“Бараг Чингис хаан”-аараа Зам тээврийн салбарыг удирдуулбал алдас болно
2015/08/24
Энэ зун манай монголчууд сонин ихтэй. Эдийн засгийн хүндрэл,хямрал гэж зальжин зараар айлгаснаа мартан баахан наадлаа.
Дараа нь даншигаа сэргээж хот, хөдөөгүй даншиглаж морь нь монгол, эрлийзээрээ ялгарч , бөх нь зодоон нудраанаар бяраа чимж, Ардын намын сайд нарыг хөөж авлигачдаа өршөөсөн гээд сайн, муу мэдээгээр дүүрэн байлаа.
Эдгээрээс бүр чухал нэг сонин гэвэл бид Их эзэн Чингис хаанаа Төв цэнгэлдэхийн дэргэдэх хөл бөмбөгийн талбайд угтахаар хөл хөөр болон цугласан ч Ногоон дарь эх И.Мөнхсаруул гэдэг эмэгтэй “Ханхүүг сэвтүүлнэ гээд хаан зарлигаа буцаасан тул нарнаас адис аваад буц” гээд хөөчихдөг байгаа. Мөнх тэнгэрийн оньс, Мөнх тэнгэрийн түлхүүр, Гэгээнтэн, Өндөр гэгээний дүр гэхчлэн өргөмжлөгдсөн энэ эмэгтэйг дээрх үлгэр шиг үйл явдал эхлүүлчихээд даажигнах мэт буцаасанд бухимдсан хүмүүс “Энэ эмэгтэй яахаараа Өндөр гэгээний дүр байдаг юм бэ” гэцгээснээ ерөөсөө Өндөр гэгээний ойн даншигийг зохион байгуулагч Г.Батхүүгийн л хүн байж таарлаа гэж “тогтоов”. Тэгээд эрхэм гишүүнд Чингис хаанд байсан гэж төсөөлдөг сахал, үсийг хүртэл эвлүүлэн зүйж гоёод “Нээрээ ч иймэрхүү Чингистэй байхад болохгүй юм алга” гэцгээгээд мартацгаасан.
Гэтэл одоо болохоор өнөөх сүрлэг Чингис хаандаа өнөө цагийн сайд гэдэг суудлыг өөрийнх нь хүссэн салбарыг таалуулан бэлэглэе гэцгээж эхэллээ. Шинэ Чингис маань Зам тээврийн салбарыг л сонгосон юм даг уу даа. Шинэ Чингис гэхээр архины нэр гэж битгий бодоорой. Ерөөсөө 2015 оны зургадугаар сарын 28-ны энэ үйл явдлаас хойш Чингис гэхээр л Г.Батхүү гишүүн санаанд ордог болтол дээрх үйл явдлыг сайн зохион байгуулсан болохоор Гэгээнтэн, дарь эх И.Мөнхсаруулыг үнэлүүштэй. Үүний сацуу монголчууд бид ёс төртэй улс л юм бол хаанаараа замын салбарыг удирдуулаад тэр зам дээр нь алхаж гишгээд агаараар, төмөр зам, автозам, “далайгаар” зорчоод л, хааныгаа зовоогоод л байж болохгүй биз дээ.
Хачирхалтай нь “бараг Чингис хаан” үүнийг доромжлол гэж огтоос үзэхгүй харин ч цаагуураа дуртай байгаа бололтой юм билээ. Уг нь УИХ-д сонгогдохдоо хүртэл өмнүүр нь орж өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийг угз татан унагачихаад хот хүрээнд очиж хэргээ шийдүүл гээд Хан-Уул дүүргийн шүүх дээр “ялж” байсан Г.Батхүү, Д.Зоригт нар манай парламентын хамгийн баян гишүүдээр тодорсон юм гэнэлээ. Одоо цагийн “хаан” ийм эрх мэдэлтэй болсон юмсанж.
Бас энэ “хаан” маань өнгөрсөн 20 гаруй жилд хаа дуртай газраа ШТС барьж ард түмнээ архиар, төмөр хүлгийг нь шатахуунаар цэнэглэж ашиг олох онцгой дархан эрхтэй гэж байгаа. Харин одоо бор дарснаас ашиг олох нь багаслаа гээд төмөр могойг цэнгүүлэгч төмөр зам барих эрхийг олгон захирагч болох хүсэлтэй болсон гэнэ. Ийнхүү “Архитай тэмцэгч гишүүн” эмэгтэйтэй Архи үйлдвэрлэгчийн хувиар “тэмцэж” эдүгээ Зам тээврийн сайдын суудалд өрсөлдөх болов. Бараг УИХ-ын сонгуульд өрсөлдөж байснаараа бол Хан-Уул дүүргийн шүүх булааж аваад Хаанд өргөн барьж ч мэднэ.
Галдан бошигт “Хоёр Анугаа холбож хөтлөн Дөрвөн ойрадыг дөрөөлж захирдаг” байсан бол Өндөр гэгээнтний тодруулсан Өвөрхангайн угшлийн шинэ Чингис хаан маань УИХ, Засгийн газрын гишүүн болж хоёр хөршид тал алдахгүй, газар тэнгэр, галт тэргээр зорчих бүх тээврийн салбарыг захирахаас огтхон ч ичихгүй байгаад гайхах юмгүй. Харин алдас болж хэдэн жилийн өмнө Чойрын хийдэд 50 сар өөрийгөө бусдаас тусгаарлан бясалгал хийсэн Г.Осгонбаяр ламтанд дүү нь алгадуулж байсан шиг явдал тохиолдох вий гэж эмээвэл зохино.
Эх сурвалж: Намбус.мн А Батаа
Зочин · 2015/08/24
БУЗАР АЛУУРЧИН М.А.Н 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 5 ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАД,ОЮУТОЛГОЙГ ЗАРЖ МӨНГИЙГНЬ АВААД БОЛОХГҮЙ БҮХНИЙГ ЭХ ОРОНДОО БАЙГАА БАЯРЦОГТРУУ ЧИХЭЭД МАН-ЫН ЖИНХЭНЭ ХУМСАА НУУСАН ХУЛГАЙЧУУД НЬ ШОРОНД ОРОХООСОО АЙГААД ГАДААДАД НУУГДАН 3 САЯ ХҮНИЙ ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОЖ БАЙНА. ТЭГЧИХЭЭД ИЧИХГҮЙ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР, А.Н-ЫГ МУУ ГЭЭД БАЙГАА. ЧИНГИС БА САМУУРАЙ БОНДЫГ ОЛЖ ИРЭЭГҮЙ БОЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. 88583399 ШҮХ
Зочин · 2015/08/24
9sariin 20 jedend todruulna gee biz dee hehehehehe hahahaha
Зочин · 2015/08/24
Энэ нөхдүүд нээрээ юу болсон бэ... гэнэт гарч ирээд гэнэт алга болоод л... ахиад гэнэт яах гэж байгаа болдоо ккк....