Монголд нарийн царигтай төмөр зам тавиулаагүй хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй
2015/09/17
ОХУ Хятадын хилийн боомт руу нарийн царигтай төмөр зам тавихаар болсон байна. Приморийн хязгаар дахь Зарубино боомтоос Орос-Хятадын хилийн Махалино өртөө хүртэлх 60 км замыг ийнхүү нарийн царигтай төмөр замаар холбох нь ээ.
Гэхдээ ОХУ-ын өөрийнх нь гэгддэг 1520 мм-ийн өргөн царигийг өмнөд хөршийн 1435 мм-ийн нарийн царигтай хослуулан барина. Ингэснээр Хятадын ачаа тээврийн галт тэргүүд ОХУ-д саадгүй нэвтрэх гарц бий болж байгаа юм. Тэгээд ч Зарубино бол далайд гарцтай боомт. Дээрх чиглэлд нарийн царигтай төмөр зам тавигдсанаар боомтын үйл ажиллагаа олон улсын түвшинд хөгжих ач холбогдолтой ажээ. Уг төмөр замыг барихад 30-40 сая ам.доллар зарцуулахаар эдийн засгийн тооцоо судалгаа гаргасан байна лээ. Ойролцоогоор 60 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай нарийн төмөр замыг зургаахан сарын хугацаанд барихаар төлөвлөчихөж. Зарубино хүртэл ийм шинэ төмөр зам барих шийдвэрийг ОХУ дотооддоо хэдийнэ эцэслэсэн байгаа юм.
Ингээд нарийн цариг гээд ярихаар та бидэнд танил болсон байгаа биз. Манай улс ийм төмөр зам барих гэж үзээд баралгүй долоон жилийг ардаа орхилоо. “Хэрэв нарийн царигтай төмөр зам баривал Монгол Улсын тусгаар тогтнолд заналхийлсэн асуудал болно” гэж ард түмний тархийг угааж талцуулсаар өдий хүрсэн. Бүр урд хөрш нарийн төмөр замаар танк зөөвөрлөнө гэхчилэн мухар сүсэглэсэн давалгаа нийгэмд үүсгэж байв. Биднийг энэ мэт үлгэрийн юм яриад, хэрүүл хийгээд сууж байх хойгуур ОХУ Хятадтай нарийн төмөр замаар холбогдох гэж байна. Нарийн царигтай төмөр замын ач холбогдлыг оросууд өндрөөр тооцоолж, эдийн засгийн нэг түлхүүрээ болгожээ. Тэд Хятадтай шууд нарийн царигтай төмөр замаар холбогдвол цаг хугацааг товчлохоос гадна ачаа шилжүүлдэг үргүй зардлыг хэмнэнэ гэдгийг тооцоолсон нь мэдээж. Цаашлаад нарийн төмөр зам ОХУ-ын хувьд Ази-Номхон далайн бүсийн интеграцчилалд идэвхтэй нэгдэх боломж гэж томьёолсон байгаа юм. Ингэхэд Орос Хятадын хооронд нарийн төмөр зам тавигдсанаар манай улсын эдийн засагт ямар их хохирол авчрахыг анхнаасаа нарийн царигийг эсэргүүцэгчид ухаарч байна уу. Бидний урд хөршид зарах нүүрсийг оросууд тэдэнд худалдахаар болчихоод байна шүү дээ. Уул уурхайгаас хамааралтай Монголын эдийн засаг элгээрээ хэвтсэн дээрээ улам өндийж чадахгүй байдал үүснэ. Өнгөрсөн долоон жилд харанхуй бүдүүлэг монголчууд хэний тоглоом болж байв аа. Үнэхээр нарийн цариг тавьснаар улсын тусгаар тогтнолын асуудал ганхах юм бол ОХУ яагаад ийм алхам хийв. Тэд тусгаар тогтнолоо алдахаас айж болгоомжлолгүйгээр, энэ шийдвэрийг гаргачихаагүй нь ойлгомжтой. Ер нь “ОХУ нарийн төмөр замыг сонгосноор туурга тусгаарласан улсынхаа эрх чөлөөг алдах нь байна” гэж дуулсан уу. Тийм л их тусгаар тогтнолын асуудалд санаа зовж байгаа бол Оросын энэ шийдвэр “харалган байна шүү” гээд тэдэнд анхааруулж, “Хятадууд танайх руу танкаа оруулж, террорист халдлага явуулна даа” гэж монголчуудыг хагаралдуулсан шигээ орилох нь яав. Үнэндээ энэ бүх мунхаглал худлаа байсан гэдгийг анхнаасаа өргөн төмөр замтай явж ирсэн Орос нарийн царигийг сонгосон үйл явдал батлан харуулж байна. Ер нь хэн биднийг хэнээр дамжуулж тоглоом тохуу хийж байсан нь эндээс ойлгомжтой юм биш үү. Тэр олон жилийн хийрхлийн эцсийн хохирогч нь Монголын ард түмэн боллоо. Тэгэхээр Монголд нарийн төмөр зам тавиулаагүй хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй байна.
