МАН хаачив?
2015/08/24
Ингэж асуух шалтгаан бий. МАН хаа явна? 2012 оны сонгуулиас хойш “Бидэнд эрх мэдэл алга, биднийг эрх баригчид хавчин гадуурхаж байна” гэсэн мэдэгдлүүдийг завсаргүй хийсээр ирсэн МАН 2014 оны арваннэгдүгээр сард Ч.Сайханбилэгийн МАН хаачив?
Засгийн газарт зургаан сайдын квоттойгоор морилж байв. Дотооддоо ихээхэн зөрчилтэй, сөрөн байж засагт хамтарлаа гэсэн РR-тайгаар есөн сар засагт “ажиллаад” гарлаа. Өдгөө тэдний сайд нарын орны хүмүүс томилогдох гэж байна.
Хамтрах үедээ МАН-ын дарга М.Энхболд "... Засагт хамтарч ажиллах талаар ирсэн саналыг бид улс орныхоо эрх ашгийг, намынхаас дээгүүр тавьж дэмжих шийдвэр гаргалаа” гэж байв.
Харин дараа нь АН-ын гүйцэтгэх зөвлөл тэднийг Зөвшилцлийн гэрээгээ ноцтой зөрчсөн гээд хамтрах гэрээг цуцалсан юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, АН-ын генсек Л.Эрхэмбаяр нарын хэлснээр МАН хамтарч байхдаа “хаяагаа хадраад” эхэлжээ.
Он гарсны дараа орон нутгаар “Бид хамтдаа”аяныг зохион байгуулсан. Энэ нь үнэн хэрэгтээ АН-ыг муулах, хамтарсан засгийн алдааг АН-д тохоох аян байсан гэж байгаа. Мөн сонгуулийн “хөл”-өө бэлдэх даалгавартай засагт орсон сайд нар нь халаа, сэлгээг баруун солгойгүй хийж ганц, хоёрхон сарын дотор 500 төрийн албан хаагчийг гудамжинд гаргаж өөрийнхөө намын харьяалалтай хүмүүсийг ажилд авсан гэх. Энэ мэтчилэн гэрээг цуцлах түмэн шалтгаан байна гэдгийг АН-ын шат шатны дарга нар мэдэгдсээр МАН-ыг “төрхөмд” нь буцаасан.
МАН уг нь засагт хамтрахдаа л удахгүй гарахаа мэдэж байсан. Тиймээс ч засгаас гарах бэлтгэл болгож “Бид хамтдаа” аянаа тийм зоригтой зохион байгуулсан. Харин хэзээ вэ гэдэг дээр харилцан тохиролцож чадаагүйн улмаас ингэж хөөгдсөн гэдэг.
2012 оны сонгуулийн өмнөхөн Сү.Батболдын Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг намынхнаа аваад засгийг орхиж байлаа. Ерөнхий сайд Сү.Батболд “Унаж яваад морио гэдэг шиг энэ хүртэл явчихаад...” гэсэн үгээр үдэж байв. Үнэндээ АН тэр үед гарах л байсан. Харин МАН мэдсээр, харсаар байгаад л ийн алдаж байв.
Түүн шиг сая МАН гарна гэж нэгэнт шийдчихээд, харин засагт орсон сайд нар нь “..Одоо жаахан байж байгаад, хэдхэн хоноод...” гэсээр ийм дээрээ тулсан гэж ярьж байна. Сайдын суудлаас салах амархан биш гэлцэнэ. Намын дарга М.Энхболдынхоо “... Засгаас гараад” гэдэг командыг сонсолгүй тун шившигтэйгээр хөөгдөж ирсэн У.Хүрэлсүх нараа МАН-ынхан туйлын тааламжгүй угтсан гэнэ лээ.
