг юун.
-Өршөөлийн хуулийг батлахгүйгээр “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяртай холбоотой гэмт хэргийн асуудал шийдэгдэхгүй гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Өршөөлийн хуулийг эсэргүүцсэнээрээ та эвслийн тэргүүнийг эсэргүүцэж байгаа хэрэг үү?
-Өршөөлийн хуулиар гэмт хэрэгтнүүдийг л өршөөдөг. Харин манай “Шударга ёс” эвслийн гишүүдийн олонх нь Н.Энхбаяр даргыг гэмт хэрэг хийгээгүй гэж итгэдэг, тиймээс өршөөгдөх биш цагаадах ёстой хүн гэж үздэг. Тэгсэн мөртлөө Өршөөлийн хуулиар даргаа аварна гэдэг жаахан логикгүй л юм.
Харж байхад даргаа гэмт хэрэгтэн гэж эвслийн олонх үзээд ч байгаа юм шиг. Миний байр суурь бол эвслийн тэргүүн Н.Энхбаяр даргыг биш авлигач, түмний хөрөнгийг зувчуулагч гэмт хэрэгтэн албан тушаалтнуудыг эсэргүүцэж байгаа эсэргүүцэл.
-Ерөнхийлөгч сая хэлсэн үгэндээ цагаатгал, өршөөлийн талаар маш тодорхой байр суурь илэрхийлнэ лээ?
-Би Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүтэн сонсоогүй. Одоо бүрэн унших санаатай танай сониныг бариад явж байна. Хүмүүс ерөнхийдөө ам сайтай, итгэл найдвар тавьсан хандлагатай байсан. Өршөөлийн тухай хуулиар бол үнэхээр сайн хэлсэн. Хориг тавьж байгааг нь бүрэн дүүрэн дэмжиж байна. Би хувьдаа хоригийг хүлээж байсан, хүлээж авна.
Гурван мянган хүн суллахад дотор нь гурван авлигач багтах л юм бол энэ нийгэмд бусдаасаа хамаагүй их гай тарина. Албан тушаалтан, авлигачдыг, төрийн мөнгөөр хөлжигсдийг өршөөхгүй байх санаачилга бие даагч гишүүд бид гаргаад дэмжигдэлгүй унасан. Тэр танхимд ганцаардаж цөөдөх тохиолдол бишгүй бий.
Харин хориг томоохон хань, найдвар боллоо. Хоригийг хүлээж авахгүй бол энэ парламент хэний эрх ашгийг төлөөлж байгаагаа тодорхой харуулна. Тэгвээс ийм парламенттай байснаас тараасан нь дээр.
-Хоригийг их хурал хүлээж аваад Н.Энхбаяр дарга өршөөгдөхгүй бол "Шударга ёс" эвслийн байр суурь ямар болох бол. МАН хүлээж авахаа илэрхийлсэн тул хориг хүчин төгөлдөр болох нь бараг ойлгомжтой байгаа?
-Урьдчилж тааварлаад яахав, үйл явцыг харъя, бурууг зөв болгох талд нөлөөлөхийг хичээцгээе. Хоригийг хүлээж авна гэж хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны нэг нь үзэхэд л хориг хүчин төгөлдөр болно. Би ч бас шийдвэр сайнаар гарна гэсэн хүлээлттэй байна. Ардчилсан намд ч хоригийг хүлээж авах гишүүд цөөнгүй байгаа. АН энэ хуулийн буруу заалтыг хүслээр биш хүчинд автаж кноподсон.
-Таны хэлснээр Өршөөлийн хуулийн тухайд АН биш “Шударга ёс” эвсэл эрх баригч шиг байсан. Одоо хориг хүчин төгөлдөр болбол гол тохиролцоо нурах нь. Бие даагчид засагт хамтрахгүйгээ илэрхийлсэн тул эвсэлгүйгээр засаг бүрдэхгүй нь дээ?
-Хэрэв ингэвэл бас нэг их муу юм байхгүй шүү дээ. Энэ систем бүрэн нурж цаашид оршин тогтнох чадамжгүйгээ төрийн байгуулалтын түвшинд хангалттай харуулна. Үндсэн хуулийн өөрчлөлт рүү эргэлт буцалтгүй орохоос өөр гарцгүй болно гэсэн үг. АН үүнд эмзэглэх шаардлагагүй, харин ч Монголын нийгэмд хоёр дахь томоохон өөрчлөн байгуулалт, нийгмийн дэвшил хийх бололцоо дахин АН-ын эрх барьж байх үед тохионо.
Үүнийг зөв чиглүүлж ухаалгаар хамтран ажиллах хэрэгтэй болно. АН эрх барьж чаддаггүй, АН засгаа унагадаг гэх мэт нөгөө талынхаа явган ярианд эмзэглэлгүй нэгэнт шигдчихсэн энэ намгаас гарах нийгмийн өөрчлөлтийн энэ чиг шугамаа бариад явбал уул нь бүгдээрээ л хожино. Би ингэж бодож байна.