Зочин · 2015/09/18
БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД АН-ЫГ ӨӨРИЙНХӨӨ АЛУУРЧИН, АВИЛГАЧ ,ХУЛГАЙЧ МАН-ТАЙ АДИЛХАН АВИЛГАЧ ХУЛГАЙЧ НАМ БОЛГОХ ГЭЖ МӨН Ч ИХ УЛАЙРЧ ЗҮТГЭЖ БАЙНА. ХЭРВЭЭ ГАНСҮХИЙН ГЭХ ЭНЭ ХЭРЭГ ГЭМ БУРУУГҮЙ ГЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРВАЛ ДАХИН ӨӨР ОЛЗ ХАЙЖ МӨН Ч ОЛОН ХҮНИЙ БӨГС ҮНЭРТЭЖ ГҮЙХ БАЙХ ДАА. ОНИГООТОЙ ЮМ. ШҮХ 88583399
Зочин · 2015/09/18
Battulga l arg tumnii tarhiig ugaagaa bizdee er ni ene Battulgaas ih yum garna
irgen · 2015/09/18
Orosuud Mongolyg hulhidav. nariin tsagiragtai bolov neg alham hotsrov. Bat tulga booj uhev.
Зочин · 2015/09/18
battulgaas tuuh haruugaa aban
Зочин · 2015/09/18
С.Отгон гэдэг хятад зүгээр байгаарай. Монголчууд яаж явахаа чам шиг хятадаар зааогахгүй шүү
Зочин · 2015/09/17
Nariin tsarigaar hyatadaas oros ruu baraa nevterne.harin esregeeree nariin tsarigaar mongoliin ord gazruudaas hyatad ruu hamag baylag maani shuud ursana shuu dee.eniig oilgohgui baihdaa yahav dee humuusee
Зочин · 2015/09/17
Hariin tsarig Mgl hezee ch buu tawi...Oros bol guren..tawihiig husej bui buh humuus hujaagiin sheesuud...
Зочин · 2015/09/17
......... eruul uvchrei, elii balai n medegdehgui xeden balai yum zorgooroo xucaldah yumaa mongol bol oros bish shar xadnii xurciin tasgiihaan!!!!!!!!!
Зочин · 2015/09/17
100-ГААД ЖИЛ ЗАСГИЙН ЭРХ БАРЬСАН МАН 1 ХҮНД ОНОГДОХ ГАЗАР НУТАГ,АЛТ МӨНГӨ, БАЙГАЛИЙН БАЯЛАГ,МАЛ АН АМЬТАН БУЮУ ЭДИЙН ЗАСГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ МОНГОЛ УЛСЫГ АЗИЙН БАР БАЙТУГАА ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛОМЖ БАЙСАН. ХАРАМСАЛНТАЙ НЬ МАН-Д ТИЙМ СЭТГЭЛ,МӨН ДЭЭРХ БОЛОМЖИЙГ АШИГЛАХ ОЮН УХААН БАЙГААГҮЙ. ТЭГЭЭД Ч ЗОГСОХГҮЙ МОНГОЛ УЛСЫГ ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ БУУДАЖ АЛААД Ч ЗОГСОХГҮЙ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН АМИНЫ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМЭН АВЧ 1990 ОНД МОНГОЛ УЛСЫГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН. МОНГОЛЫН БУЯН ЗАЯАГ ЮМ БАЙГАА БИЗ АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ДЭЛХИЙН ОЛОН УЛС ОРОНТОЙ ХАРИЛЦАЖ МОНГОЛ УЛС ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ОЮУНЫ СОР БОЛСОН БОДОО. ДАНЗАН. СҮХБААТАР НАРЫГ М.А.Н БУУДАЖ АЛААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ИНГЭТЛЭЭ ДООШОО ОРОХГҮЙ БАЙСАН. ШҮХ 88583399
Зочин · 2015/09/17
Jenko mongoliin hugjliig 7 jil gatsaasnii harutslagiig yagaad tuunees nehehgui bna we
Зочин · 2015/09/17
2016 онд Женкод хариуцлага тооцох хэрэгтэй байх даа.