Нэгэнт ийм болсон хойно муу юманд сайн тал байдгийг бодож засгаас хөөгдсөнөө “чулуу” болгохоор хөдөлцгөөжээ. Ээлжит чуулган завсарлаж, ээлжит бусаар МАН-ыг гаргах асуудлыг ярихтай зэрэгцэн МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны “1000 залуусын чуулга уулзалт”-ыг Монгол даяар бүсчилж байгаад л хийгээд эхэлсэн. Энэ нь үргэлжилж байгаа.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд НАМЭХ нь Төвийн бүсийн чуулга уулзалт гээчийг бас зохион байгуулж байна. Олон хүний хоол унаа, том том жийпнүүдийн бензин түлш гээд зардал ямархан гарах нь тодорхой. Харин засагт хамтарсан хэдэн сард овоо бяр суусан бололтой. Монгол орныг нэлд нь хамарсан том гом үйл ажиллагаа, цугларалтыг ажрахгүй зохиож байна. Энэ арга хэмжээнүүдийн зорилго тодорхой.
Хөөрхийсийг засагт хамтраад өдөр шөнөгүй үхтлээ ажиллаж байхад нь, Тавантолгой, Оюутолгойтоос мөнгө босгох гээд, болж өгвөл ард түмэндээ шууд авч өгөхөөр ярьж байхад нь хөөгөөд явуулчихсан гэж ярина. Ингэх шалтгаан бий. Сонгууль тун ойртсон. Даваагүй даваа дандаа догдлуулдаг. МАН ирэх сонгуулийг чимээлэн ийн хөдөөлж явна.
Хэдэн сарын өмнө төв талбай дээрээс энхийн цагаан тагтаа нисгэж зогссон МАН өнөөдөр хөдөө талаар иймэрхүү “бор шувуу” хөөргөж явна. Харин орхиод явсан яаманд нь орлого ихээр төвлөрөх болсон гэх ард бидэнд таатай, Ардын намынханд “муухай” мэдээ дуулдсан шүү.
Б.Дамдин-Очир
Зочин · 2015/08/29
М.А.Н ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 3 САЯ ХҮНИЙГ СҮЙРҮҮЛЭХ ГЭЖ ТАВАН ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД, ОЮУ ТОЛГОЙГ ГАДНЫ ЛУЙВАРЧИНД ЗАРЖ МӨНГИЙГ АВААД БУРУУГ НЬ БАЯРЦОТРУУ ЧИХЭЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД ХААНА Ч БАЙГАА МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДРУУ ГАР Ч ЗУГТААСАНЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ТЭГЭЭД ЗОГСОХГҮЙ ӨӨРСДӨӨ АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛЧИХЭЭД АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ НАМ БОЛЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙНА, ӨРӨНД БАРИГДЛАА А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ МУУ БАЙНА ГЭЖ ХУДЛАА ГОНГИНОЖ БАЙНА. М.А.Н ТАВАН ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАГҮЙ БОЛ ИНГЭТЛЭЭ ӨРӨНД ОРЖ ХЭЦҮҮДЭХГҮЙ Л БАЙСАН .А.Н-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАДААДААС МӨНГӨ БОСГОЖ ЧАДААГҮЙ БОЛ БИДНИЙ АМЬДРАЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. БИД ХАРИН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ БАЯРЛАХ ЁСТОЙ. ТЭГЭХЭЭР ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ НЬ А.Н-ЫНХАН БИШ ЭХ ОРОНДОО ИРЭХ НҮҮРГҮЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭД ГАДАГШАА ГАРЧ ЗУГТААСАНААРАА М.А.Н-ЫНХАН БОЛЖ ТААРНА БИЗ ДЭЭ. 88583399 ШҮХ
Зочин · 2015/08/25
:like
зочин · 2015/08/25
АН -ын бууны нохой шив дээ. Ханилж яваад нөхрөө гэдэг юм даа. Харин 2008 оны сонгуульд МАН дангаараа эрх мэдлээ бүрэн авсан хэрнээ улс орны чухал шийдвэрийг хамтдаа гаргая гээд АН -ыг урьж засагт оруулхад сонгууль дөхөхөөр урваж шарваад засгаас гарч байсан шигээ ааш араншинг энэ удаад ч гэсэн бас л давтлаа шүү дээ.АН ч ханилгаагүй гэдгээ дахин дахин баталж байна даа. Одоо Энхбаярт яаж нухуулахыг нь харж л байя.
irgen · 2015/08/25
Hen ch unemshihgui bum bichihee bolioch ard tumniig yu ch oilgohgui teneg gej boddog yumuu AN dald or tsaashaa...
irgen · 2015/08/25
Odoo yostoi zahialhatai bichleg chin ene uu de? AN enuugeeree aldartai daa. Ene door bichsen 103 10 23 62 buh yumand ingej bichih y.tseejluulchihsen uum shig bnaa daabibicheed.l.baih y.