-Одоо яригдаж байгаа сайдын хуваарилалт хийгдэх юм бол МҮАН-аас шинээр сайд томилогдох уу. Нэг ёсондоо МҮАН-д сайдын суудал оногдох уу?
-Тэр талаар нэг их сонирхсонгүй. Дээр хэлсэн өмнөх зарчмын асуудлуудаа шийдчихээд засаг байгуулахад хамтрах хэрэгтэй гэж үзвэл М.Энхсайхан нарын хоёр гурван хүнд л цалин өгдөг, яамгүй, шийдэх асуудалгүй сайдын суудлаас МҮАН татгалзах хэрэгтэй гэж би намынхандаа хэлсэн.
-Ерөнхий сайдыг огцруулах таны санаачилгыг хичнээн гишүүн дэмжээд байна вэ?
-Одоогоор найман гишүүн гарын үсгээ зурчихаад байна. Түүнээс цөөнгүй гишүүд зурна гэдгээ илэрхийлсэн.
-Асуудлыг хэзээ дэвшүүлж, өргөн барих юм бол?
-19 гишүүний гарын үсэг бүрдмэгц өргөн барина.
-Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа таныг сайдын албан тушаалд улайрч байна гэх юм. Ер нь таныг сайд бол гэвэл хүлээж авах уу?
-Ерөнхий сайдыг томилогдоход нь Оюу толгойн гэрээр ашиггүй байдлаар үргэлжлүүлэх алхам хийвэл Таныг өөрөө өргөн барина гэдгээ хэлсэн. Тэр хүн санаснаа хийж би хэлснээ хийж байна. Сайдын тухайд бол тэртэй тэргүй ачаа болж ирэх албан тушаалд одоо яарах хэрэг юун. Нас залуу байна. Харин хүрээд ирэхэд нь ачаа даах тэнхээтэй байж, биеэ бэлдэх хэрэгтэй гэж бодож байна.
Сайдын албан тушаал хүссэн хүн авах гэж уралдаж гүйдэг амттан биш, баргийн аавын хүү ээжийн охин халгаж бэргэх амаргүй ачаа, төрийн хүний жинхэнэ шалгуур болох тэр цагт л чи бэлэн байх хэрэгтэй гэж өөртөө хэлдэг. Би сайд болноо, гэхдээ одоо биш. “Мөхөх төрд үгээ гамна, мандах төрд амиа бүү хайрла” гэж эртний үг байдаг даа.
-Ирэх намрын улс төрийн өнгийг хэрхэн харж байна вэ?
-“Намрын халуун өдрүүд” болох бололтой. Яг тэр кино шиг. Гэхдээ энэ нийгмийг өөрчлөх их салхи дэгдвэл ч дэгдэг гэж бодож байна.
-Одоо чухал асуудлуудыг хэлэлцэн батлахад тун бага хугацаа үлдлээ. Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн нэгдсэн хууль, Үндсэн хууль зэргийг энэ парламент гаргаж чадах болов уу?
-Үндсэн хуулийн асуудлаа цэгцэлж чадвал бусад нь түүнийг дагалдана. Үндсэн хуулийн төсөл бэлэн болсон сураг дуулдсан. Үндсэн хууль бол энэ системийн суурь. Түүнийг хөндвөл их л зөв хөндөх учиртай.
Бараг тэр чигээрээ аль нэг намын төлөөлөл болсон, одоо гацчихаад байгаа тогтолцоог үүсгэсэн хүмүүс дийлэнх энэ Их Хурлын бүрэлдэхүүн Үндсэн хуулийг өөрчлөх эрх бүхий зөв бүрэлдэхүүн гэж би үзэхгүй байгаа. Явцуу бүлэглэлийн төлөөлөл дийлсэн 76-хан хүн дангаараа Үндсэн хууль өөрчлөх эрхгүй.
