Ц.Элбэгдорж: Хэдхэн сарын сайдын үнэрээр өмнөх зарчмаасаа ухарч байгаа улс төрч ямар адгийн юм бэ
2015/09/14
-Өмнө нь их зарчмын юм ярьдаг байсан гишүүн, суудлын сураг сонсоод зарчмаасаа үнэт зүйлээсээ ухарлаа, ямар адгийн юм бэ?-
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэллээ.
Монгол Улсын төрийн тэргүүн хэлсэн үгэндээ Монгол Улс төвийг сахисан бодлого хэрэгжүүлэхээ зарлалаа, мөн гүйцэтгэх засаглалыг тогтвортой, хариуцлагатай болгоход хууль эрх зүйн хүрээнд тодорхой өөрчлөлт хийх шаардлага байгааг тодотголоо.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын зарим гишүүнийг томилсон, энэ томилгоонд сэтгэл дундуур байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийллээ. Энэ тухай “Аалзны шүлс шиг татуургатай Засгийн газар яаж бүтээлч байх юм, ард түмний өмнө тулгамдаж байгаа асуудлыг яаж зоригтой шийдэх юм бэ?
Ардаа амлагаа өгч, сайд болсон гэж хоорондоо ярьдаг болсон. Ийм утгагүй байдалд Монголын төрийг оруулж болохгүй. Үүнийг яриад өнгөрөх байлгүй гэж бүү бодоорой, нэхэл хатуутай ард түмэн байгаа шүү. Сайд гэдэг хариуцлага өндөр нэр хүндтэй албан тушаал. Өөрснийхөө хүмүүсийг түлхсэн, хувийн үзэл бодолдоо баригдсан хүмүүс өөрсдийгөө хардаа.
Манай хүнийг оруулахгүй бол танай хүнийг оруулахгүй. Энэний төлөө байлдаж байна, энэний төлөө ард түмний тархи толгойг самууруулж байна. Бид ийм гашуун түүхийн дундуур яваад ирсэн, одоо өөрийн эрхээр байхдаа ийм байдалд ормооргүй байгаа. Бидний өвөг дээдэс хэдэн ханлиг болоод байлдаад байх юм бол Монгол үндэстэн алга болох нь гэдгийг ойлгосон. Гэтэл одоо ширэнгэ, ширэнгийн мухарт байгаа тэр дарга нарынхаа үзэл бодлоор Монголын ажлыг гацааж байна.
Одоо байгаа тогтолцоондоо өөрчлөлт оруулъя.
Засгийн газрыг бүтээлч, хариуцлагатай, ёс зүйтэй болгохын тулд хоёр шийдвэр гаргах хэрэгтэй. Нэгдүгээрт нь, Засгийн газар өөрийн танхимдаа ажиллах сайд нарыг томилдог болох. Парламентыг энэ томилгооноос салгах хэрэгтэй.
Сайдуудаа нэг, нэгээр нь нам, намаар нь хувааж аваад томилдог парламент хаана байна вэ. Дэлхийд Монголоос өөр хаана ч байхгүй, 10 хүрэхгүй байна гэдэг дүгнэлт гарч байгаа. Монгол өөрийн гэсэн зөв бүтэцтэй байх ёстой.
Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүнээр хэнийг томилохоо шийддэг байх ёстой, тухайн бодлогыг авч явж чадах хүнийг томилно. Ийм эрхийг өгөөгүй учраас араасаа татаастай, түлхээтэй хүмүүс улс орны эрх ашгийн төлөө ажиллахгүй байна.
Дээр нь, Ерөнхий сайд танхимын сайдаа хэзээ чөлөөлөх вэ, огцруулах вэ гэдгээ мэддэг байх ёстой.
УИХ-ын гишүүн нь сайдаа томилдог нь буруу юм байна. Монголд ч энэ буруу юм байна. Энэ асуудлыг энэ парламент шийдэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, Ерөнхий сайдад УИХ-ын ээлжит бус чуулганыг зарладаг эрхийг өгөх.
