Ерөнхийлөгч өршөөлийн хуульд дахин хориг тавьж болзошгүй
2015/09/17
Энэ сарын эхээр баталсан Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавьсан. Учир нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөх заалт хуульд багтсан учраас тэр чигээр нь явуулж болохгүй гэж үзсэн. Үүний дагуу Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хоригийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар хүлээж авснаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон юм.
Тиймээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комисс өчигдөр хуралдаад нэгэн хачирхалтай шийдвэр гаргажээ. Тодруулбал, тэд Доржийг Дондогоор сольчихож. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хориг тавьсан хуулийн 4.1 дотор 5.1, 9.1-д зааснаас бусад гэмт хэрэгт өршөөл үзүүлнэ гэснийг тоогоор бичсэн байсныг үсэг болгоод өөрчилчихөж. Учир нь, 5.1-д ялаас өршөөн хасах, 9.1 нь өршөөлд хамруулахгүй гэж байсныг тоог нь хасч хаяад ялаас өршөөн хасах гээд өөрчилсөн байна. Нэг үгээр хэлбэл, энэ нь ямар ч өөрчлөлт биш болж таарч байгаа бөгөөд хэрвээ энэ өөрчлөлтийг байнгын хороо, чуулганаар баталбал Ерөнхийлөгч дахин хориг тавих нөхцөл байдал үүсч магадгүй болжээ. Учир нь, Ерөнхийлөгчийн хоригийг УИХ өнгөн талдаа хүлээж авсан ч үнэн хэрэгтээ хориг тавьсан заалтынх нь тоог өөрчлөөд дахин баталчихвал хориг тавиагүй гэх шалтгаанаар Төрийн тэргүүн дахин хориг тавьж мэдэх нь. Үндсэндээ ажлын хэсэг ийм өөрчлөлт хийснээр авлигын хэргүүд болон 18-25 насны залуучуудын үйлдсэн хэргийг өршөөхөөргүй болж байгаа юм.
Мөн залилангийн хэрэгтнүүдийг өр-шөөхөөр болж байгаа юм. Гэтэл үнэн хэрэгтээ залилангийн хэрэгт шалгуулж байгаа хүмүүсийн бусдад учруулсан хохирлын мөнгөн дүн нь 90 гаруй тэрбумд хүрчихсэн. Энэ их хэмжээний мөнгийг бусдаас залилсан этгээдүүдийг өршөөнө гэдэг 90 гаруй тэрбумыг салхинд хийсгэж байгаагаас өөрцгүй юм. Хэрвээ залилагчдыг өршөөвөл энэ мөнгө замхрахаас гадна бусдыг залилсан нөхөд өр төлбөрөө барагдуулахааргүй нөхцөл үүсэхээр байна. Өршөөлийн хуульд ийнхүү хачиртай өөрчлөлт оруулсан хэргийн эзэд нь чуулганы хуралдаанаар хоригийг дэмжээгүй нөхөд байгаа юм. Нөгөө талаас хувийн ашиг сонирхолтой гишүүн олон байсан учраас ажлын хэсэгт энэ санал босч ирээд байгаа юм билээ. Хэргийн эзэд буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийн ажлын хэсэгт О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл, Л.Болд, Ц.Оюунбаатар, Р.Гончигдорж нар багтсан юм. Ямартай ч хуульч Б.Энхбаяр болон Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нарын байр суурийг сонирхлоо.
Б.Энхбаяр: Ерөнхийлөгч дахин хориг тавих нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй
-Ерөнхийлөгчийн хоригийг УИХ олонхоороо хүлээж авсан ч ажлын хэсэг дээр нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхдээ дахин хориг тавьж магадгүй нөхцөл байдал үүсгэхээр заалт оруулсан гээд байна л даа. Үүнийг та хуульчийн байр сууринаас тайлбарлаж өгнө үү?
-УИХ-ын Дэгийн тухай хуулийн 31.9-д зааснаар хоригийг хүлээж авсантай холбогдуулан холбогдох нэмэлт өөрчлөлтийг байнгын хороо санаачлан, батална гэсэн заалттай. Чуулганаар хоригийг хүлээж авсан. Үүнтэй холбоотойгоор зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах ёстой. Үүний дагуу байнгын хорооноос 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргасан. Энэ ажлын хэсгээс дотроо зөрчилтэй санал оруулж ирсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, 11 гишүүний зургаа нь олонх болсноор саналыг дэмжсэн. Энэ санал нь үндсэндээ Өршөөлийн хуулийн анхны хэлбэр буюу хориг тавихаас өмнөх байдал руу нь буцааж батлах саналыг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, хоригийн 5,1 гэдэг зүйл ангийн гарчгийг текстээр л биччихсэн. Үндсэндээ Ерөнхийлөгчийн хориг тавьсан агуулгыг тэр чигээр нь батлах гэж байна. Тиймээс Ерөнхийлөгч энэ асуудалтай холбоотойгоор “Хоригийн агуулгыг шийдээгүй байгаа шүү” гэдэг байр суурийг твиттер хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байна лээ.
-Хуулийн 4.1-д тавьсан Ерөнхийлөгчийн хориг ажлын хэсгийнхний засвараар хаашаа орчихож байгаа юм бэ?
-Ерөнхийлөгч 10 зүйл, 11 заалтын гэмт хэргийн заримыг өршөөлд хамруулах, заримыг нь хасах гэсэн болзолтойгоор хориг тавьсан юм. Гэтэл энэ заалтууд дээр тухайлан санал хураалт явсангүй. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хуулийг яг анхны байдлаар нь дахин батлах санаархал байна л даа.
-Тэнэг хүн хуурч байгаа юм шиг ийм саналыг ажлын хэсэгт гаргаад түүнийг нь олонхиороо дэмжээд босгоод ирж байгаа тохиолдол хориг хэлэлцэх үеэр гарч байв уу?
-Парламентат ёсны түүхэнд гарч байгаагүй үзэгдэл. 1999 онд буюу 25 жилийн хугацаанд Ерөнхийлөгч хуульд хоёр дахь удаагаа хориг тавьж байсан ганцхан тохиолдол бий. Энэ нь Ерөнхийлөгч гурван асуудалд хориг тавьсны хоёрыг нь хүлээж аваад нэгийг нь аваагүй. Тухайн үед УИХ-ын дарга Р.Гончигдорж байсан. Харин энэ тохиолдолд Ерөнхийлөгч “Миний нэг хоригийг хүлээж аваагүй байна” гэж дахин хориг тавьснаар парламент түүнийг хүлээж авч байсан удаатай. Тэгэхээр энэ удаад Ерөнхийлөгчийн тавьсан хоригийн агуулгыг хүлээж авахгүйгээр дахин баталбал Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуульд дахин хориг тавих нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй.
-Хэрвээ энэ заалтыг олонхиор дэмжүүлээд баталчихвал дахин хориг тавина гэдгийг гишүүд мэдэж байгаа байх. Энэ саналыг анх ямар гишүүн гаргасан талаар танд мэдээлэл байна уу?
-Анх Р.Гончигдорж гишүүн гаргасан юм билээ. Ажлын хэсгийн ахлагч нь Ц.Оюунбаатар гишүүн шүү дээ. Ер нь УИХ-ын нэгдсэн чуулганаар хоригийг хэлэлцэхэд эсэргүүцэж кноп дарсан зургаан гишүүн Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх буюу нэмэлт өөрчлөлтийг оруулж ирэх ажлын хэсэгт багтсан учраас олонхи болоод жонхуурсан байдлыг бий болгочихлоо доо.
Ч.Өнөрбаяр: Хэдхэн хүний явцуу эрх ашгаар УИХ-ын тогтоолыг цаас болгохыг санаархаж байна
-Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авснаар ажлын хэсгээс нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Ажлын хэсгээс гаргасан санал УИХ-ын гаргасан шийдвэрийн эсрэг болчихлоо гээд байна. Та үүнд тайлбар өгнө үү?
-Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцээд бүхэлд нь хүлээн авах тогтоолын төслөө баталчихсан. Энэ тохиолдолд холбогдох нэмэлт өөрчлөлтийг хийх ёстой. Ерөнхийлөгчийн хоригт нэмэлт өөрчлөлтийг хэрхэн хийх талаар маш ойлгомжтой тодорхой байгаа. Гэтэл байнгын хороонд оруулж ирсэн ажлын хэсгийн санал нь энэ хоригийг илтэд гуйвуулсан буюу хоригийг хүлээж аваагүйтэй адилхан байх агуулгатай санал оруулаад ирчихэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хориг тавьсан 4, 7 дугаар зүйлд байгаа 5.1, 9.1 гэдэг тоог өгүүлбэр болгоод л оруулаад ирчихсэн. Энгийнээр хэлбэл, Бат гэдэг үгэнд гурван үсэг орно гэж байсныг гурвын тоог нь Бат гэж бичээд оруулаад ирсэнтэй ялгаагүй л дээ. Энэ бол ерөөсөө өөрчлөлт биш. Ерөөсөө л 5.1,9.1 гэдэг заалт ажлын хэсэгт таалагдахгүй байгаа учраас ийм хачин юм хийж байна. Хоригийг хүлээж авсан өөрчлөлт болж чадахгүй. Хэрвээ энэ чигээрээ явбал Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн гаргасан санал нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно.
-Энэ саналыг УИХ хүлээгээд авчих юм биш биз ?
-УИХ-ын гишүүд нэгэнт хүлээгээд авчихсан хоригоо ийм мушгин гуйвуулсан байдлаар нь арай ч батлахгүй байх гэж найдаж байна. Чуулганаас өмнө байнгын хороон дээр энэ саналыг унагахаас гадна гишүүдээс горимын санал гаргаад хоригийг бүрэн бүтэн болгох боломж бий. Ер нь ажлын хэсгийн өөрчлөх гээд байгаа тавдугаар зүйлийн 5.1-ийн нэр нь өршөөн хасах, есдүгээр зүйлийн 9.1-ийн нэр нь өршөөлд хамааруулахгүй юм. Тиймээс ажлын хэсгийн боловсруулсан төслийг Хууль зүйн байнгын хороо, УИХ баталбал хориг огт аваагүйтэй адил хэрэг болно. Ийм маягаар Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулбал зөвхөн гадаад төрх нь өөрчлөгдсөн хуучин хууль хэвээрээ үлдлээ гэсэн үг. Нэг өдрийн өмнө гишүүд маань олонхоороо баталсан тогтоолоо умартаж, цөөн хэдэн хүний явцуу эрх ашгийн үүднээс үнэт зүйл зарчмаа уландаа арай гишгэчихгүй байх гэж бодож байна.
-Одоогийн ажлын хэсгийн боловсруулсан төслөөр авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөнө гэсэн үг үү?
-Тийм. УИХ энэ чигээр нь баталбал 30 гаруй тэрбумын хохиролтой авлига, албан тушаалын хэргүүд өршөөгдөнө. Цагдаагийн байгууллагаар өнөөдөр шалгуулж байгаа 5000 гаруй хохирогчтой, 90 гаруй тэрбумын хохиролтой 116 хэрэг өршөөгдөнө. Ялыг нь хоёр жилээр хасах байсан 18-25 насны идэр залуучууд өршөөлд огт хамрагдаж чадахгүй үлдэнэ гэсэн үг.
-Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээн авсан учраас хоригийн агуулгыг бүхэлдээ Өршөөлийн хуульд бүрэн дүүрэн тусгах ёстой биз дээ?
-Хоригийг нэгэнт хүлээн авсан бол холбогдох өөрчлөлтийг хийх ёстой. Ингэхгүй бол Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авсан УИХ-ын тогтоол хууль зүйн баримт бичиг биш зүгээр л цаас болж үлдэнэ. УИХ хоригийг хүлээн авах талаар огт юм хийгээгүйтэй адил болно.
М.Өнөржаргал
Зочин · 2015/09/20
ЭНГИЙН БИДЭНД ОЛДДОГГҮЙ ГАЗРЫГ БОЛОРЧУЛУУН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ХЭДЭН ГА-ГААР НЬ АВЧ ХЭДЭН АРВАН ХАУС БАРИУЛЖ ЗАРЖ УЛАМ БАЯЖИЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. 3-ДАГЧ ХҮЧИН ГЭДЭГ ТИЙМ Л УЛСУУД БАЙНА. 4 БА 5 ДАХЬ ХҮЧНҮҮД Ч ТИЙМ Л БАЙНА. УЯНГА. ГАНБААТАР, ДАВААСҮРЭН НАР Ч ЯЛГААГҮЙ ТЭДНИЙГ СОНГОЖ АЗАА ҮЗЭХ ХЭРЭГГҮЙ. МАРГААШИЙН ӨӨХНӨӨС ӨНӨӨДРИЙН УУШИГ ДЭЭР. ДОЛООН ДОР ЮМ БОЛНО.УРЬД ӨМНӨ ДАРГА НАР ИДЛЭЭ УУЛАА ГЭЭД БАЙДАГ БАЙСАН . ХЭН Ч ТЭДНИЙГ ИЛРҮҮЛЖ ШОРОНД ОРУУЛДАГГҮЙ БАЙСАН . ЗӨВХӨН АН Л СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙЖ ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫГ ШОРОНД ОРУУЛДАГ БОЛГОСОН. АН -ААС ӨӨР МОНГОЛ УЛСЫГ ӨӨД НЬ ТАТАХ ХҮЧИН БАЙХГҮЙ. 88583399
Зочин · 2015/09/18
БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД АН-ЫГ ӨӨРИЙНХӨӨ АЛУУРЧИН, АВИЛГАЧ ,ХУЛГАЙЧ МАН-ТАЙ АДИЛХАН АВИЛГАЧ ХУЛГАЙЧ НАМ БОЛГОХ ГЭЖ МӨН Ч ИХ УЛАЙРЧ ЗҮТГЭЖ БАЙНА. ХЭРВЭЭ ГАНСҮХИЙН ГЭХ ЭНЭ ХЭРЭГ ГЭМ БУРУУГҮЙ ГЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРВАЛ ДАХИН ӨӨР ОЛЗ ХАЙЖ МӨН Ч ОЛОН ХҮНИЙ БӨГС ҮНЭРТЭЖ ГҮЙХ БАЙХ ДАА. ОНИГООТОЙ ЮМ. ШҮХ 88583399
Зочин · 2015/09/17
100-ГААД ЖИЛ ЗАСГИЙН ЭРХ БАРЬСАН МАН 1 ХҮНД ОНОГДОХ ГАЗАР НУТАГ,АЛТ МӨНГӨ, БАЙГАЛИЙН БАЯЛАГ,МАЛ АН АМЬТАН БУЮУ ЭДИЙН ЗАСГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ МОНГОЛ УЛСЫГ АЗИЙН БАР БАЙТУГАА ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛОМЖ БАЙСАН. ХАРАМСАЛНТАЙ НЬ МАН-Д ТИЙМ СЭТГЭЛ,МӨН ДЭЭРХ БОЛОМЖИЙГ АШИГЛАХ ОЮН УХААН БАЙГААГҮЙ. ТЭГЭЭД Ч ЗОГСОХГҮЙ МОНГОЛ УЛСЫГ ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ БУУДАЖ АЛААД Ч ЗОГСОХГҮЙ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН АМИНЫ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМЭН АВЧ 1990 ОНД МОНГОЛ УЛСЫГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН. МОНГОЛЫН БУЯН ЗАЯАГ ЮМ БАЙГАА БИЗ АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ДЭЛХИЙН ОЛОН УЛС ОРОНТОЙ ХАРИЛЦАЖ МОНГОЛ УЛС ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ОЮУНЫ СОР БОЛСОН БОДОО. ДАНЗАН. СҮХБААТАР НАРЫГ М.А.Н БУУДАЖ АЛААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ИНГЭТЛЭЭ ДООШОО ОРОХГҮЙ БАЙСАН. ШҮХ 88583399
Зочин · 2015/09/17
