Фрийдланд гэхээр монголчууд сайн мэдэх болсон байх. Манай Оюутолгойг бүгдийг залгихдаа тулсан нөхөр шүү дээ. Өөрөөр хэлбэл ард түмэн бидний өмчөөс чамгүй аваад гарчихсан хүн. С.Ганбаатарын шүхэр дор, алсуураа Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр “ХҮН” хэмээх нам байгууллаа гэсэн далд эх сурвалжийн мэдээлэл тэнүүчлэх болсон. Өнгөн дээрээ С.Боргил тэргүүтэй хэдэн нөхөд нэг унжгардуу мэдээлэл хийсэн болж харагдаад байсан юм. Гэтэл ойрын эх сурвалжийн дэлгэснээр бол “ХҮН” нь гаднын хөрөнгө оруулалтай нам хэмээн батлав. Тэр тусмаа бүр Фрийдландаас хөрөнгө авсан нам хэмээв. Үнэн худлыг бүү мэд. Гэхдээ л энэ нь хоосон үг биш аж.

 

      Тухайлбал, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-ын дарга Ш.Төмөрсүх хэлэхдээ “Манай нам ХҮН-тай нэгдэхгүй. Шуудхан хэлэхэд ХҮН нам бол Фрийдланд гэдэг нөхрийн Монгол Улс дахь бие төлөөлөгчийн газар гээд хэлчихэд нэг их буруу болохгүй. Надад энэ талаар хангалттай баримт байгаа.  Фрийдланд гэж ямар нөхөр байдгийг монголчууд гадарлаж мэдэх болсон. Өмнөговийг цөлмөсөн шигээ  одоо  дахиад  эх орон  руу минь өнгөлзөж түүний санаархалыг энд хэрэгжүүлэхээр зорьж байгаа улстөрийн бүлэглэл бий болчихлоо” гэлээ.

 

     Нэгэн цагт улстөрийн хүчнүүд гаднаас мөнгө босгож сонгуульдаад тэдний эрх ашгийн төлөө УИХ-д шургалдаг. Тэгээд гадныхны гар хөл болдог хэмээн С.Ганбаатар Үйлдвэрчний эвлэлийг толгойлж байхдаа байнга ярьдаг байв. Гэтэл өнөөдөр өөрөө ийм ажиллагаанд оролцсон гэхээр түшээдийн хэнд ч итгэмгүй.

 

 

А.Гал