Албан тушаалын хойноос хөөцөлдөөд, албан тушаалаар дамжуулж амьдралаа өөд нь татах гээд сууж байгаадаа ичих хэрэгтэй. Үр хойчдоо нүгэл болно, ийм нүглийг зогсоох ёстой. Төр гэдэг нүгэлтэй тэмцдэг байгууллага.
Өмнө нь их зарчмын юм ярьдаг байсан гишүүн, суудлын сураг сонсоод зарчмаасаа, үнэт зүйлээсээ ухарлаа, ямар адын юм бэ?
Их олон юм бужигнуулалгүй цөөн хэдэн зүйлийг өөрчлөөд үзье.
1990 оноос хойш бид 14 удаа Ерөнхий сайдаа томилсон бол Герман 3 канцлер сольсон. Ийм байвал бодлого тогтвортой байдаг юм байна, Үндсэн хуулийн энэ язгуур үзэл санааг хэрэгжүүлье.
Бид томилсон хүнээ унагах тухай бодоод байдгаас олон Ерөнхий сайд солигдож Монголын тогтолцоо тогтворгүй болоод байна.
Ингэж чадвал, Монголын гүйцэтгэх засаглал тогтвортой бүтээлч байна. Энэ рүү явъя, парламентыг томилгооноос салгаж өгье.
Улс төрийн намын тухай хууль, Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудын тухай хуулийг баталъя.
Хариуцлагатай, ёс зүйтэй улс төрийг бий болгоё, бүтээлч тогтвортой Засгийн газрыг бий болгоё.
Гуравт нь, Монгол Улс байнга төвийг сахих орон болъё.
Өвөг дээдсээс үлдээсэн ном сундрыг уншаад үзээрэй, энэ тухай л сургаж ирж... Энэ бодлогыг цаашид хэрэгжүүлж явах ёстой.
Сүүлийн 25 жил Монгол Улсын хэрэгжүүлсэн бодлого бидний агуулга болж хэрэгжиж иржээ. Бид агуулгыг 25 жил хэрэгжүүлсэн, одоо нэрийг нь өгч байгаа. Хүүхдээ төрүүлсэн бол нэрийг өгч байгаа. Гэнэтийн болсон зүйл биш. Олон тулгуурт бодлого хэрэгжүүлнэ гэсэн. Цэргийн бодлого, Гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа хэлсэн.
Хэрвээ бидний эрх ашиг руу цэрэглэн халдахгүй л бол төвийг сахина. Цөмийн зэвсэггүй орон гэдгээ зарласан энэ бол төвийг сахих бодлого. Нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хадгалж үлдэх ёстой гэдэг энэ бас төвийг сахих бодлого.
Хамгийн тогтвортой бодлого бол төвийг сахих бодлого юм байна. Монгол Улс л өөрсдөө зарлаж байгаа. Бидний өвөг дээдэс Монгол Улсын тусгаар тогтнолыг зарлаж байхдаа төвийг сахисан бодлогоо зарлаж байсан. Хамгийн гол нь нэг сайн юм нь энэ бодлогоо Монгол Улс л тайлбарлана. Өөр орон тайлбарлахгүй.
Монголчууд өөрийн хүчиндээ найдаж, бусад оронтой нээлттэй харилцаж цаашаа явъя гэж байгаа.
Ерөнхийд нь авч үзэх юм бол хэрэгждэг тодорхой зарчимтай, улс орон өөрийн онцлогоор авч явдаг, тодорхой чадвар шаарддаг. Үнэхээр хэлэх цаг нь болсон бодлого.
Монгол хүн монгол хүнээ дэмжиж ажиллая. Нэг монгол, нэгдмэл Монголын төлөө ард түмнээ сайн сайхан амьдруулахын төлөө хөгжихийн төлөө зүтгэе.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан, дэлхийн нийтэд олон улсын төвшинд зарлах байх. Дараа нь бодлогыг УИХ-д оруулж ирж батлуулна.