10.23
иИРГЭН · 2015/08/24
УЛБЭГДОРЖ РЕНЧИНОВ ГЭГЧ КОМЕНТЕРНЫ ТӨЛӨӨЛӨГЧ БАЙХ ҮЕДГУЧИН МЯНГАН МОНГОЛ АЛУУЛСАН ЮМ ЭНЭ ЦАГИЙН ЭЛБЭГДОРЖ БАЙХ ҮЕД ЗОРИГ НАРАНЦАЦРАЛ ДАШБАЛБАР ЯАГААД АЛУУЛАВ ГЭЖ ИХ МЭДЭГЧ ТҮВШЭЭ ЧИ ХАРИУЛААЧ
МАН мандутгай · 2015/08/24
Энэ МАН-ыг алуурчин гээд хуцаад бга сда юугаа мэдэж далчигнаад бга юм бэ. Ард бидний хөрөнгийг яаж идэж цусалдагийг АН-ынхан тодоос тод харуулж бгаа биз дээ. Нүд нь циисэн хар новшоо. Чи бас хамт идэлцсэн хулгайч нь биз. Та нар өөр нам энээ тэрээ гэхээ боль. Тэртээ тэрэнгүй энэ улс улс орныг МАН л аварч энэ хүнд байдлаас гаргаж чадна. Үхсэн үлийний чинь чингис самуурай бонд гаргасан гэж бахдаад бга мал вэ чи. Үр удмаа хэдэн зуун жилийн өрөнд оруулсан бодлогыг өөгшүүлээд бга новшнууд бүгд хужаа цустай сданууд бга биз.
Батхүү · 2015/08/24
2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
Зочин · 2015/08/24
АН ардчилсан хувьсгал гэж монголчуудыг архинд живүүлж өвчин тарааж 2 сая монгол байхгүй болсон
Зочин · 2015/08/24
БУЗАР АЛУУРЧИН М.А.Н 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН НЬ БАГАДААД 5 ТОЛГОЙГ ХУЖААГИЙН ЛОМБАРДАНД ТАВИАД,ОЮУТОЛГОЙГ ЗАРЖ МӨНГИЙГНЬ АВААД БОЛОХГҮЙ БҮХНИЙГ ЭХ ОРОНДОО БАЙГАА БАЯРЦОГТРУУ ЧИХЭЭД МАН-ЫН ЖИНХЭНЭ ХУМСАА НУУСАН ХУЛГАЙЧУУД НЬ ШОРОНД ОРОХООСОО АЙГААД ГАДААДАД НУУГДАН 3 САЯ ХҮНИЙ ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОЖ БАЙНА. ТЭГЧИХЭЭД ИЧИХГҮЙ ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР, А.Н-ЫГ МУУ ГЭЭД БАЙГАА. ЧИНГИС БА САМУУРАЙ БОНДЫГ ОЛЖ ИРЭЭГҮЙ БОЛ БҮР ХЭЦҮҮДЭХ БАЙСАН. 88583399
иргэн · 2015/08/24
Урьж ажиллуулаад хөөж явуулсан хойно хөдөөлөх эсэх нь тэдний асуудал. Харин хөөгдсөн сайдуудаас дээр мэдлэг чадвар, дадлага туршлагатай шинэ сайдууд байх уу алвь эсвэл аль нэг нам фракцын шахааны эргүй хурга шиг нөхөд гарч ирэх нь үү л гэж олон түмэн харж сууна даа. Төрөөр ч яаж тоглож, түмэн олноор дохуу хийдгийг харуулж чадаж байна даа.
Батхүү · 2015/08/24
2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй