Н.Энхбаяр: Манай нам Тавантолгойгоо хамгаалахын тулд АН-тай хамтарна
2015/08/28
МАХН-ын говийн бүсийн чуулганд МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн үгийг үргэе.
Төрийн эрх мэдэл хааны гарт биш ард түмний гарт байдаг
Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад 2006 онд Өршөөлийн хууль батлагдаж хорих ялаар шийтгүүлсэн бүх хүүхдүүдийг шоронгоос сулласан. Есөн жилийн өмнө ингэж Монголын шоронд нэг ч хүүхэд үлдээлгүй эрх чөлөө олгож байсан удаатай. Төр өөрөө алдаж байгаагаа хүлээн зөвшөөрч байвал тухайн оронд ардчилал байна гэсэн үг. Төр өршөөж чадахгүй байнаа гэдэг бол дарангуйлал бий болсон гэдгийн тод илрэл. Тиймээс ардчилсан төрийн зайлшгүй хийх ёстой ажил бол өршөөл үзүүлэх.
Төр мөнхийн юм биш. Ардчилсан төр эзэнтэй байдаг. Төр, иргэнийг ижил хэмжээнд авч үздэг болсныг Үндсэн хуульд суулгаж өгсөн. Төрийн эрх мэдэл хааны гарт биш, хэн нэгэн хүн, аль нэг намын гарт биш ард түмний гарт байдаг.
Хариуцлагаа үүрч чадаж байгаа төр хүчтэй төр байдаг. Хариуцлагаа үүрч чадахгүй бултаж байгаа төр хамгийн сул төр болдог. Үргэлж гомдоллоод суудаг ард түмэн байж болохгүй. Ард түмэн төртэйгөө харьцахдаа гуйж биш шаардаж, тэр шаардлагыг биелүүлэхгүй бол сольж хариуцлага тооцдог эрүүл зарчим руу орох ёстой.
Төрийн өндөр албан тушаалтан дээшлэх тусмаа уургүй байх ёстой. Уурлаж байна гэдэг чинь буруу байнаа гэсэн үг. Үүнийг ойлгоогүй хүн төрийн тэргүүн хийх хэрэггүй. Зүгээр жирийн иргэн болоод уурлаад явж бай л даа.
Өршөөл, уучлал үзүүлнэ гэдэг бол төрийн үүрэг
Хэлмэгдүүлэлт гэдэг бол хүнийг үзэл бодлынх нь төлөө, баримталж буй байр суурийнх нь төлөө хууль бус аргаар эрхийг нь хязгаарлах, хүчээр ял оноох, эх орондоо ирэх бололцоог нь хаахаас эхлээд янз бүрийн аргаар илэрдэг. Ирээдүйд улс орноо сайн сайхнаар авч явахын төлөө зүтгэсэн ганц Энхбаяр биш МАХН-ынхан хэлмэгдсэн.
Харамсалтай нь намайг ганцхан хэлмэгдүүлээд зогсохгүй манай нөхдийг хэлмэгдүүлсэн. Өршөөл, уучлал үзүүлнэ гэдэг бол төрийн үүрэг. Өршөөл, уучлал заавал байх ёстой зүйл. Гэтэл үүнийг байж болохгүй юм шиг ойлгож болохгүй. Хэлмэгдүүлсэн нь уучлах биш. Харин алдаа гаргасан хүн нь алдаагаа хүлээн зөвшөөрөөд уучлах ёстой.
Гэхдээ энэ гавьяа биш. Гавьяаны хэмжээнд үнэлэгдэх жинхэнэ уучлал юу вэ гэхээр хэлмэгдсэн нь уучилж чадаж байна. Би Элбэгдоржийг уучилсан. Гэхдээ мартахын төлөө, өс хонзон авахын төлөө биш алдааг нь засахын төлөө уучилъя. Уучилж чадсанаараа хүн сул биш харин ч улам хүчтэй болдог. Одоо Н.Энхбаяр айж, эмээх нь үү, бууж өгөх нь үү гэж харж байгаа. Би айхгүй, зугтахгүй. Монголын ард түмэнтэйгээ холбосон хүйн холбоогоо хэзээ ч таслахгүй.
