Америкчууд яаж AH-ыг төрийн эрхэнд гаргасан бэ
2015/09/12
Сонгуулиар Түүхийн урсгалыг өөрчилж болно, засаж болно, мөхөөж болно. Ард олон саналаа өгснөөр хүслээ биелүүлэх мөрөөдлөө, тайван сайхан амьдралын төлөө зорилгоо, итгэлээ ...сонгосон хүндээ гарт нь бариулж, өөрсдийнх нь өмнөөс шийдвэр гаргах эрхийг түүнд олгодог.
Өөрийн саналаа өгч байна гэдэг нь өөрийн хувь заяа, ирээдүйгээ өгч байна гэсэн үг юм. Тэгвэл тэр чухал шийдвэрээ өгсөн санал нь зөвөөр тоологдохгүй байвал яах вэ? Сонгууль будлиантсан эсвэл алдаа гарснаар буруу хүмүүс сонгуульд ялвал яах вэ? Санал зөв тоологдсон гэдгийг яаж мэдэх вэ? Хууралт болж өнгөрсөнийг хүн ойлгосны дараа өөрчилж болохгүй, засах боломжгүй байвал яах вэ?
2012 оны УИХ-ын сонгуульд Монгол Улсад анх удаа сонгуулийн цахим хэлбэр буюу машины тусламжтай явуулахаар хуульчлав. Энэ аргыг сонгуулыг хурдан түргэн, хүндрэл багатай хялбар явуулахын тулд олон хүн амтай улсуудад: АНУ 200 сая, Бразил 150 сая, Мексик 100 сая, оршин суугч ихтэй зарим Европын улсууд хэрэглэж байсан туршлага бий гэхдээ ихэнх нь өнөөдөр татгалзаад байна.
Хуучин аргаар сонгуулын лацтай хайрцагийг онгойлгон гартаа барин тоолон, маргаан гарвал саналын хайрцгийг дахин шалган нягтлан тоолж дүн гаргаж болдог байв. Машин ашиглаж явуулахад энэ боломжгүй болно. Кноп даран саналаа өгсөн цагаас хойш орой нийт санал хурааж авсан электрон мэдээллээс дүнг автал бүх зүйл нэг төрлийн Хар хайрцаганд (Black box) ороод таг болно, хянах ямар ч боломжгүй. Санал өгсөн хүн яг санал минь бүртэгдсэн болов уу гэдэгт хүртэл эргэлзээтэй үлддэг.
Сонгуулийн машин байнгын шүүмжлэл, алдаа, буруу дүн,тайлбарлаж боломгүй тохиолдол, шуугиан хэл ам дагуулж иржээ.
Цөөхөн хэдийг нь энд дурдъя:
• Ардчилсан намын төлөөлөгч Al Gore 2000 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Бушийн эсрэг их асуудалтайгаар ялагдсан юм. Жишээ нь Volusia County Florida-д нэг сонгуулийн машин Al Gore-ийн төлөө өгсөн саналыг буцааж тоолсон байдаг. Тэр машин хасах ! 16 022 санал гэж гаргасан. Яагаад сонгогчийн саналыг хамгаалж тэмдэглэх ёстой машин хасах дүн гаргав? Түүнийг комиссоос шалгасан боловч хадгалагч карт алга болсноор яг тогтоож чадаагүй. Гэхдээ санаатайгаар өөрчилсөн гэдэг нь шалгалтынханд ойлгомжтой байлаа. Хэн ерөнхийлөгч болох вэ гэсэн хувь заяаны асуудлыг шийдсэн Florida мужид үнэхээр Ж.Буш ялсан уу гэдэг том асуулт болон үлдсэн.(1)
• Ирландад 2004 онд засгийн газар нь Голландаас худалдаж авсан сонгуулын 7000 Nedap машинаа сонгуульд хэрэглэхгүй гэж мэдэгдсэн. Учир нь сонгуулын компьютерийн программыг арга заль хэрэглэсэн программ хангамжаар солиход ердөө хоёрхон минут зарцуулагдана гэсэн Дублины их сургуулийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрчээ.(2)
• Германд 2005 оны Бундестагийн сонгуулыг машинаар өгсөн 2 сая гаруй сонгогчид сонгуулын компьютерт алдаа гарснаас болж дахин сонгууль хуучин үзэг цаас барьдаг аргаараа өгөх хэрэгтэй болов.(3)
• 2006 оны АНУ-ын Конгрессын сонгуулиар олон тооны электрон сонгуулын машинуудад доголдол гаргасан. Ганцхан Ohio мужид л гэхэд 250 удаагийн ноцтой алдаа мэдэгдсэн байна. Virginia мужид бүүр FBI (холбооны мөрдөх товчоо) мөрдөх хэрэгтэй болсон.(4)
• 2006 онд Германы ССС (Chaos Computer Club-нийт 3000 гаруй гишүүнтэй, АНУ-ын Nasa, T-Com, Nedap, GSM-д нэвтэрч байсан хакер групп), Nedap сонгуулын машины мэдэгдэл болох:
- Хакерууд манай машиныг яаж ч чадахгүй, зөвхөн найдвартай сонгууль явуулахад зориулсан хамгаалалт маш өндөртэй техник... гэснийг няцаалт болгож Голландын хакер клубтэй хамтарч телевизээр шууд нэвтрүүлгээр Nedap машин дээр 5 хан минутын дотор өөрчлөлт хийж дээр нь шатар тоглож үзүүлсэн. (5)
• 2006 оны 10 сард мөн ССС-гийн залуус хэдхэн минутын дотор сонгуулын машины санал тоологчийг янзалж, эхний тест саналуудыг зөв тоолуулж шалгалтад тэнцсэний дараагаар тоолуур тодорхой нэг намын саналын тоог нэмж тоолж эхэлдэг болтол нь өөрчилж болох аймшигтай төлөвлөгөөг хэрэгжүүлж болохыг батлан үзүүлэв. (6)
• 2006 оны 11 сард Италийн засгийн газрын тэргүүн Romano Prodi 4 сард болсон сонгууль машин ашигласнаас шударга биш болсон гэсэн шүүмжлэлийн улмаас бүх сонгуулын машины төслүүдийг зогсоов.(7)
• 2008 оны 8 сард агуу Premier Election Solution (хуучин Diebold) сонгуулын машин үйлдвэрлэгч фирмийг Ohio муж шүүхэд өгсөнөөр, сонгуулын машины программ дахь алдаа нь илэрч тэр нь нийт 10 жилийн хугацаанд саналыг буруу тоолоход хүргэсэн гэдэг нь баримтаар батлагдаж фирм нь хүлээн зөвшөөрсөн.(8)
• Шотланд 2008 онд Монголд хэрэглэх машинтай ижил төстэй машинаар буюу сонгуулын хуудсыг сканерддаг техникээр сонгууль явуулсны дараа худлаа тоололт болсон нь батлагдсан. Гэхдээ сүүлийн мөчид орон нутгийн парламентийн дүнг буруу гарахаас аварч чадсан. Цахим сонгууль ингэж итгэл найдварыг нь ингэж өндөр хэмжээнд алдсаны үр дүнд, Шотландын засгийн газар дараагийн сонгуулыг цаас харандаагаар авхаар тогтож хуульчлав. (9)
• Германд 2009 оны 3 сарын 3 нд Үндсэн хуулийн цэц нь “Машин ашиглаж сонгууль явуулах нь Германы үндсэн хуулинд харшилж байна” гэж тунхаглав. (10)
• Ирланд улс 54.000.000 € -гоор худалдаж авсан сонгуулын машинуудаа хог болгов. 2010 оны 10 сарын 6 нд Ирландын ерөнхий сайд Brian Cowen, машинаар сонгохоос Ирланд улс бүр мөсөн татгалзаж бүх хэрэглэж байсан машинуудыг устгалд оруулахаа мэдэгдэв.(11)
Ийм жишээнүүд дуусахгүй.