Зочин · 2015/09/17
оросын тагнуул баттулга үүргээ сайн биелүүллээ.Монголын ард түмэн хохироод үлдлээ.
jhjhjhjh · 2015/09/17
UIH ene heden uhaantai tsarailsan hudlaa sh a a sa n La l a r u u d a a s bolj ene uls ene tsag ued muhdug baijee huurhii hurdan l yum 25 han jild
Зочин · 2015/09/17
баттулга орос алнаас болж байгаа юм
Зочин · 2015/09/17
haraal idsen mongol
Зочин · 2015/09/17
Угаасаа оросууд нүүрсээ хятадад зарах бодолтой бсан,манайх түрүүлээд гэрээ хийгээд нүүрсээ зарж болох бсан.Манай нүүрсийг хятадаас өөр их хэмжээгээр авах зах зээл бхгүй.Энийг Баттулга зогсоосон.Баттулга оросуудад тусалсан
Зочин · 2015/09/17
МОНГОЛ УЛС НЭГ ХҮНД ОНОГДОХ ГАЗАР НУТАГ МАЛ АН АМЬТАН АЛТ МӨНГӨ БАЙГАЛЫН БАЯЛАГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ. ДЭЭРЭЭС НЬ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ТҮМНИЙ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ ХУРААЖ АВСАН. ДЭЭР НЬ ХҮҮХЭД БАГАЧУУДЫГ ЦАЛИН ХӨЛСГҮЙ АЖИЛ ХИЙЛГЭДЭГ, ЦЭРЭГТ ХҮЧЭЭР ДАЙЧЛАН ЦАЛИНГҮЙ БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭЭД ЗОГСОХГҮЙ ОРОСЫН ТУСЛАМЖИЙГ АВААД 1990-ЭЭД ОНД ОРОС НЬ ДАМПУУРЧ АМЬЖИРГААНЫ ХАМАГ МАЛ ХӨРӨНГӨӨ НАМ ЗАСАГТАА ДЭЭРЭМДҮҮЛСЭН МОНГОЛЫН АРД ИРГЭД АМААРАА ШОРОО ҮМХЭЖ БАЛАРАА БИЗ ДЭЭ. 100-ААД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ ГЭЭД БАЙГАА МАН ДЭЭРХ 1000 Н БОЛОМЖУУДЫГ АШИГЛААД МОНГОЛ УЛСЫГ АЗИЙН БАР БИШ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛОМЖИЙГ АШИГЛАХ УХААН СЭТГЭЛ ХОЁР ДУТСАН. МАН-ЫНХАН .ӨӨРСДӨӨ АРД ИРГЭДИЙГ ЯДУУРУУЛЧИХААД ИЧИХ Ч ҮГҮЙ БУРУУГАА АРДЧИЛАЛРУУ ЧИХЭЭД АРД ТҮМЭН ЯДУУ БАЙНА ,ШИНЭ ЗАЛУУ НАМЫГ МУУ ГЭЭД БАЙГАА ШҮҮ. ХАРИН АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛСАНААР ОЛОН УЛСТАЙ ХАРЬЦДАГ БОЛСОНООР ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГААР ДҮҮРЧ МОНГОЛЫН АРД ТҮМЭН АВРАГДСАН ШҮҮ ДЭЭ. 1990 ОНД АРДЧИЛАЛ ЯЛСАНААР МАН 70 ЖИЛ ХИ
хххх · 2015/09/17
орос өөрийн түүхий эд байгалийн баялгийг хятадад нийлүүлэх замаа засч Монголыг шахахын тулд улс төрчдийг ашиглан нөгөөдүүл нь тархиныхаа багтаамжаар танкны үлгэр зохиож түмний доог болов одоо дахин их хуралд гарахаар өөр үлгэр бодож суугаа даа хөөрхий
Зочин · 2015/09/17
oros xytadiig ailgnuu gexees aixgui uls shuudee.. mongoltoi adil bish.....
АЙ ХӨӨ · 2015/09/17
МОНГОЛЧУУДАА ГЭЖ МӨХЛИЙН ИРМЭГТ ИРСЭН УЛС ШҮҮ ДЭЭ ОДОО ЯАЯ ГЭХЭВ ДЭЭ ГЭДСЭНДЭЭ ХӨЛӨӨ ХИЙЛЦЭЖ БАЙГААД Л ДУУСНАДАА ХӨӨРХИЙ
Зочин · 2015/09/17
Tarhi ugaahaa boli nobshoo
Зочин · 2015/09/17
Hudlaa hutsahaa bolio ch
аа · 2015/09/17
яагаад 7 жил гацаад байгаа юм, нарийн болохгүй бол бүдүүнийг нь л тавьчихаач, асуудалгүй шд, эсвэл өөр асуудал байна уу
Зочин · 2015/09/17
Худлаашаахаа болио ч
Зочин · 2015/09/17
Монгол Орос биш шүү дээ.