Түүхий эдийн үнийн уналт ба Монгол, Хятад, Орос
2015/08/25
Суперцикл төгсгөл болж. Түүхий эдийн үнэ ойрын 10 жилд өсөх ирээдүй харагдахгүй байна. Энэ нөхцөлд ирээдүйгээ зөв төсөөлөх СЭТГЭЛГЭЭГЭЭ шинэчлэх шаардлага байна.
Энэ ертөнцөд өөр хоорондоо холбоогүй, уялдаагүй зүйл гэж алга. Ойрмогхон жишээ авья. Тяньжин боомтод томоохон дэлбэрэлт боллоо. Удаалаад бас химийн үйлдвэрт дэлбэрэлт гарчээ. Суперциклтэй ямар холбоотой вэ? Хятадын компаниуд фючерсийн гэрээгээр химийн компаниудаас бараагаа их хэмжээгээр авсан боловч тэдгээрийг цааш нь борлуулах зах зээл хумигдснаас агуулахын нөөц нь аюулгүй байдлын хэмжээнээс хэдэн арав дахин хэтэрч дэлбэрчээ. Хаана хэн хэзээ дэлбэрэх нь тохиолдол боловч хэн нэг нь дэлбэрэх нь зүй тогтол бөгөөд энэ бол Суперцикл төгсгөл болсны том дохио юм.
Газрын тосны үнэ нэг жилийн дотор 50 гаруй хувиар унасан. Энэ үнэ нэлээд олон жил тогтвортой бага байхаар байна.
Газрын тосны үнэ байгалийн хийн үнэд нөлөөлж Орос, Хятадын байгалийн хийн түншлэлийг бизнесийн утгагүй болгож байгаа. Нүүрс бүүр "шалдаа" буув. Занарын хий ойрын ирээдүйдээ бизнесийн утгагүй болж компаниуд энэ салбарыг орхиж байна.
Яг энэ үед бидний монголчууд "хий хуар" яриад байгаа нь суперциклийн уналтад өөрийгөө тааруулж чадахгүй байгаагийн нотолгоо болж байгаа юм.
Алсаа зөв болгоё гэвэл өнөөдөр СЭТГЭЛГЭЭГЭЭ өөрчлөх хэрэгтэй байна.
Монгол Улсын Сайд Мэндсайханы Энхсайхан
Зочин · 2015/08/26
Bitgii xudlaa medexgui ugeer tarxi ugaa .Zailval taarna
Бод · 2015/08/26
Таван толгойг тавиад туучих гээд байсын биш үү ? Байгалийн хий яагаад дуридагдахгүй баыв.
Зочин · 2015/08/26
Ойрын уед нефтийн унэ осохгуй улам бур буух тодорхой байхад манайд энэ бензинийг унийг яагаад буулгахгуй бариад бна та юу гэж бодож бна одоо унийг буулгавал тариа ногоог ядаж хямд унээр хурааж авах адаглаад ард тумний амьдралд хэрэгтэй бус уу хэдий болтол бензин импортлогчид баяжих естой юу
Зочин · 2015/08/25
:like