Өнөөдрийн УИХ-ын дарга томоохон орд газруудыг буруу замаар явуулахгүй юм байна
Сүүлийн үед төрийн хямрал, Өршөөлийн тухай хуулиас илүүтэйгээр олны анхаарлыг татаж байгаа асуудал бол Таван толгойг тойрсон яриа хэлэлцээр юм. Таван толгойн ордыг 1990 оны дундуур эдиин засгийн эргэлтэд оруулах асуудал яригддаг байсан ч янз бүрийн шалтгаанаар хойшилсоор ирсэн.
Ингээд 2000 оны дундуур би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Таван толгойн лицензийг эзэмшиж байсан хүмүүст хандан “Энэ Таван толгойг төрд буцааж өг. Анх ард түмний татварын мөнгөөр судлагдсан орд газар” гэхэд эхлээд тэд дургүй байсан. Дараа нь Монгол Улсын Төрийн тэргүүн шаардаад байгаа тул яах ч аргагүй “За, тэгье” гэсэн.
Би 100 хувь төрд буцаан өг гэж хэлсэн. Тухайн үед төдий хэмжээний мөнгө зарцуулсан гэж худлаа үнэн юм ярьсаар байгаад тавхан хувийг нь авч үлдье гэсэн нэрээр Ухаа худгийг авсан. Тухайн үед энэхүү ордыг буцаан өгсөн хүмүүс одоо Таван толгойг авах гэж улайран дайрч байна.
Өнөөдөр муу нэр, луу данстай ч УИХ зөв шийдвэр гаргасан. Ардчилсан намын дарга З.Энхболд УИХ-аар хэлэлцүүлэхгүй байх, хэлэлцүүлэх юм бол улс оронд ашигтай шийдвэр гаргуулахаар ажиллаж байгааг хараад баярласан.
Тиймээс өнөөдрийн УИХ, УИХ-ын дарга байгаа үед томоохон орд газрууд буруу замаар будаа тээхгүй юм байна. Таван толгойг анх буцаасан Н.Энхбаяр өшөөт дайсан болсон. Үүнийг зогсоосон З.Энхболд өшөөт дайсан болсон. Өршөөлийн хууль гэдэг чинь худлаа. Өршөөлийн хуулиар далимдуулан Их хурал руу, З.Энхболд, Н.Энхбаяр нар руу дайрч байна.
Үнэнийг хэлэхэд Өршөөлийн хууль гэдэг тоос шороог бужигнуулж байгаад, УИХ-ыг сүрдүүлж байгаад Их хурал шийдэх бололцоогүй болгож байгаад, Таван толгойг авах гээд байгаа юм. Манай нам Тавантолгойгоо хамгаалахын тулд АН-тай хамтарна.
Н.Энхбаяр
Зочин · 2015/08/29
1924 ОНД КОММУНИСТУУД БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛЖ ӨӨР ХҮН ТЭДНИЙГ АЛСАН МЭТ ХУДАЛ КИНО ХИЙЖ ,ХУДАЛ ЯРЬЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛАН ИТГЭХГҮЙ ЗАРИМЫГ НЬ БУУДАЖ ӨӨРСӨДДӨӨ ХЭДЭН ҮЕЭЭР НЬ ИТГҮҮЛСЭН. 1990 ОНД АРДЧИЛАЛ ЯЛСАНААР АРД ИРГЭД АЙДАС ХҮЙДЭСЭЭСЭЭ САЛЖ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН. АДГИЙН ТЭНЭГ МУНАГ, МУЛГУУНУУД НЬ ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н , М,А,Х,Н-ТАЙГАА ҮЛДСЭН. БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ИЧДЭГГҮЙ ЮМ УУ? АРДЧИЛСАН НАМ Л МОНГОЛЫГ ӨӨД НЬ ТАТНА. БУСАД НЬ ЯМАР НЭГЭН АРГААР АЛБАН ТУШААЛТАЙ БОЛООД ЗӨВХӨН ӨРӨӨ БАЯЖИХЫГ БОДОЖ БАЙГАА. УЯНГА, ГАНБААТАР, БОЛОРЧУЛУУН НАР ХУДЛАА ШҮҮ. 88583399 ШҮ ХӨДӨЛГӨӨН
enkhbayr khaan · 2015/08/28
