Өнгөрсөн Даваа гаргийн Засгийн газрын хуралдаанаар МАН-аас томилогдсон дэд сайдуудыг “төрхөмд нь буцаасан”.

 

Тодруулбал Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

 
Тэгвэл дэд сайд нарыг томилох асуудлаар АН, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл болон ИЗНН тохиролцоонд хүрч, 3+3+1 гэсэн квотоор хуваахаар болсон билээ.

 

Харин дэд сайд нарын суудалд ямар хүмүүс томилогдох нь таавар хэвээр байсан бол албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар доорх хүмүүс сайд болох магадлалтай гэнэ.

Тодруулбал,

 

Аж үйлдвэрийн дэд сайдад “Бурхан Халдун” группийн захирал  Н.Мөнхдаш  
 

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны дэд сайдад  ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг 
 

Гадаад Харилцааны дэд сайдад  АН-ын ҮЗХ-ы гишүүн  О.Магнай 
 

Эрүүл Мэнд, Спортын дэд сайдад  Эрүүл Мэндийн сайд асан, МАХН-ын ГТ-ийн гишүүн  Н.Удвал 
 

Уул Уурхайн дэд сайдад МҮАН-ын ЕНБдарга, Монгол Улсын Сайдын ажлын албаны дарга  Б.Цогтгэрэл 
 

Хүн амын хөгжил, Нийгмийн Хамгааллын дэд сайдад МАХН-ын нарийн бичгийн дарга  Ц.Шаравдорж
 

Хүнс, хөдөө Аж Ахуйн дэд  сайдад Дорнод аймгийн ардчилсан намын дарга Д.Цэрэнчимэг   нарыг намууд санал болгосон байна.

 

Эдгээрээс хэн нь Ерөнхий сайдын дэмжлэгийг авч чадах нь эргэлзээтэй байгаа юм. Ямартай ч маргаашийн Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг томилно гэх "бор шувуу" саарал ордноор нисч байна.

 

24tsag.mn