“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа хууль зөрчин, хувьдаа багагүй мөнгө завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан шалгагдаж, шүүгдэгчээр татагдаад буй Л.Гансүх нарыг хэргийг өнөөдөр шүүнэ.  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болох энэхүү хурлыг хойшлуулах хүсэлт шүүхэд ирээгүй тул хурал хойшлохгүй үргэлжлэх бололтой. Түүнчлэн өнөөдрийн хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүтэй “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцсон албан тушаалтнууд байгууллага аж ахуй нэгжийн удирдлагууд бүгд гэрчээр оролцох юм.
 
Төрийн өндөр албан тушаалтан, төрийн болон хувийн байгууллагууд  холбогдсон байж болзошгүй энэ хэргийг хэрхэн шийдвэрлэхийг сонирхох хүсэлтэй 5000 гаруй иргэн Шүүхийн ерөнхий зөвлөлд хандсан. Тиймээс шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтэй байгаагаа Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдэгдээд байгаа юм. Тэгвэл ШЕЗ хүсэлтийг хүлээн авч Л.Гансүхийн шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахыг зөвшөөрсөн байна.
 
Авлигатай тэмцэх газраас анх хэргийг шалгаж эхлэх үед Л.Гансүх нарыг нийт 13 тэрбум төгрөг зувчуулсан байх магадлалтай гэж байсан ч одоогоор энэхүү мөнгөн дүн буурч 3.6 тэрбум төгрөг болоод буй.
 
Э.Сүрэн
 
 
Шүүгдэгч Л.Гансүх шүүхийн танхимд ирж байгаа нь 
 
http://www.sonin.mn