Торгуулиар шийдсэн төрийн халаас зузаарах болтугай!!!
2015/09/03
Засаг төр маань иргэдийн халааснаас төрийн алдангаа бодож эхэллээ. Шуудхан хэлэхэд үнэндээ ийм л байна.
Хоёр хоногийн өмнө зам тээврийн шинэхээн хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд ардчилал хэмээх зүйл манай улсад байгаа юу гэдгийг эрх баригчид болон Ардчилалын алтан хараацай гэж хоолой мэдэн хашгирч, цээж дэлдэх дуртай нөхөр хотын дарга Э.Бат-Үүлээс асуухыг хүсэж байгаа гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна.
Ардчилал, зах зээлийн нийгэмд зарим иргэд машинаараа халтуур хийж өдрийн хоолны мөнгийг залгуулдаг гэхэд л болно. Гэтэл
олсон хэдэн төгрөгийг нь ТОРГУУЛЬ бас ДАХИН ТОРГУУЛЬ гэсэн зарчмаар халааснаас нь авахаа төр мэдсэн. Аргачилал ердөө л амархан байсан. Зам тээврийн хуулиа чангалж байгаа нь энэ гээд л торгуулиар бүхнийг шийдэхээр болгочихсон.
Мөн үүнийг дагаад явган зорчигчид ч нэрвэгдсэн яваа. Явган хүний замаар л иргэд гарах ёстой хэрвээ гарцгүй газраар гарвал 19200 төгрөгийн торгууль төлнө. Ингэхээр нэгэн сонирхолтой гаргалгаа гарч ирж байгаа юм. Өнөөдөр манай улсын нийслэл Улаанбаатар хотод замын тэмдэг тэмдэглэгээ ямар байдаг билээ. Санахад илүүдэхгүй л болов уу. Тодруулбал Төрийн ордоны зүүн тал руу гарах хаалганы тэнд ямар нэгэн гарц тэмдэглэгээ байдаггүй. Гэтэл төрийн ордонд суугчид гарч Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн тэнд очиж хоол идэхийн тулд МУИС-ын урд талын гарц руу алхах хэрэгтэй, эсвэл урагшаа талбайн гарцаар л гарах хэрэгтэй. Ингэхийн тулд иргэдтэйгээ хөл нийлүүлэх шаардлагатай болно. Гэтэл ард иргэд хэмээх хадны мангаанууд тэднээс өмнө өгч байсан амлалтыг нь нэхээд эхлэвэл яах уу. Үүнээс айж таарахгүйн тулд хоолны газар руу машинтайгаа явах уу Ингэхээр бас л өнөө төрийн төсвөөс гарах мөнгө нь ихсэх болно.
За энэ ч яахав. Зам тээврийн шинэчилсэн хуулиар эхний өдөр л ард иргэдийн халааснаас 41 сая 68 мянган төгрөг гаргаж чадсан төр удахгүй унасан эдийн засгаа сэргээн босгочих байх. Яагаад гэвэл эдийн засгаа сэргээж өмнө авсан зээлнүүдээ төлж чадахгүй болчихсон байгаа учраас л ард иргэдийн халааснаас зээл төлөх мөнгөө гаргах эсвэл удахгүй болох сонгуульд хэрэглэх мөнгөө гаргах гэж энэхүү хуулийг яаран сандран баталсан гээд хэлчихэж болно. Ердөө л иргэдээ шулж эдийн засгаа өргөх гэсэн эрх баригч нарын хийж байгаа хуулиар далдалсан боловсон дээрэм гэж үүнийг хэлнэ.
Эх сурвалж: www.bolod.mn
ЧОЙ
Зочин · 2015/09/03
88583399 М.А.Н ХАР PR ХИЙХ 100-ГААД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ӨНӨӨДӨР 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД / МАН-ЫН САЙД ЗОРИГ, БАЯР НАР/ ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМЭН ХЭЗЭЭ АЛУУРЧИН М.А.Н-ЫН ХАР
zochin · 2015/09/03
Humuus halaasaa temtruulj baij l huuliig biyeluuldeg shd. Huuli zurchsun humuus turiin mungiig zuzaalj bhad gemgui dee, halaasaa hooslohguin tuld huulia barimtlana. zuv gej bodoj bna, Uchigdur humuus suudlin daruulgaa hiigeed saihan l bna lee shd. ene niitleliig buchigch etgeed huuli barimtlah durgui bololtoi. halaasaa temtruuleed ireheeree barimtaldag bno doo
озо · 2015/09/03
2016 оны сонгуулиар шинэ засаг төо гарч ирж энэ бүх тэнэглэлийг дуусгаж байх гэж найдаж байна. Картгүй хүн 1000 төгрөг төлдөг ямар тариф вэ. Тариф чинь тооцоололтой, өртгөө нөхөхөөр тооцдог биш бил үү. Гэтэл картгүй бол 2 дахин өсдөг зах зээлийн ятар зарчим байдаг байна аа үнэхээр ухаан тууиай юм хийж ярих юм. Бат-Үүлийг Ерөнхий сайд нь захирч дийлдэггүй ээ. ШӨХТГ-ч Бат-Үүлээс айж байгаа нь харагдаж байна даа