Шинэчлэлийн балаг дуусахгүй нь ээ
2015/08/28
Зуны амралт дуусч оюутан, сурагчдын хичээл эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Ид ажлын үеэр нийтийн тээврийнхэн ажил хаяхаар болж буйгаа дуулгалаа.
Учрыг тодруулбал, Нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-наас хэрэгжүүлж эхэлсэн. Харин энэхүү шинэчлэл нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчидэд хүндрэл учруулж эхэлсэн байна. Энэ тухай том оврын автобусны холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн "Нийслэлийн удирдлагууд төслийг эхлүүлэхдээ нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагааны зардлыг тэдэн төгрөгөөр санхүүжүүлнэ гэсэн шийдвэрийг гаргачихсан байх ёстой. Гэтэл одоо болтол байхгүй. Уг шийдвэрт юу багтаж байгаа вэ гэхээр жолооч, кондукторын цалин. Мөн 3.500 төгрөгийн ухаалаг картаа тодорхой хугацаанд 1.000 төгрөгөөр худалдаж иргэн бүрийг ухаалаг карттай болгох ажлыг хийх хэрэгтэй" гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Түүнчлэн төсөл дээр нэг алдаатай зүйл гарсан нь дамжин суулт, сэлгэлт байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн дамжин суултын зардлыг нэмэгдүүлэхгүй байх ёстой. Харамсалтай нь мөнгөө нэг Солонгос компанид бариулчихаад нөгөө компани нь орлогоо хөөгөөд нөгөө дамжин сууж байгаа зардлыг хөнгөлж өгөхгүй юм. Үүнээс болоод иргэд маш их бухимдаж байгаа гэв.
Энэ үеэрээ ирэх есдүгээр сарын 1-нээс U-money картгүй иргэд нийтийн тээвэрт 1.000 төгрөгөөр зорчино гэж Нийслэлийн Тээврийн Газраас мэдээлсэн. Үүнийг том оврын автобусны холбооныхон эсэргүүцэж байгаа гэдгийг онцоллоо.
Угтаа иргэд энэхүү картыг худалдаж авах бололцоотой байсан бол уг шийдвэртэй, шийдвэргүй авчихна. Хэд хэдэн удаа автобусанд суучих мөнгөөрөө тус картыг авч чадахгүй иргэд олон. Бэлэн мөнгөөр зорчихыг нь нэмэгдүүлнэ гэж байхын оронд ухаалаг картыг тодорхой хугацаанд тус холбоодын гишүүдийн гаргаж байгаа саналыг хүлээн зөвшөөрч ажил хэрэг болговол хаа хаанаа хэрэгтэй.
Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан ОНӨААТҮГ-ын захирал Ц.Одонтунгалаг "Шинэ системийг дэмжин ажиллаж байгаа төрийн компани хүчтэй байгаад бусад хувийн компаниудын орлого зарлага мөнгөн урсгал хяналтад орчих учраас эмзэглэж байгаа юм болов уу. Түүнээс биш энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө явж байгаа хүнд энэ систем бол зайлшгүй хэрэгтэй" гэлээ.
Кондукторууд ажлын байргүй болж халагдаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахад, хяналт шалгалтын ажилтан, угаалга цэвэрлэгээний ажилтан, мөнгө тоологч гэх шинэ ажлын байрууд бий болгоод хөдөлмөрийн гэрээ байгуулаад явж байгаа. Олонх нь эндээ ажиллаж байна. Ганц, нэг хүн өөр өндөр цалинтай ажилд орно, ажлын байраа өөрчилнө гэсэн саналаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Шинэ системд шилжээд орлого бага зэрэг буурсан ч гэлээ ажилчдаа ажлын байргүй болгохгүйг хичээж явна гэсэн юм.
Ийнхүү шинэ системийн балаг дуусахгүй нь ээ.
Зочин · 2015/08/30
100 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ МАН УЛААНБААТАР ХОТОД ГАЗРЫН НАЙМААНААС ӨӨР ЮУ Ч ХИЙЖ ЧАДААГҮЙДЭЭ АТААРХАЖ БАЙНА. 88583399
Зочин · 2015/08/30
1924 ОНД КОММУНИСТУУД БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛЖ ӨӨР ХҮН ТЭДНИЙГ АЛСАН МЭТ ХУДАЛ КИНО ХИЙЖ ,ХУДАЛ ЯРЬЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛАН ИТГЭХГҮЙ ЗАРИМЫГ НЬ БУУДАЖ ӨӨРСӨДДӨӨ ХЭДЭН ҮЕЭЭР НЬ ИТГҮҮЛСЭН. 1990 ОНД АРДЧИЛАЛ ЯЛСАНААР АРД ИРГЭД АЙДАС ХҮЙДЭСЭЭСЭЭ САЛЖ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН. ХАР ПИАРЫН 100 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ АЛУУРЧИН М.А.Н ӨНӨӨДӨР Ч АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙ ХОРДУУЛСААР БАЙНА. АДГИЙН ТЭНЭГ МУНАГ, МУЛГУУНУУД НЬ ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н , М,А,Х,Н-ТАЙГАА ҮЛДСЭН. БУЗАР АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ИЧДЭГГҮЙ ЮМ УУ? АРДЧИЛСАН НАМ Л МОНГОЛЫГ ӨӨД НЬ ТАТНА. БУСАД НЬ ЯМАР НЭГЭН АРГААР АЛБАН ТУШААЛТАЙ БОЛООД ЗӨВХӨН ӨРӨӨ БАЯЖИХЫГ БОДОЖ БАЙГАА. УЯНГА, ГАНБААТАР, БОЛОРЧУЛУУН НАР ХУДЛАА ШҮҮ. 88583399 Ш.Ү Х
Зочин · 2015/08/29
Hubiin abtobusuud tatbaraas nuudag orlogo ni il garah geed zabaaraad baigaa bailgui
21 · 2015/08/28
avtobusnii chiglel burt uursduu siij uzej saitar sudalsnii daraa naad ajlaa herejuuleech
Зочин · 2015/08/28
ОДОНТУНГАЛГАА ЦАДАЖ АМЬДАРАА БҮДҮҮЛЭГ ЭРГҮҮ
Зочин · 2015/08/28
avtobusnuudiig bugdiig ni huuchnaar ni yavuulaachee, ugluu bur ajlaasaa hotsorch tyaksidaj suirch duuslaa shdee, zarim chigleld ogt yavbahgui zarim ni gantshan hun suulgachihaad davhiad bhiin, yamar uchirtai um be, chiglelee zuv huvaarilaachee teneguudee, avtobusnii chiglel burt uursduu siij uzej saitar sudalsnii daraa naad ajlaa herejuuleech