Ёс зүйтэй гэдгээ нотлооч М.Батчимэг гишүүн ээ
2015/09/18
УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй холбоотой дуулиан дэгдээд хоёр ч долоо хоногийг үдлээ. Хэдийгээр энэ талаар гишүүн сэтгүүлчийн асуултад хариулт өгсөн ч хэтэрхий бүрхэг байсаар өнөөдөртэй золголоо.
Асуудал үүссэн цагаас М.Батчимэг гишүүнийг ямар алхам хийхийг хэвлэлийнхэн төдийгүй олон нийт ч их харлаа. Гэсэн ч тэрбээр хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Уг нь түүнийг өндөр ёс зүйтэй улстөрч гэж үнэлэгсэд олон. Тэдий нэг нь ч би. Тиймдээ ч ийм асуудлын дэргэдүүр дуугүй өнгөрөх биш харин ч учир зүйг нь яаравчлан олох талаар анхаарна гэж харсан ч таг чиг.
Эрхэм гишүүнд хандаж хэлэхэд, нэг талдаа гараач ээ. Юу болоод, чухам ямар ажиллагаа өрнөөд та болон таны зөвлөх гадаадын тагнуул болчихов. Таны хэлдгээр улс орны аюулгүй байдлыг хэн хүнгүй яриад байдаг ч үгүй байх. Гэтэл бүх зүйл ил болчихлоо. 20-иод жилийн турш шадарласан зөвлөх чинь тагнуул байсныг Тагнуулын байгууллага тогтоочихож. Тэр бүү хэл, хэргийг шалгаж дуусаад анхан шатны шүүхээс 16 жилийн ял оноочихож. Хэдийгээр зөвлөхийнх нь асуудал тухайн гишүүнийх биш ч гэлээ танд зөвлөж, тусалж явсан нөхөр чинь тагнуулч болчихоод байхад гишүүнийг хардах эрх хэнд ч бий Тиймээс ч эрхэм гишүүн энэ үйл явцыг цэглэх хэрэгтэй байна. Нэгэнт хэрэг ингэж өрнөсөн учраас таны зөвлөхийг зөвхөн орчуулга хийснийх нь төлөө улсын нууц задруулж, дамжуулсан гэх үндэслэлээр шүүхээс 16 жилийн ял өгнө гэж баймааргүй юм. Тиймээс энэ үйл явцад өөрийг нь хамааруулж ойлгохоос аргагүй нөхцөл байдал үүсчихээд байгааг эрхэм гишүүн мэдэх л учиртай. Тэр дундаа Төрийн тэргүүний Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхөөр цөөнгүй ажил ажилласных нь хувиар бодоход ч зөвлөхийнх нь холбогдсон хэрэг гишүүнтэй холбоогүй байна гэж үгүй. Ийм л учраас иргэний бас хэн хүнээс илүү ёс зүй ярьдаг гишүүний хувьд бүрэн эрхээсээ татгалзаад холбогдох газруудад нь өөрийн хүсэлтээр шалгуулах алхмыг яагаад хийхгүй байна вэ. Уг нь түүнд энэ чинээний ёс зүй байх л учиртайсан.
З.ПАГМАЖАВЫН ОРЧУУЛГА УЛСЫН НУУЦАД ХАЛДСАН ХЭРЭГ БОЛЖ ХУВИРСНЫ УЧИР ЮУ ВЭ
З.Пагмажав нь 1984-1994 Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар сургуулийг дүүргээд 1995-1999 онд МУБИС- ийн Дорно дахины тэнхимийн хятад хэлний факультет, хятад хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. 2000-2001 онд Тайванийн Улс төрийн их сургуулийн Зүүн Ази судлалын хүрээлэнд мэргэжил дээшлүүлсэн нэгэн. 2005-2008 онд Бээжингийн Ардын их сургуулийн Олон улсын харилцааны сургууль, Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Харин энэ цагаас эхлэн З.Пагмажав М.Батчимэгтэй холбогдсон болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэдний намтрыг сөхвөл урд хөршид ажиллаж, амьдарсан он цаг нь яг таарна. Тодруулбал, З.Пагмажавыг Бээжингийн Ардын их сургуульд сурч байхад М.Батчимэг гишүүн яг энэ үед буюу 2005-2008 онд Тайванийн Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газарт төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Харин үүнээс хойш эх нутагтаа ирсэн хоёрын зам нэгдэж, М.Батчимэгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Страте- гийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх байхад нь ч З.Пагмажав мөн л тус хүрээлэнд шин- жээчээр ажиллаж байсан байх юм.