М.Мөнхцэцэг
Зочин · 2015/08/20
ЦУСТ АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧДАД
МАН-ЫН ХИЙСЭН ГАВЬЯА ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН ЦУСТ АЛЛАГА ХЯДЛАГЫГ ЦАЙРУУЛАХ ХЭМЖЭЭНИЙ ГАВЬЯА ЮМ УУ? ХАЛХ ГОЛЫН ДАЙНД НАС БАРСАН ОРОС, МОНГОЛ, ЯПОН ЦЭРГҮҮДИЙН ТОО Ч 30000 ХҮРЭХГҮЙ ЦУСТ АЛУУРЧИН МАН-ЫН МУЙХАР МУНАГ УЛААН ХАМГААЛАГЧИД ИЧЭЭЧ.. БУЗАР АЛУУРЧИН НАМЫГ ӨМГӨӨЛӨӨД ТА НАР ӨВЧТЭЙ ЮМ УУ? 88583399
Зочин · 2015/08/20
1924 ОНД КОММУНИСТУУД БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛЖ ӨӨР ХҮН ТЭДНИЙГ АЛСАН МЭТ ХУДАЛ КИНО ХИЙЖ ,ХУДАЛ ЯРЬЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛАН ИТГЭХГҮЙ ЗАРИМЫГ НЬ БУУДАЖ ӨӨРСӨДДӨӨ ХЭДЭН ҮЕЭЭР НЬ ИТГҮҮЛСЭН. 1990 ОНД АРДЧИЛАЛ ЯЛСАНААР АРД ИРГЭД АЙДАС ХҮЙДЭСЭЭСЭЭ САЛЖ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН. АДГИЙН ТЭНЭГ МУНАГ, МУЛГУУНУУД НЬ ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н , М,А,Х,Н-ТАЙГАА ҮЛДСЭН. БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ИЧДЭГГҮЙ ЮМ УУ? АРДЧИЛСАН НАМ Л МОНГОЛЫГ ӨӨД НЬ ТАТНА. БУСАД НЬ ЯМАР НЭГЭН АРГААР АЛБАН ТУШААЛТАЙ БОЛООД ЗӨВХӨН ӨРӨӨ БАЯЖИХЫГ БОДОЖ БАЙГАА. УЯНГА, ГАНБААТАР, БОЛОРЧУЛУУН НАР ХУДЛАА ШҮҮ. 88583399 ШҮ ХӨДӨЛГӨӨН
Зочин · 2015/08/18
Ямар ч гэмгүй 3 түмэн Монголчуудын толгойг залгисан бузар алуурчин М,А,Н ба түүний муйхар мулгуу улаан хамгаалагчдыг шудрага ариун байна гэхэд эрүүл ухаантай хүмүүс итгэж болох уу ? Дарга нарын хулгай луйврыг илрүүлж хариуцлагыг нь хүлээлгэж чадсан Ардчилсан Нам л Монгол улсыг өөд нь татаж чадна. Шудрага Үндэстэний хөдөлгөөн 88583399
Зочин · 2015/08/18
ЭНХБАЯРЫН ХЭРГҮҮД МӨН ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙГ ГАДААДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД МӨНГИЙГ НЬ АВААД ГАДААДРУУ АЛЬ УЛСАД НУУГДСАН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ БОЛСОН М.А.Н-ЫН ЗОРИГ САЙД , БАЯР САЙД НАРЫН ХЭРГҮҮД Ч БАГА ХЭРЭГ. ХАРИН ЖАНЖИН СҮХБААТАР БОДОО ДАНЗАН НАРЫН ҮҮСГЭН БАЙГУУЛСАН М.А.Н-ЫГ ҮГҮЙ ХИЙЖ М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛАН / ОДООГИЙН М.А.Н / ЯМАР Ч ГЭМГҮЙ 3 ТҮМЭН МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙГ ЗАЛГИСАН ЦААШЛААД АРД ИРГЭДИЙН ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭН АВСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-ЫН ҮЙЛДСЭН ХЭРЭГ ХАМГИЙН ЖИГШИН ЗЭВҮҮЦМЭЭР МОНГОЛЫН ТҮҮХЭНД ХЭЗЭЭ Ч ГАР Ч БАЙГААГҮЙ НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ МӨНӨӨС МӨН. ХЭРВЭЭ АРД ИРГЭД ХУВИЙН МАЛ ХӨРӨНГӨТЭЙГЭЭ БАЙСАН БОЛ 1990 ОНД ОРОСООС ХАРААТ БАЙДЛААС ГЭНЭТ ХАГАЦАН САЛАХ ҮЕД МОНГОЛЧУУД ИНГЭТЛЭЭ АМААРАА ШОРОО ҮМХЭХГҮЙ БАЙСАН. АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ОЛОН УЛС ОРОНТОЙ САЙН ХАРИЛЦААТАЙ БОЛЖ ХЯМД ГУРИЛ ,БУДАА ХУВЦАС ХУНАРААР ХАНГАГДАЖ МОНГОЛ УЛС АВРАГДАЖ ӨНӨӨГИЙН САЙХАН БҮХЭН БИЙ БОЛСОН..МӨН 2 ХҮН ОРОСУУД ГАР ЗАЙЛ ГЭЭД ОРОСУУД ГАРЧИХСАН ЮМ БИШ.
Zochin · 2015/08/18
Zuv l yarij baindaa. Uuriiguu ulam turiin hun bolgoj hugjuuleerei. Minii harsnaar Uyanga gishuun busad zarim neg emegtei gishuud shig usee yanzlaad goyj goodood hudlaa ineesen hun lav bish.
Энэ мэт нөхдийг ... · 2015/08/18
Энэ мэт нөхөд их хуралд гараад авилгыг өршөөгөөд сууж байх юм Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болох нь ээ
Зочин · 2015/08/18
bolj uzeee
Батхүү · 2015/08/18
2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй