З.Баянсэлэнгэ зэрэг нэмэхийн өмнө ба хойно /1-р хэсэг/
2015/09/15
Өнгөрсөн 2012 оны сонгуулиар “нам дагавал ам тосдоно” гэх үгийн бодит биелэл болж, хэний ч мэдэхгүй хэд хэдэн хүн “гудамж”-наас шууд л төрийн ордонд заларсан. Эдгээр хүмүүсийн нэг бол яахын аргагүй “жагсагч” хэмээх тодотголтой З.Баянсэлэнгэ гэх эмэгтэй.
Түүнийг хүмүүс МАХН-ын Чингэлтэй дүүргийн Мянгатын дарга, жагсагч байх үеэс нь бага сага гадарладаг болсон. Тухайн үед мань хүн “Тэмцэл хийж, албан тушаал горилсондоо бус энэ нийгэмд шударга ёс тогтоохын тулд л жагсдаг” хэмээн ярьж байсан ч хэлэх, үйлдэх хоёр хэзээний л зөрүүтэй байдаг хойно, гэнэт л гишүүн болж гангарсан даа.
“ТОГЛООМ ТОГЛОХ БУРУУ ЗҮЙЛ ҮҮ”
Гудамжинд орилж байгаад төрийн ордонд заларсан энэхүү дэвшилт нь З.Баянсэлэнгийн хувьд бол “том” амжилт гэдэг нь ойлгомжтой. Харин ард түмний хувьд “төрийн жолоог хэн гэгч хүн атгалцаж, тэдний төлөө юу хийж буй нь” чухал асуудал. Гэтэл тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаанаар “Candy Crush Suga” тоглоом тоглосон шиг сууж байгаад гэрэл зурагчдын дуранд өртөж цахим хуудсаар багагүй шүүмжлүүлсэн.
Тэрбээр энэ асуудлынхаа талаар “Тухайн үед хэлэлцэж байсан асуудалд би эсрэг байр суурьтай байсан учраас өөр юу хийх билээ. Тоглоом тоглох нь буруу зүйл үү. Ер нь бол хүнийг өөлөхөд бол их амархан. Хараад байхад чуулган дээр гишүүд гар утсаараа оролдож л байдаг. Би үүнийг нэг их эмзэглэж хүлээж аваагүй. УИХ-ын гишүүд ч гэсэн хүн шүү дээ” гэсэн тайлбар өгсөн. Энэ үйлдэл нь түүний парламентийн танхимд ард түмнээ төлөөлөн сууж, төрөө засах "хатан ухаан" бололтой.
“ХАРИУЦЛАГААС ИХ АЙЖ, ТАНГАРАГ ӨРГӨХ ҮЕД ӨВДӨГ ЧИЧИРСЭН”
З.Баянсэлэнгийн ямар замаар замнаж ийнхүү төрийн эрх барих дээд байгуулагад суудалтай болсон нь нэн сонирхолтой. Түүний товч намтар гэвэл, 1991 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 35 дугаар дунд сургуулийг төгссөн. 1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр, 2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
2003-2006 онд Баянзүрх дүүрэгт нотариатчин, дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн албыг хашиж байсан. Харин түүний хашиж байсан арай “дөмөг” алба гэвэл Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга гэнэлээ.
Гэвч энэ албандаа нэг их удаан суулгүй халаагаа өгч, МАХН буюу Н.Энхбаярын намыг дагаснаар Мянгатын дарга гэх сонгуульт албыг хаших болсноор өнөөгийн эхлэл тавигдсан гэхэд болно. Мөн түүний хориход ажиллаж байхдаа ёс зүйн алдаа гаргаж хөөгдсөн гэх намтар ч бий. Ингэж яваад л гишүүн болсон хатагтай.
Гишүүн болсныхоо дараа ихэд сандарсан гэдэг. “Анх Төрийн ордонд хөл тавьж байхад юу бодогдож байв?” гэсэн сэтгүүлчийн асуултад “-Би маш их айж байсан. Хариуцлага гэгч зүйлээс л их айж байлаа. Тангараг өргөх үед өвдөг чичирч л байсан” хэмээн хариулж байсан. “Аргагүй дээ....”
“ГЭРТ БУС ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГ”
Хаана амьдардаг тухайгаа ярихдаа, “Хүмүүс намайг бөөрөнхий гэрт амьдардаг гэж бодоод байх шиг байна. Би бөөрөнхий гэрт амьдардаггүй. Чингэлтэй дүүрэгтээ хашаа, байшинд амьдардаг” гэсэн нь ёстой л нөгөө жүжигчин Хүрэлхүүгийн “амьдраад ч байгаа юм шиг амьдрахгүй ч байгаа юм шиг” гэдэгтэй утга дүйх яриа болсон юмдаг.
Мөн байнгын хорооны нэгэн хуралдаан дээр Ц.Нямдорж гишүүний өөдөөс дунд хуруугаа гозойлгон, салаавч өгч өөрийнхөө хэн гэдгийг тодорхойлсон удаатай. “Баас хатавч өмхийгөө тавихгүй” гэгч л энэ байх даа.
“ДАВХАР ДЭЭЛТЭЙ З.БАЯНСЭЛЭНГЭ ДААРАХЫГ Ч ОДОО МЭДРЭХГҮЙ ЭЭ”
Монгол төрийн "хүчгүй" байдлыг хаврын цасанд өеөдсөн, эцэнхий малтай зүйрлэмээр. Энэ нь өмссөн дээлээ “даахгүй” байж давхарлаж өмсөх дуртай түшээдийн шуналтай холбоотой.
Саяхан шийдлийн гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн засгийн газар МАН-тай хамтархаа больж засгаасаа хөөснөөр МАХН-тай хамтархаар болсон.
Ингээд Барилга, хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгийг томилсон билээ. Давхар дээлтэй З.Баянсэлэнгэ даарахыг ч одоо мэдрэхгүй биз ээ. “ЮУ БОЛОХЫГ НЬ ХАРЖ Л БАЙЯ”
Үргэлжлэл бий...
ТОЙМЧХҮҮ
Эх сурвалж: Fact.mn
Зочин · 2015/09/16
МОНГОЛЫГ ХЭДЭН ТҮМЭЭР НЬ АЛДАГ МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ХУЖАА ЦУСТАЙ УЛСУУД БАЙДАГ БАЙХ. ИЧИЖ ҮХЭЭСЭЙ .ДООРХ ХУЖАА НАРЫН ЗУРАГ ЯГ АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД БОДИТ ДҮРЭЭРЭЭ БАЙНА. ӨӨР САЙХАНААР ХЭЛВЭЛ МОНГОЛЫН ЗАЯА ГОМДОНО БИЗ ДЭЭ
Зочин · 2015/09/15
Zailaa. Teneg avgsi.lol
Оросоо · 2015/09/15
Энэ жил нүүрс аваад яах вэ давхар дээлтэй болсон юм чинь