Өнгөрсөн баасан гарагт Дорнод аймгийн ИТХ-ын 14-р хурлын шийдвэр ёстой л нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэм үйл явдлаар дүүрэн өнгөрлөө.

ИТХ-ын дарга асан Р.Зоригбаатарыг огцруулах шийдвэрийг АН буюу намын нөхөд нь өргөн барьснаар АН болон МАН-ын гишүүд санал нэгтээгээр баталж оронд нь Хэрлэн сумын засаг дарга П.Мөнхтөрийг сонгосон юм.

Нутгийн иргэд үүнийг "Улс нь МАНАНТАЖ МАНАНТАЖ сая нэг сарнилт үүсээд байхад манай аймаг МАНАН-гийн эх үүсвэрийг тавилаа” хэмээн гайхаж байгаа дуулдлаа. Ямартаа ч үгсэн хуйвалдаж даргын сэнтийг худалдаж авч болдог гэдгийг П.Мөнхтөр буюу Уулаа харуулж чадлаа.

Хэдийнээс л Дорнодчуудыг худалдаж өөртэй ашигтай бол хамаагүй гэсэн байр суурьтай байдгаа харуулсан шийдвэрүүд нь харуулж нотолсоор байгаа. Анх бизнесийн гараагаа бидний хэлж заншсан ШАГИЙН АРХИ-аар эхэлж байсан гэдгийг, мөн цаашлаад өр чөлөөлөх нэрийдлээр хэд хэдэн айлыг орох оронгүй болгосон, түүнчлэн Хятадуудтай холбоо сүлбээтэй ажилладаг хэмээх юм билээ.

Гэтэл Дорнод аймгийн МАН боловсон хүчингүйдээ энэ хүнийг ийнхүү давраагаад төрийн албанд байлгасаар байгаа нь бас хачирхалтай. "УХААНГҮЙ НОЁНД УРАГШГҮЙ АЛБАТ” гэгчээр МАН-ын нэр хүндэд халдаж, өөрийн эрх ашгийг өмнөө тависан энэ мэт этгээдүүд хэрэгтэй гэж үү!!!

 

Дашрамд өгүүлэхэд өнгөрсөн сар гарангын хугацаанд гаргасан хоёр ч захирамж нь ёстой л төрийн ажлыг ингэсхийгээд оромдоод орхиж болдог юм гэдгийг харуулсан. Учир нь 2015 оны наймдугаар сарын 25-ны өдөр гаргасан А/261 дугаарт захирамжаар Хэрлэн сумын хүүхдүүдийг гараа угаах, шүдээ угаах, дулаан хувцаслах, үнэнч шударга байлгах тухай заажээ. Тухайлбал: Өглөө бүр хүүхэддээ БӨДНӨ шувууны хоёр ширхэг өндөг идүүлж байх ёстой, өдөрт гурван удаа шүдээ угааж байхыг захирамжилсан нь иргэдийн хувьд инээдтэй зүйл. Зарим иргэд манай дарга өөрийн шувууны аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байна хэмээн ёжилсон байна лээ.

 Сарниж байсан МАНАН Дорнод аймгаас эхлэв үү

Удаач үгүй гаргасан бас нэгэн шийдвэртээ гэр бүл бологсдыг хамтын хариуцлагын гэрээгэгчийг байгуулж байж гэр бүл болох ёстой хэмээсэн нь хэсэгтээ л иргэдийн амны зугаа, цахим ертөнцөөр дуулиан болсон.

 

 Сарниж байсан МАНАН Дорнод аймгаас эхлэв үү

 Ийнхүү төрийн ажлыг хувийн бизнестэйгээ хольж хутгасан нэгэн ДОРНОДЧУУДЫГ удирдах болсон нь Дорнод аймгийн ирээдүй бүрхэг боллоо. Түүнчлэн сарниж эхэлсэн мананг дахин татуулах эхлэлийг Дорнод аймаг буюу наран ургах зүгээс тавьсан нь харамсалтай.

 

 

 

 

Эх сурвалж:www.choibalsan.mn

Ч.Мөнхбат