Засгийн газрын ирэх даваа гаригийн хуралдаанаар дэд сайдуудын томилгоог хийнэ гэж эх сурвалж мэдээллээ. Хоёр долоо хоногийн өмнө МАН-ын дэд сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Одоо тэдний оронд АН болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хүмүүсийг дэд сайдад томилно. Мөн зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг ч мөн чөлөөлөх аж. Засгийн газарт хамтарч ажиллах АН болон “Шударга ёс” эвслийнхэн дэд сайдын суудлыг тэнцүү буюу гурав, гурваар нь хувааж авах тохироог хийсэн. Харин хоёр дэд сайдтай яам болох БСШУ-ны яамны нэг сайдын суудлыг ИЗНН-д өгөхөөр болсон аж.

Одоогийн байдлаар дэд сайдуудын нэр эцсийн байдлаар тодроогүй ч намууд аль хэдийн томилгооны тохироог хийсэн гэж эх сурвалж хэлж байна.

АН-аас л гэхэд хагалган бутаргагч, хэрүүлч, зодоонч, танхай гэсэн тодотголтой гэсэн гурван хүнээ дэд сайдад шахаж байгаа. Тодруулбал, Ардчилсан намаас дэд сайдад Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш, Дорнод аймгийн АН-ын дарга Н.Цэрэнчимэг, Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогт нарыг нэр дэвшүүлээд байгаа билээ. Тэдний талаарх сонирхолтой мэдээллийг энд дарж уншиж болно.

Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Эрүүл Мэндийн сайд асан  Н.Удвал, МАХН-ын нарийн бичгийн дарга  Ц.Шаравдорж, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нарын нэр дуулдаж байгаа юм.

ИЗНН-ын хувьд дэд сайдын нэг суудал оногдох бөгөөд ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг болон ИЗНН-ын Төрийн байгуулалт, хууль зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Р.Булгамаа, ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн З.Ган-Очир нарын нэр хүчтэй яригдаж байгаа аж. Эдний нэг л дэд сайд болно.

Ямартай ч ирэх долоо хоногт эдгээр хүмүүсийн хэн нь сайд болох эсэх нь тодорхой болох нь.

Т.Энхэлээ

http://www.24tsag.mn