DM
Зочин · 2015/09/19
7-r sariin 1 n bol zoxion bguulalttai zoxoimoli zuil Yag Ukrainii MAIDAND bolson shig Ene ued Elbegdorj erenxiilegch bolox undsee tavisan geed xelchixed xelsdexgui
Зочин · 2015/09/14
100-ААД ЖИЛ МАН ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРИХДАА УХААЛАГ БАЙЖ ЧАДАЛГҮЙ МУУГАА ХАРУУЛЖ АРД ИРГЭДИЙНХЭЭ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ АВСАНЫ УЛМААС ӨӨРИЙН ӨМЧГҮЙ АРД ИРГЭД 1990-ЭЭД ОНД ОРОС АХЫН УГЖНААС ХАГАЦАЖ АМААРАА ШОРОО ҮМХЭЖ БАЛАРСАН. ОРОС АХ НАР ЮУН МОНГОЛЫГ ТЭЖЭЭХТЭЙ МАНАТАЙ ӨӨСДӨӨ ДАМПУУРСАН ЮМ ЧИНЬ . АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ МОНГОЛЫН АРД ИРГЭД АВРАГДСАН. 100 ЖИЛД ТУРШЛАГАЖААГҮЙ МАН-ЫГ АРД ИРГЭД НУЛМИЖ ХАЯХААС ӨӨР ЯАХ ЁСТОЙ ЮМ.БИДНИЙ НАЙДЛАГА БОЛ 1990 ОНД ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД МОНГОЛЧУУДЫГ ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВАРЧ ЧАДСАН АН Л БАЙНА. БОЛОРЧУЛУУН ШИГ ШУНАЛТАЙ 3, 4, 10 ДАХЬ УЛС ТӨРИЙН ХҮЧИН 1000-Ч БАЙГААД ХЭРЭГГҮЙ. ШҮХӨДӨЛГӨӨН 88583399
2012 · 2015/09/13
АН ын дуу хоолой байнаа хө Луйварчидаа. АН луйвар хийсэн гэхээр сэтгэгдэл хасаад байгаа юм чинь ергио сайт руу орохоо боли.
Зочин · 2015/09/13
МАН-ЫНХАН ҮНЭНЭЭР ЯВЖ СОНГУУЛЬД ЯЛЖ ЧАДАХГҮЙГЭЭ МЭДЭЭД ОЛОН ЖИЛ ГАРААР ТООЛУУЛЖ БУДЛИАН ГАРГАЖ СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙСАНЫГАА МӨРӨӨДӨӨД БАЙНА.88583399
Зочин · 2015/09/13
ДМ арай хийсвэр байна даа. 1-рт санал тоолсон машинд итгэхгүй бол дотор нь орсон бүх саналын хуудсын зурган файлыг өгөөд өөрөө шалгаж үзэх боломжтой. 2-рт бүх хороод санамсаргүй сонголт хийж саналын хайрцагт байгаа хуудсыг гараар тоолж байгаа. Хэрэв бүх машинд уншигдсан хуудсыг гараар тоолно гэвэл тэр үнэтэй төхөөрөмжийн хэрэг юунд.
Дм-д · 2015/09/12
ДМ гэж худлаа амбиц хөөсөн гарууд уу үгүй юу? Уг нь гайгүй үнэний төлөө явдаг юм болов уу гэж бодсон чинь. Үе үе дэмий юм хийх юм аа аль нэг намын бууны ноход шив дээ
cudabo · 2015/09/12
Манайд гараар тоолохдоо луйвардаж байсны уршиг 7 сарын 1-ний явдал.Улаан цайм ямар балиар луйвар хийдэг байсныг санахаас ой гутна.Хар хайрцгаар луйвардсан бол АН арай олон суудал авч сэтгэл амар явах бсан болов уу.Нөгөө талаар түүвэр тооллого хийж баталгаажуулж байсныг дурсаж ярих хүн ерөөсөө алга уу.Түүнд нь бүх хяналтаа тавиад амаа таглуулсан болохоор хяналтын тоолого гэж ер дугарахгүй бгаа юм.Нэртэйгээр нь улс даяараа цахим зүйл хэрэглэхээ больчихвол яасан юм бэ,эргүү усан толгойтой мулгуу нараа!
Зочин · 2015/09/12
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ӨНӨӨДӨР 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД / МАН-ЫН САЙД ЗОРИГ, БАЯР НАР/ ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМЭН ХЭЗЭЭ АЛУУРЧИН М.А.Н-ЫН ХАР PR-Т
Зочин · 2015/09/12
AMERIK BOL TER CHIGEEREE LUIVAR. HAR HAIRTSAGAAR SONGUULI UGCH BOLOHGUI
Зочин · 2015/09/12
Yaj ingej hudla yum bichdeg bna tanai ene setguulch ntr zuger saikhan zaldag nohod bnaa bitgii er ni hund hudlaa medeelel taraaj baigaach
Зочин · 2015/09/12
Yaj iim undselelgui yum bich