Эдгээр бодлогыг хэрэгжүүлэх нь манай ард түмний эрх ашигт бүрэн нийцэх зүйл ээ гэж бодож байгаа.
Монголын ард түмний хөгжил дэвшил Монголын ард түмнээс их шалтгаална. Идэвхитэй хамтарч ажиллацгаая” гэж хэлэв.
Э.Сүрэн
sonin.mn
Зочин · 2015/09/15
100-ААД ЖИЛ МАН ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРИХДАА УХААЛАГ БАЙЖ ЧАДАЛГҮЙ МУУГАА ХАРУУЛЖ АРД ИРГЭДИЙНХЭЭ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ АВСАНЫ УЛМААС ӨӨРИЙН ӨМЧГҮЙ АРД ИРГЭД 1990-ЭЭД ОНД ОРОС АХЫН УГЖНААС ХАГАЦАЖ АМААРАА ШОРОО ҮМХЭЖ БАЛАРСАН. ОРОС АХ НАР ЮУН МОНГОЛЫГ ТЭЖЭЭХТЭЙ МАНАТАЙ ӨӨСДӨӨ ДАМПУУРСАН ЮМ ЧИНЬ . АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ МОНГОЛЫН АРД ИРГЭД АВРАГДСАН. 100 ЖИЛД ТУРШЛАГАЖААГҮЙ МАН-ЫГ АРД ИРГЭД НУЛМИЖ ХАЯХААС ӨӨР ЯАХ ЁСТОЙ ЮМ.БИДНИЙ НАЙДЛАГА БОЛ 1990 ОНД ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД МОНГОЛЧУУДЫГ ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВАРЧ ЧАДСАН АН Л БАЙНА. БОЛОРЧУЛУУН ШИГ ШУНАЛТАЙ 3, 4, 10 ДАХЬ УЛС ТӨРИЙН ХҮЧИН 1000-Ч БАЙГААД ХЭРЭГГҮЙ. ШҮХӨДӨЛГӨӨН 88583399
mgl · 2015/09/15
hen be? shuud neriig ni helchiheechee, bugd l tiim bgaa ym bishuu naadahiig chin bugd medeed bgaa odoo shuud NERIIG ni l heleh heregtei
Зочин · 2015/09/15
Ам ажил 2 нь алд дэлэм зердег еренхийлегч шvv дээ Элбэгээ чинь чиний ярьдаг байгуулж байгаа ардчилсан нийгэм чинь ийм нийгэм юм уу цеенхи нь хагартлаа баяжаад олонхи нь ядуу дорой амьдардаг . 90 оноос емне МОНГОЛ УЛС 100% бичиг vсэг тайлагдсан аж vйлдвэр хегжсен хvн бvхэн ажилтай одоо хар та нарын засаг барьсан 25 жилд ямар болсон бна МОНГОЛ УЛСАА зарж идэх гэсэн сэтгэлтэй ханаж цадахаа мэдэхгvй ардчилсан намынх гэсэн сэтэр зvvсэн чам шиг новшнуудаар дvvрсэн бна
Зочин · 2015/09/15
Тиймээ энэ хэдэн сайдууд адгийн амьтад ноен еренхийлэгч та ч гэсэн бас 2 нvvр гаргадаг адгийн еренхийлегч уг нь их л зев ярьж ббна бна гэвч б
Зочин · 2015/09/14
100-ААД ЖИЛ МАН ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРИХДАА УХААЛАГ БАЙЖ ЧАДАЛГҮЙ МУУГАА ХАРУУЛЖ АРД ИРГЭДИЙНХЭЭ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭЖ АВСАНЫ УЛМААС ӨӨРИЙН ӨМЧГҮЙ АРД ИРГЭД 1990-ЭЭД ОНД ОРОС АХЫН УГЖНААС ХАГАЦАЖ АМААРАА ШОРОО ҮМХЭЖ БАЛАРСАН. ОРОС АХ НАР ЮУН МОНГОЛЫГ ТЭЖЭЭХТЭЙ МАНАТАЙ ӨӨСДӨӨ ДАМПУУРСАН ЮМ ЧИНЬ . АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ МОНГОЛЫН АРД ИРГЭД АВРАГДСАН. 