Ингээд М.Батчимэг 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй бай дал, гадаад бод логын зөвлөхөөр 2012 он хүртэл ажиллах хугацаанд зөвлөхөөр нь өнөөх л З.Пагмажав ажил- лаж байжээ. Үүний дараагаар М.Батчимэг УИХ-ын гишүүн болсон бөгөөд түүнийг төрийн түшээгээр ажиллаж эхэлсэн цагаас З.Пагмажав Тагнуулын байгууллагад шалгуулж эхлэх хүртлээ “хамт” байсан байгаа юм. Зөвхөн намтрыг нь сөхөхөд энэ хоёр бүсгүй төдийгөөс өдий хүртэл нэг л замаар замнасаар энэ хүрчээ. Хүний амьдралын 16 жил гэдэг бага хугацаа биш. Хэдийгээр нь нэг даргалж, нөгөө нь зөвлөж явсан ч энэ олон жилийн хугацааг үдсэн хоёрт хүн ёсны нөхөрлөл гэж үлдсэн баймаар. Хамгийн хачирхалтай нь, бас хар төрүүлээд байгаа нь зөвлөхийнхөө холбогдсон хэргийг М.Батчимэг гишүүн нэг өглөө л сонин хэвлэлээс харсан, бүр маш их цочирдсон гээд байгаа юм. Тэрбээр бидэнд тайлбар өгөхдөө “Амьдралд тус болох болов уу гэдэг үүднээс зөвлөхийн ажлаасаа гадуур орчуулга хийж байсан гэсэн. Түүнтэй нь холбоотой юм билээ” гэж байлаа. Өөрөөр хэлбэл, түүний зөвлөхөөр ажиллаж байсан З.Пагмажав гэгч нь нийгэмд тархсан дуулиантай хэргийнхээ талаар гишүүнд мэдээлэл өгөхдөө “Хувиараа хийж байсан орчуулгатай холбоотой юм шиг байна” л гэсэн гэнэ. Маш товчхон тайлбар байгаа биз. Төдийгөөс өдий хүртэл бүр тодруулбал, сүүлийн 20- иод жил хамтарч ажилласан, үе тэнгийн хоёр эмэгтэйн дунд энэ том хэргийн талаар иймхэн яриа өрнөлөө гэж үү. Итгэхэд бэрх ч гэлээ эрхэм гишүүн ийм л тайлбар хийгээд байгаа. Цаашлаад үүнээс арай дэлгэрэнгүй тайлбарыг М.Батчимэг гишүүн МҮОНТ- ээр ярихдаа “Одоогоос хэдэн сарын өмнө Тагнуулын байгууллага туслахыг чинь шалгах хэрэгтэй байна, ажлаас нь чөлөөлж өгнө үү” гэснийг би ёсоор болгосон гэдэг. Гэсэн атлаа гишүүн суурин дээрээ хэд эргээд байгаа юм. Ярьснаас нь үзэхээр хэчнээн сарын өмнөөс туслахыг тагнуулынхан шалгаж байгааг мэдсэн. Гэсэн атлаа л “Хэвлэлээр мэдээлэл гараад ирэхээр цочирдож балмагдсан” гэсэн. Аль хэдийнэ мэдэж байсан атлаа тэгж сандардаг нь ямар учиртай юм гэх мэтээр гишүүнийг буруутгаад бас хардаад байвал олон сэжүүр урган гарч байна. Нөгөө талаас “Зөвлөхийнх нь ажил улсын нууцтай ямар ч хамааралгүй” гэж гишүүн хэлсэн. Гэтэл огт хамааралгүй асуудлаар тагнуулынхан туслахыг нь шалгаж, шүүхээс ял өгчихнө гэж баймааргүй. Ямартай ч, З.Пагмажавын амьдралдаа нэмэр болох гэж орчуулсан орчуулга яагаад улсын нууц болж хувирсныг М.Батчимэг гишүүн мэдэж байгаа ч юм билүү, хэн мэдэх вэ. Ингэж хардах хүн олон байгаа учраас л эрхэм гишүүн нэр төртэйгөөр шалгуулчихмаар байгаа юм.