МОНГОЛ УЛС НЭГ ХҮНД ОНОГДОХ ГАЗАР НУТАГ МАЛ АН АМЬТАН АЛТ МӨНГӨ БАЙГАЛЫН БАЯЛАГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ. ДЭЭРЭЭС НЬ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ТҮМНИЙ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ ХУРААЖ АВСАН. ДЭЭР НЬ ХҮҮХЭД БАГАЧУУДЫГ ЦАЛИН ХӨЛСГҮЙ АЖИЛ ХИЙЛГЭДЭГ, ЦЭРЭГТ ХҮЧЭЭР ДАЙЧЛАН ЦАЛИНГҮЙ БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭЭД ЗОГСОХГҮЙ ОРОСЫН ТУСЛАМЖИЙГ АВААД 1990-ЭЭД ОНД ОРОС НЬ ДАМПУУРЧ АМЬЖИРГААНЫ ХАМАГ МАЛ ХӨРӨНГӨӨ НАМ ЗАСАГТАА ДЭЭРЭМДҮҮЛСЭН МОНГОЛЫН АРД ИРГЭД АМААРАА ШОРОО ҮМХЭЖ БАЛАРАА БИЗ ДЭЭ. 100-ААД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ ГЭЭД БАЙГАА МАН ДЭЭРХ 1000 Н БОЛОМЖУУДЫГ АШИГЛААД МОНГОЛ УЛСЫГ АЗИЙН БАР БИШ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛОМЖИЙГ АШИГЛАХ УХААН СЭТГЭЛ ХОЁР ДУТСАН. МАН-ЫНХАН .ӨӨРСДӨӨ АРД ИРГЭДИЙГ ЯДУУРУУЛЧИХААД ИЧИХ Ч ҮГҮЙ БУРУУГАА АРДЧИЛАЛРУУ ЧИХЭЭД АРД ТҮМЭН ЯДУУ БАЙНА ,ШИНЭ ЗАЛУУ НАМЫГ МУУ ГЭЭД БАЙГАА ШҮҮ. ХАРИН АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛСАНААР ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦДАГ БОЛСОНООР ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГААР ДҮҮРЧ МОНГОЛЫН АРД ТҮМЭН АВРАГДСАН ШҮҮ ДЭЭ. 1990 ОНД АРДЧИЛАЛ ЯЛСАНААР МАН 70 ЖИЛ ХИ
Зочин · 2015/09/17
УИХ тарах шаардлага гарчээ
Зочин · 2015/09/17
Хоригийг хүлээн авах нь зөв байсан одоо өөрчлөлтийг нь зөв хийхгүй бол нөгөө хүлээж авахгүй гэж шүлсээ үсчүүлсэн нөхдүүд 9 рүүгээ хийгээд чимээгүй болох гэж байна даа. Ямар ч хуульч бус хүн уншаад ойлгох юм дээр Гончигоо.Баянсэлэнгэ нар яахнав. Оюунгэрэл зааг ялгааг нь гаргах гэж оролдоод байгаа юм шиг.
зочин · 2015/09/17
Энэ бүхэн зүгээр л улс төрийн явцуургүй бодлогондоо жаахан хольц оруулах гэсэн асуудал. Мэдлэг нь хүрэхгүй болохоор хэд хоногийн завсарлага авч өөр орны адил төстэй зүйлийг орчуулаад л болоо.Улс төрийн иймэрхүү тоглолт хийж байхаар өөр барьцтай нийгэм рүүгээ хандсан бодлого төлөвлөж суугаач. Тэгээд ч ер нь шорончсон нийгэм байгуулсан Элбэгдорж түүний тойрон хүрээлэгчид одоо ухсан нүхээ яаж булах нь сонин магадгүй өөрсдөө унана гэж их айж байгаа. ТА НАР НАМЫН ТӨЛӨӨ БУС МОНГОЛЫН АЖИЛЛАХ ГЭЖ ҮЗЭЭЧ. Сонгуульд 2-3 хүн үлдэж магадгүй. Харин авсан луйвардсан ард түмний хөрөнгийг буцааж өгөхөө мартаж болохгүй. Сул орсон юм сул гараад явдаг шүү.
Зочин · 2015/09/17
Хоригийг нэгэнт хүлээн авсан бол холбогдох өөрчлөлтийг хийх ёстой. Ингэхгүй бол Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авсан УИХ-ын тогтоол хууль зүйн баримт бичиг биш зүгээр л цаас болж үлдэнэ. УИХ хоригийг хүлээн авах талаар огт юм хийгээгүйтэй адил болно.
Tsy Hua · 2015/09/17
Unurbayar gej mungunii tuluu Tsy Hua Hoshnogdorjiin bugsiig dolooson gulug yamar ch medleg bolovsrol baihgui hun yaj mangartdagiig hujaagiinhaa hamt uzuulj baigaa hujaa ruugaa zailtsgaa!!!!!