Эрх баригчид дунд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах сонирхолтой хэсэг байна
2015/08/19
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөл Үзүүлэх тухай хуульд хэсэгчилэн хориг тавьж буйгаа өчигдөр албан ёсоор УИХ-ын Тамгын Газарт хүргүүллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд+ Г.Уянга, Х.Тэмүүжин, С.Ганбаатар нар түүний хоригийг дэмжин, улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болох магадлалтай болоод байна.
Мэдээж энэ тохиолдолд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын улс төрийн сонгогдох эрх сэргээгдэхгүй тул МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрахгүй шийдвэр гаргаж мэднэ. Чухам үүнээс л улс төрийн нэн гүнзгий хямрал үргэлжилж эхлэх тухай эх сурвалжууд өгүүлж байна. Мэдээж “ичгүүртэйгээр Засгаас хөөгдсөн” МАН дахиж, Засгийн газарт орохгүй. Энэ тохиолдолд АН-ынхан бие даагчид+ ИЗНН гэсэн хувилбараар Засгийн газрыг байгуулах гэж үзэж болох ч энэ нь маш хэврэг, УИХ-аас бараг дэмжлэггүй шахам эрх баригчдыг бий болгох юм. Мэдээж хэврэг Засгийн газар бүр ч амархан огцроно. Үүнээс цааш УИХ-д суудалтай намууд дахин хамтарч, Засгийн газрыг байгуулах Үндсэн хуулийн боломж бүрэн дуусч буй билээ.
Тэгвэл энэ мухардмал байдал руу УИХ ба АН-ын удирдлагыг оруулсан нь эхнээсээ төлөвлөсөн нарийн ажиллагаа байсан тухай ч улс төрийн хүрээнд ярилцаж байна. Тодруулбал, УИХ-ыг хугацаанаас өмнө тарааж, Үндсэн хуулийн дагуу гэхдээ сонгуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг “гартаа” авах сонирхолтой бүлэг, магадгүй хувь хүн эрх баригчдын дунд байгаа аж. Тэд хэн бэ гэдэг нь одоохондоо мэдээж тодорхойгүй.
П.Мандах
http://www.sonin.mn
Зочин · 2015/08/20
1924 ОНД КОММУНИСТУУД БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛЖ ӨӨР ХҮН ТЭДНИЙГ АЛСАН МЭТ ХУДАЛ КИНО ХИЙЖ ,ХУДАЛ ЯРЬЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛАН ИТГЭХГҮЙ ЗАРИМЫГ НЬ БУУДАЖ ӨӨРСӨДДӨӨ ХЭДЭН ҮЕЭЭР НЬ ИТГҮҮЛСЭН. 1990 ОНД АРДЧИЛАЛ ЯЛСАНААР АРД ИРГЭД АЙДАС ХҮЙДЭСЭЭСЭЭ САЛЖ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН. АДГИЙН ТЭНЭГ МУНАГ, МУЛГУУНУУД НЬ ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н , М,А,Х,Н-ТАЙГАА ҮЛДСЭН. БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ИЧДЭГГҮЙ ЮМ УУ? АРДЧИЛСАН НАМ Л МОНГОЛЫГ ӨӨД НЬ ТАТНА. БУСАД НЬ ЯМАР НЭГЭН АРГААР АЛБАН ТУШААЛТАЙ БОЛООД ЗӨВХӨН ӨРӨӨ БАЯЖИХЫГ БОДОЖ БАЙГАА. УЯНГА, ГАНБААТАР, БОЛОРЧУЛУУН НАР ХУДЛАА ШҮҮ. 88583399 ШҮ ХӨДӨЛГӨӨН
Зочин · 2015/08/19
1924 ОНД КОММУНИСТУУД БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛЖ ӨӨР ХҮН ТЭДНИЙ АЛСАН МЭТ ХУДАЛ КИНО ХИЙЖ ,ХУДАЛ ЯРЬЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛАН ИТГЭХГҮЙ ЗАРИМЫГ НЬ БУУДАЖ ӨӨРСӨДДӨӨ ХЭДЭН ҮЕЭЭР НЬ ИТГҮҮЛСЭН. 1990 ОНД АРДЧИЛАЛ ЯЛСАНААР АРД ИРГЭД АЙДАС ХҮЙДЭСЭЭСЭЭ САЛЖ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН. АДГИЙН ТЭНЭГ МУНАГ, МУЛГУУНУУД НЬ ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н , М,А,Х,Н-ТАЙГАА ҮЛДСЭН. БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ИЧДЭГГҮЙ ЮМ УУ? Ш.Ү ХӨДӨЛГӨӨН 88583399