М.БАТЧИМЭГИЙН ӨРСӨЛДӨГЧИД ТАГНУУЛЫНХНЫГ ХӨДӨЛГӨЧИХЛӨӨ ГЭЖ ҮҮ
Өнөөдөр өрнөж байгаа нөхцөл байдлаас харахад гишүүн өөр дээрээ дуудчихсан. Учир нь тэрбээр, “Миний зөвлөх тагнуул байсан нь надад ямар ч хамаагүй” хэмээн тайлбарласан атлаа “Сонгууль ойртсоны дохио юм уу гэж харж байна, тэр бүү хэл, өршөөлийн хуультай холбоотойгоор намаа эвслийн бүлгийн аманд орчихсон гэж ярьсантай холбоотой” гэчихсэн. Товчхондоо, намынхаа эсрэг хүчтэй дуугараад байгаа тул миний амыг таглах гэж ингэлээ гэж хэлсэн. Тэр бүү хэл, түүнийг УИХ тарах хэрэгтэйгээс гадна намынх нь удирдлагууд болохгүй байгааг хэлснийх нь төлөө “Гишүүнээсээ татгалз” гэдэг шантааж хүртэл ирснийг нийтэд зарлачихсан. Түүнчлэн Орхон аймгаас нэр дэвшихээ эрт илэрхийлсэн нь буруу болчихов уу ч гээд байгаа. Өөрийнх нь тайлбарласнаар зөвлөхийнх нь асуудал гишүүнд ямар хамаатай билээ хэмээн өмөөрөнгүй бодож суутал хоёр үзүүртэй зүйл яриад эхэлсэн нь хардлага төрүүлээд байгааг нуух юун. Түүний хэлсэнчлэн сонгуулийн ажиллагаа үнэхээр л эхэлчихээд намынх нь акулууд өөрийг нь “намнах” гээд байгаа юм бол зөвлөхөөр нь оролдох хэрэг юун. Сонгуульд зөвлөх нь биш өөрөө өрсөлдөнө биз дээ гэдэг энгийн логик харагдана.
Цаашлаад түүнтэй хамт Орхон аймагт нэр дэвших эсрэг намын нөхөд зөвлөхийг нь улсын нууц задалсан хэрэгт хутгатал хор найруулна гэж итгэхэд бэрх. Ингэж үзвэл тагнуулынхан хэн нэг улстөрчийн гарын үзүүрээр хөдөлж, өрсөлдөгчид нь16 жилийн ял өгтөл ажиллана гэж баймгүй. Тэгээд ч М.Батчимэг гишүүнтэй өрсөлдөх гишүүдийг харвал МАН-аас О.Содбилэг, “Шударга ёс” эвслээс О.Баасанхүү бий. Тэдэнд тагнуулынхныг хөдөлгөх хүч байдаг юм гэхэд бүхэл бүтэн тагнуулын байгууллага “толгой”- гүй болчихсон юм бол энэ нь М.Батчимэгийн зөвлөх ял авахаас хэд дахин аймшигтай хэрэг. Ийм л учраас, ингэж хардах сэжүүр харагдаад байгаа учраас эрхэм гишүүн нэг талдаа гармаар байна. Харин нөгөө талаас зөвлөх нь хүртэл Тайванд орчуулга хийж өгдөг М.Батчимэг гишүүн түүнээс ч илүүгээр энэ улстай холбоотой. Адаглаад л нөхөр нь “Аман хуур” хотхоныг Тайванийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар бариулсан , одоо ч бахриулж байгаа нь нэгэнт олонд хүрсэн мэдээлэл. Харин эдгээр хотхоныг Тайванийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Kэй энд Tи констракшн” ХХК барьсан. Гишүүний нөхөр Ц.Эрдэнэбаяр тус компанийн захирал. Барилгын үйл ажиллагаа явуулдаг компанитай. “Kэй энд Tи констракшн” ХХК нь Тайванийн тэргүүний дэвшилтэт техник технологиор хотхон барьсан гэдэг. Уг барилгаа тайваньчуудаар бариулж байсан гэдэг юм билээ. Ингээд үзэхээр М.Батчимэг гэдэг хүний хувийн ч тэр хувьсгалын ч тэр бүх ажил нь Тайвань улстай холбоотой болж таараад буй.
