ГЕГ-ын дарга О.Ганбат эхний бялуу хуваалтаа Зам-Үүд,Бичигтийн боомтоос эхлэх нь...
2015/09/11
АН-ын дарга Зэ-г Америк явад эзгүй байх хооронд нь гаалийг самарсан О.Ганбатыг дахиж даргаар нь тавьсан. Эрх баригч нам боловсон хүчний нөөцгүйдээ биш Н.Энхбаярын халаасанд Ч.Сайханбилэг орсноос тэр гэж хэвлэлүүд дайрсан.
Гэтэл гаалийг самарсан О.Ганбат чоно борооноор гэдэг шиг гүйж байгаад оччихжээ. Тамгаа авангуутаа өөрийнхөөдаган баясагчдаасаа баг бүрдүүлэх нэрээр ээлжит томилгоогоо хийхээр бэлдэж эхэлсэн гэнэ. Эх орны маань үүд хаалга Зам-Үүдийн боомтын гаалийн даргаар намынхаа хүн болох Д.Солонгоогоо тавихаар болжээ.
Харин тушаал нь гараагүй байхад нөгөө хатагтай нь” би эргэж ирнээ. Эргэж ирэхдээ олуулаа ирнэ гээ биз дээ” гэсэн сургаар нь гаальтай машинынхан бөөн баяр болж тэрүүгээр дүүрэн найрласан сурагтай. Харин улсын төсвийн орлого 690 тэрбумаар тасарч шударга гаальчид төсвийн орлогын бүрдүүлэлтийн төлөвлөгөөгөө биелүүлэх гэж борив бохис хийлгүй зүтгэж байна.
Бичигтийн боомтын дарга Баярмагнайг хусч, найз Х.Нармандахаа тавьж, Алтанбулаг,Зам-Үүдийн боомтын даргаар өөрийнхөө хүмүүсийг томилохоор О.Ганбат тушаалаа сэм бэлдээд нөгөөдүүлдээ дуулгасан шигээ сууж байгаа гэнэ. Үүнийг нь сонссон гаальчид буяныг нь бид нар хураах гээд чадлаараа зүтгэж байхад бузар нь яагаад бугших үүд нээгдэх гээд байна аа хэмээн халаглах болжээ.
Цуврал бий...
Эх сурвалж: www.Shuum.mn
Зочин · 2015/09/13
Ганбат шударга, зарчимч хvн. Та нарт цаг хугацаа харуулна. Цэнгэлтэй харьцуулах боломжгvй. Хийснийх нь дараа харж байгаад ярьцгаагаарай.
Зочны дайсан · 2015/09/11
Ганбатын хамсаатнууд ганбатыгаа л омоорно нийт гаальчидын 90 хувь нь ганбат гэгч энэ гудамжны яриатай хараал урсгасан гахайгаас салахын туус байгаа шуу
Зочин · 2015/09/11
100-ГААД ЖИЛ ЗАСГИЙН ЭРХ БАРЬСАН МАН 1 ХҮНД ОНОГДОХ ГАЗАР НУТАГ,АЛТ МӨНГӨ, БАЙГАЛИЙН БАЯЛАГ,МАЛ АН АМЬТАН БУЮУ ЭДИЙН ЗАСГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ МОНГОЛ УЛСЫГ АЗИЙН БАР БАЙТУГАА ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛОМЖ БАЙСАН. ХАРАМСАЛНТАЙ НЬ МАН-Д ТИЙМ СЭТГЭЛ,МӨН ДЭЭРХ БОЛОМЖИЙГ АШИГЛАХ ОЮН УХААН БАЙГААГҮЙ. ТЭГЭЭД Ч ЗОГСОХГҮЙ МОНГОЛ УЛСЫГ ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ БУУДАЖ АЛААД Ч ЗОГСОХГҮЙ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН АМИНЫ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМЭН АВЧ 1990 ОНД МОНГОЛ УЛСЫГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН. МОНГОЛЫН БУЯН ЗАЯАГ ЮМ БАЙГАА БИЗ АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ДЭЛХИЙН ОЛОН УЛС ОРОНТОЙ ХАРИЛЦАЖ МОНГОЛ УЛС ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ОЮУНЫ СОР БОЛСОН БОДОО. ДАНЗАН. СҮХБААТАР НАРЫГ М.А.Н БУУДАЖ АЛААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ИНГЭТЛЭЭ ДООШОО ОРОХГҮЙ БАЙСАН. ШҮХ 88583399
Зочин · 2015/09/11
Ганбат гэж хүн гаалийн хүнд сурталтай тэмцэж бсан... Цэнгэл гэж хүн ирээд харин гаалийг буцаад хүнд сурталтай болгосон