Za zailaa ene odoo odoo neeree boliosoi
pjazdaa mini · 2015/08/28
nuurs avdaggui heregledeggui jamar uls oron baidagiin bugd heregledeg shuu dee bitgii ard tumnii tarhiig ugaagaad baigaarai muu hujaa mini mongoloos mini zailaarai
Зочин · 2015/08/28
Enh bajaraa ta mongoliig avarch chadna gedegt mongoliin ard tumen tand itgej baigaashuu amjilt ard tumen tanii tald demjij bnaa uzuuleed ogoorei amjilt amjilt
Nambar · 2015/08/28
Enhbayraa chi bitgii hudlaa shaa?! Yg uneniig chine helvel tes oor zorilgotoi yvaa chine haragddag. Ter bol os honzongiin l asuudal. TT-g hamgaalj chadah uedee hamgaalaagui baij odoo chi uugii ni hamgaalah ve? Namaa huvaaj, luivarchidtai niilsneer chi mongoliin ard tumend bolon MAN-d tootsoh argagui gai gamshig avchirson .shuudee!
naraa · 2015/08/28
enhbayar mogoliig avarch chadnaa.....door negel xun olon yum bichsen bain.....tarxinden us orson mal nuud yum oilgoxyum bish.......
Зочин · 2015/08/28
Наамбарын сонирхолыг таван толгой мааш ихээр татжээ гэж л ойлголоо... Хувиа тохирвол ажил эхэлэх юм бн... Ийм хүншдээ кк
Зочин · 2015/08/28
ugeer helehiin argagui shunaltai hun yumaa. ene erguug umuurch baigaa lalruud bur jinhene malnuud
Зочин · 2015/08/28
Хаха одоо энхбаяр агаа хамгааллаа юу элэг элэг
Зочин · 2015/08/28
Заавал ард түмэн уурлах ёстой юу. Өөрийгөө хэн гэж бодоод байна. Хаан байхдаа хийхгүй яасан юм
Зочин · 2015/08/28
Та ч тэр,таван толгой ч тэр аль аль нь үнэс болсон.Ард түмэнд үнс хэрэггүй.Дэлхий нийтээрээ нүүрс татгалцаж эхэлсэн,манай нүүрсийг хэнч авахгүй.Та прөнхийлөгчбхдаа хуьийн хэвшилдээ хариуцуулаад зараад мөнгөөр нь эх орноо хөгжүүлэх чинь яасын.Одоо хэнээс үнсээ хамгаална гээд яриад бнааааа
Зочин · 2015/08/28
Энхбаяр анхнаасаа үүнээс л болж хэлмэгдсэн шүүдээ. Үүний цаана Элбэгээ байгаа байхаа
ммм · 2015/08/28
Энэ орчуулагч - хор хутгагчаас өөр чадах юмгүй, биднийг цэцэрлэгийн хүүхэд шиг санаж юм ярих юмаа. Бэрд санаатай яасан ханаж цаддагүй, өшөө хорсол дагуулж санаж явдаг хамгийн адгийн новш
Батхүү · 2015/08/28
2016 оны ИХ-ын сонгуульд АН - МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
oyun · 2015/08/28
deer uees Enhbayr Tavan tolgoi ard tumnii medeld gej yariad baisan shuu. Uuniig denjihgui irgen gej daanch bailguidee
zochin · 2015/08/28
chamaas mun Elbegdorjoos hamgaalaj bna
Зочин · 2015/08/28
хөөё .. махн-ы хүн гуай... от - г монголд 51 % болгоно гээд ахуягтай хамтарсан. ан- махн 3 жил хамтрахдаа юу ч хийсэнгүй. одоо тт -р шоудах нь. чи одоо болил доо.
Зочин · 2015/08/28
Солиорцын хэнээс юунаас хамгаалаад байгаан, үг хэл нь утга зохиолын хүн байж