Тэр бүү хэл, өдгөө зөвлөх нь хүртэл тус улсын тагнуул болон хувирчихаад байна. Хэдийгээр гишүүн анхан шатны шүүхийн шийдвэр итгэхгүй, дараагийн хоёр шатны шүүхийн шийдвэрийг харж байгаа ч анхан шатанд 16 жил өндөр ял өгсөн учраас дараагийн шатанд хөнгөрөх магадлал тун бага. Хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Батчимэг гишүүн Тайванийн тагнуултай хамтарч ажиллаж байсан баталгаа гарч ирнэ гэдэг бүр ч хэцүү. Ямартай ч М.Батчимэг гишүүнийг маш өндөр ёс зүйтэй хүн гэж хардаг байсан олон хүний итгэл энэ өдрүүдэд алдраад байна. Тэгээд ч сонгууль дөхөж, сонгогчдынхоо санаа бодлыг цэгцлэх учиртай. Энэ цаг үед эрхэм гишүүн та хяраад байлгүй, асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй юм биш үү. Гишүүнийнхээ бүрэн эрхээс татгалзаж байгаад шалгуулаад үнэн мөнийг тогтоолгох нь тийм ч халгамаар явдал биш байлтай.
М.ӨНӨРЖАРГАЛ
Зочин · 2015/09/20
ЭНГИЙН БИДЭНД ОЛДДОГГҮЙ ГАЗРЫГ БОЛОРЧУЛУУН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ХЭДЭН ГА-ГААР НЬ АВЧ ХЭДЭН АРВАН ХАУС БАРИУЛЖ ЗАРЖ УЛАМ БАЯЖИЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. 3-ДАГЧ ХҮЧИН ГЭДЭГ ТИЙМ Л УЛСУУД БАЙНА. 4 БА 5 ДАХЬ ХҮЧНҮҮД Ч ТИЙМ Л БАЙНА. УЯНГА. ГАНБААТАР, ДАВААСҮРЭН НАР Ч ЯЛГААГҮЙ ТЭДНИЙГ СОНГОЖ АЗАА ҮЗЭХ ХЭРЭГГҮЙ. МАРГААШИЙН ӨӨХНӨӨС ӨНӨӨДРИЙН УУШИГ ДЭЭР. ДОЛООН ДОР ЮМ БОЛНО.УРЬД ӨМНӨ ДАРГА НАР ИДЛЭЭ УУЛАА ГЭЭД БАЙДАГ БАЙСАН . ХЭН Ч ТЭДНИЙГ ИЛРҮҮЛЖ ШОРОНД ОРУУЛДАГГҮЙ БАЙСАН . ЗӨВХӨН АН Л СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙЖ ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫГ ШОРОНД ОРУУЛДАГ БОЛГОСОН. АН -ААС ӨӨР МОНГОЛ УЛСЫГ ӨӨД НЬ ТАТАХ ХҮЧИН БАЙХГҮЙ. 88583399
Зочин · 2015/09/19
batchiimgiig chadgui ard n yerenxiilegch xamgaalj baigaa shudee 17 on boltol xodolgoj chadgui......xuch gex bailgui......
ЗОЧИН · 2015/09/19
АН ОДОО ЮУ Ч ГЭЖ ТОЛГОЙ УГААСАН ОЛОН ТҮМЭН ХОТ ХӨДӨӨГҮЙ ҮЗЭН ЯДАЖ, ЯРЬДАГ СЭДЭВ НЬ ЗАСАГ БАРЬЖ БУЙ ЧАДВАРГҮЙ, ӨЛӨН ХОВДОГ ШУНАЛЫН ТУЛАМ ДАРГА НАРАА Л ХАРААЖ ЗҮХЭЖ БАЙНА. ЭНГИЙН ХҮМҮҮСИЙН ДУНД ГУДАМЖИНД ГАРААД СОНС Л ДОО ТҮШЭЭД ЭЭ.
Зочин · 2015/09/19
ene emegtei shuud gishuuneesee tatgalj,oor argagui.
Зочин · 2015/09/19
ШҮҮХ ХУРАЛ ОЛОН НИЙТЭД ИЛ ЯВАГДАЖ БАЙХАД АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ГАНСҮХИЙГ ӨӨРСӨД ШИГЭЭ БОЛГОЖ ХЭЛМЭГДҮҮЛЭХ ГЭЖ ЯАЖ УЛАЙРЧ ЗҮТГЭЖ БАЙГАА НЬ ЯМАР Ч ТЭНЭГ ХҮН ОЙЛГОХООР БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? ШҮҮХ ХУРАЛ ДАЛД ЯВАГДДАГ БАЙХДАА ХҮНИЙГ ЯАЖ ЦУСГҮЙ АЛДАГ БАЙСАН НЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ БАЙНА.
Зочин · 2015/09/19
TIIM SHVV?