100 ЖИЛД ТУРШЛАГАЖААГҮЙ МАН-ЫГ АРД ИРГЭД НУЛМИЖ ХАЯХААС ӨӨР ЯАХ ЁСТОЙ ЮМ.БИДНИЙ НАЙДЛАГА БОЛ 1990 ОНД ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД МОНГОЛЧУУДЫГ ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВАРЧ ЧАДСАН АН Л БАЙНА. БОЛОРЧУЛУУН ШИГ ШУНАЛТАЙ 3, 4, 10 ДАХЬ УЛС ТӨРИЙН ХҮЧИН 1000-Ч БАЙГААД ХЭРЭГГҮЙ. ШҮХӨДӨЛГӨӨН 88583399
Ebe · 2015/09/14
Ene ebe dooroo baigaa xeden xaltar golgoniixoo uyag tataad ywaj chadaxgui ooroo chiregdeed l ywj bna daa xoorxiis um amgalan baig
Зочин · 2015/09/14
yrihaas hetrehgui ene hunii helseniig tooj sonsdgui bhdaa gishuud n hudalch hun tegeed ymar l unen uym yrib gej chaabaas bj bgaa said nar n dandaa ul buteh humuus
mongol ard · 2015/09/14
jinhen horchin baagii bol ene nuhur uuruu shvvdee ard tvmeniig jinhen munhruulagch am ajiliin zvrvv iim nuhur anh yaaj ard tvmeniig hoshigruulj garch irlee vnen gej baidag bol ene nuhur udahgvi N.Enhbayr shig hul n gozoigood ywnaa
mongol ard · 2015/09/14
end zochilj hvmvvsiig malaar n duuddag neg nuhur ymar ih dol tsohij bna aa engej baihaar hvzvvgvi tolgoi elbegee deeree ochood zuvluh n bolii gej guigaach chamaig ymar hurdan avah bol
ахө · 2015/09/14
Малууд хэлсэн үгийг нь даанч ойлгохгүй юм, мунхаг хүмүүс яаж гэгээрнэ дээ, Цаг үеэсээ түрүүлсэн хүмүүсийн нэг нь Элбэгээ ерөнхийлөгч гэж бодож байга
Зочин · 2015/09/14
Saihan yaridag hun uran zohioliin bagsh hii. Bidend hiideg hun heregtei. .
Зочин · 2015/09/14
Их зөв хэлсэн байна Манай улсад ерөнхийлөгчийн эрх хязгаарлагдмал нам бараг ерөнхийлөгчөө захирчихсан ажил хийлгэхгүй боогдуулаад байгаа юм шиг харагдаад байх юм уул зөв юм яриад байх шиг байна даа
Зочин · 2015/09/14
амалсан ярисанаа мартаадбайдаг чинь ноён ерөнхийлөгч та өөрөө шүү дээ. өөрийгөө хэлж дээ хөөрхий
Зочин · 2015/09/14
энэ бүхнийг эхлүүлсэн хийсэн хүн нь ноён ерөнхийлөгч элбэгээ та өөрөө шүү дээ
зочин · 2015/09/14
Ам ажил нь алд зөрж байдгиймаа олон ахад гөвшүүлсээр байгаад тийм болчихсон биз дээ ерөнхийлөгч гэдийвэл гэдийж болох л доо Энхбаяр дээр яасан шигээ
Зочин · 2015/09/14
zuv shvv,demjdiimaa
иргэн · 2015/09/14
голыг нь олж гоё хэлнэ л дээ даанч.... яагаав нөгөө Бурмааг хэлчихлээшдээ
Зочин · 2015/09/14
Их зөв зүйл ярьжээ.