Зочин · 2015/09/19
Neeree erliiz tsaraitai bna geech
ариунаа · 2015/09/19
АН-ын нэрээр худлаа жүжиг тавиад байлгүй, шалгуулсан дээр, эсвэл УИХ-ын гишүүнээс татгалзсан дээр дээ. Шившгээ тарьж байна шүү. АН-ын гишүүд эсвэл офшор, эсвэл тагнууль, эсвэл хөрөнгө иднэ г.м.
hmmm · 2015/09/19
TV-D YARILZLAGA UGUUD TAILBARLASAN SH DEE. BUGD UHAHAA BOLIVIE YASAN YUM.
Зочин · 2015/09/18
БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД АН-ЫГ ӨӨРИЙНХӨӨ АЛУУРЧИН, АВИЛГАЧ ,ХУЛГАЙЧ МАН-ТАЙ АДИЛХАН АВИЛГАЧ ХУЛГАЙЧ НАМ БОЛГОХ ГЭЖ МӨН Ч ИХ УЛАЙРЧ ЗҮТГЭЖ БАЙНА. ХЭРВЭЭ ГАНСҮХИЙН ГЭХ ЭНЭ ХЭРЭГ ГЭМ БУРУУГҮЙ ГЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРВАЛ ДАХИН ӨӨР ОЛЗ ХАЙЖ МӨН Ч ОЛОН ХҮНИЙ БӨГС ҮНЭРТЭЖ ГҮЙХ БАЙХ ДАА. ОНИГООТОЙ ЮМ. ШҮХ 88583399
zochon · 2015/09/18
Batchimeg gushuun oroltsoogui ym bol shalguulaach uuruu huselt gargaad tègvel ner chin tseverlene shu de unen hudlaaga shalguul meden budliad yanz yanziin ym yriad bhaar Batchimeg uuruu ochij shalguulaache
Зочин · 2015/09/18
ner toroo sergeelgeed shalguulchikh ni zov. ingeed l yvaad baival ulam l ikh khardana shuu dee.
Зочин · 2015/09/18
ЭНГИЙН БИДЭНД ОЛДДОГГҮЙ ГАЗРЫГ БОЛОРЧУЛУУН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ХЭДЭН ГА-ГААР НЬ АВЧ ХЭДЭН АРВАН ХАУС БАРИУЛЖ ЗАРЖ УЛАМ БАЯЖИЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. 3-ДАГЧ ХҮЧИН ГЭДЭГ ТИЙМ Л УЛСУУД БАЙНА. 4 БА 5 ДАХЬ ХҮЧНҮҮД Ч ТИЙМ Л БАЙНА. УЯНГА. ГАНБААТАР, ДАВААСҮРЭН НАР Ч ЯЛГААГҮЙ ТЭДНИЙГ СОНГОЖ АЗАА ҮЗЭХ ХЭРЭГГҮЙ. МАРГААШИЙН ӨӨХНӨӨС ӨНӨӨДРИЙН УУШИГ ДЭЭР. ДОЛООН ДОР ЮМ БОЛНО.УРЬД ӨМНӨ ДАРГА НАР ИДЛЭЭ УУЛАА ГЭЭД БАЙДАГ БАЙСАН . ХЭН Ч ТЭДНИЙГ ИЛРҮҮЛЖ ШОРОНД ОРУУЛДАГГҮЙ БАЙСАН . ЗӨВХӨН АН Л СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙЖ ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫГ ШОРОНД ОРУУЛДАГ БОЛГОСОН. АН -ААС ӨӨР МОНГОЛ УЛСЫГ ӨӨД НЬ ТАТАХ ХҮЧИН БАЙХГҮЙ. 88583399
Zochin · 2015/09/18
Xudlaa zuulun zuulun duugarsan, zalitai emegtei. Murixaa bolioch.
Зочин · 2015/09/18
Батчимэгийнүүсгэн байгуулсан Улаанбаатар стратик судалгааны хүрээлэн хаанаас санхүүждэг бол оо
Дорж · 2015/09/18
Ингэж зовж байхаар УИХ-аас татгалзаад шалгуулчихаач. Элбэгдорж ийн жишээ байгаа шуу дээ. Гэлбэлзэх хэрэггуй дээ.
Зочин · 2015/09/18
хятадын эрлийзүүд их идэвхижиж байгаа анхаарах хэрэтэй байна шүү Амар хуур хороололын санхүүжилт хэнтэй холбоотой гэдэг нь тодорхой байгаашдээ Сайн шалгах хэрэгтэй
Зочин · 2015/09/18
Ёс зүйсээд байхын байхгүй наад муугаа Хятадруу нь зайлуул!