Логикгүйн логик буюу гоё ял
2015/09/20
Л.Гансүхийн шүүх хурал гээч реали шоуг Монголчууд бид дэлхий даяраа хэдэн өдөр харлаа. Ёстой л нөгөө “би ч үзлээ бишид нь үзлээ” гэж их Чойном шүлэглэдэг шиг юм болов.
Анхааралтай ажигласаны эцэст би шүүх процессоос нэг ийм юм ойлгож авлаа.
Товчхондоо Гансүх нар 200,000-р чэнжүүд зардаг байсан нүүрсийг 80,000 болгон буулгаж Багануурынхантай хамтран ажиллан бурзайж байсан нүүрсний мафийг нь бут ниргэсэн бололтой юм. Үүнд нь уурссан Багануурынхан уурхайн аман дээрээ зарагдсан 27,000-аараа борчуудын зуухны
аманд очихгүй байна, Гансүх нар 50,000 орчим төгрөг дундаас нь хармаалаад байна гэсэн юмуу даа.
Мэдээж энэ бол Алтанхуягийн засгийг яаж гоочлон унагаах вээ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байсан зарим хүмүүст маш аятайхан далим болж харагдсан ч байж магадгүй. Төрийн машин ч мотоороо асаан Гансүх нарыг мөглөнд хаяж эрүүл мэнд, эд эрхтэнийг нь баахан хохироож орхиж.
Багануурынхны хэлээд байгаагаар бол тэд уурхайн аман дээрх нүүрсээ ачаад, зөөгөөд, буулгаад, шигшээд, ялгаад, жигнээд, савлаад, хадгалаад, борлуулаад борчуудын талархлаар шагнуулаад өгөхдөө бүгд нийлээд 27,000 ₮ байх ёстой байсан юм хэмээн нотлохыг оролдоод байх шиг.
Хэдэн жилийн өмнө Монголчууд бас нэг реалити шоугаар амьсгалаад авсан билээ. Эх оронч Баттулга нарын хэдэн шижигнэсэн залуус телевизийн дэлгэцийг бас ийнхүү хэдэн жилээр эзэгнэж байж бидэнд нэгэн чухал үнэнийг ойлгуулсан санагдаж байна. Монголчууд нийтээрээ шахуу хошуу дүрж, үндэсний бүх хөрөнгөтнүүд төртэйгөө нийлэн байж хийдэг нүүрсний бизнесийн нэг үнэнийг Баттулга бидэнд хоёргүй утгаар ойлгуулж өгсөн юм. Юу вэ гэвэл Таван Толгойн уурхайн аман дээр 30-50 доллараар ачуулаад явуулж байгаа нүүрс чинь хятадын зуухны аманд орохдоо 300-400 доллар болдог тухай үнэнийг тэр өгүүлсэн. Монголчууд ардчилсан ерөнхийлөгчөөсөө авахуулаад, шүүгч, прокурор, атг-н дарга мөрдөн байцаагч гээд бүх эрх мэдэлтнүүд, мөн УИХ-н гишүүд, жирийн иргэд гэх мэтийн өчүүхэн амьтад хүртэл бүгд нэгэн дуугаар зөрүү ашиг хаа нэгтээ байгааг мэдэж авсан. Тэр зөрүү ашгийн ядаж багахан хэсгийг Монголд оруулах тухай ярьцгаах болж нүүрс угаах үйлдвэр тэрбумтан Оджаргал барьсан бол, нүүрс коксжуулах үйлдвэрийн макетыг тэрбумтан Баттулга барьснаар хоёр тэрбумтны өрсөлдөөнөөс үүдсэн Монголын их хямрал эхэлсэн түүхтэй. Гэвч нүүрсийг Монголд угааж, коксжуулаад ч 400 долларын тал нь хятадад үлдээд байгаатай бүгд эвлэрч хүлээн зөвшөөрч байна. Хүлээн зөвшөөрөгчдийг нүүрсний орлогоос цалинжиж байгаа шүүгч, прокурор, АТГ оройлж байгаа гэдэгт эргэлзэх юм алга. Өөрөөр хэлбэл хил давсан бэлэн угааж, коксжуулсан нүүрс 300 км-н цаана байрлах домен зуухны аманд очтолоо 200 доллараар өртөг нь өсдөгийг бүгд ойлгож авсан. Угааж коксжуулалгүй гаргавал 350-370 доллараар өсөх нь бас ойлгомжтой л байна лээ. Хятадад манайх шиг үнэгүй ачаад, буулгаад, савлаад, жигнээд өгчих монгол ажилчид байхгүйг дээр дооргүй хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Дээр нь бас Хятадын АТГ ч энэ асуудлаар эрүү үүсгээгүй, үүсгэх ч гүй биз.
Ингээд бодоод байхаар манай нүүрс хөтөлбөрийнхөн энэ бүх ложистикийн зардлаа яаж нэг муу юм 50000 төгрөгт хүргэсийн бол доо зайлуул. Өрөвдмөөр ч юм шиг.
Миний бодлоор Л.Гансүхд тулгаж байгаа ял их гоё ял. Ний нуугүй хэлэхэд жилийн өмнө надад тулгасан ял ч гоё санагдаад байсныг одоо хүлээчихье. Тэнэг хүмүүсээр тэнэг хэрэгт ял тулгуулна гэдэг бол өөрийн зөвийг нотлох хамгийн сүпер арга юм билээ.
Нөгөөтэйгүүр логик ийм байхад логикгүй тэнэг шийдвэр шүүх гаргавал шүүхийг бүтэн 6 жил залж, зассан ардчилсан гэх ерөнхийлөгчийн нэр хүнд л шалдаа унана. Ерөнхийлөгчийн хойч үедээ үлдээх legacy-гийн тухайд бол яриад ч байх хэрэггүй болох биз. Авилгалтай тэмцдэг хүн болж түүхэнд үлдэх гэсэн биш шүүх, хуулийнхны хүчирхийлэлийг ивээн өөгшүүлэгч нэрээр түүхэнд орон зайгаа олж авах байлгүй. Наадуул нь ч Гансүх нарт ял өгөх гээд ардчилсан Ерөнхийлөгчийн үлдээх гэгээн legacy-д ял өгчихсөнөө ойлговч оройтно.
Иймд Л.Гансүхээ ял өгвөл ишиг шиг майлахгүй хурга шиг босоод л явчих. Ард түмэн сохор биш. Төр л сохорчихож. Нүүрс хөтөлбөрийн шууд үр дүнгээр Элбэгдорж ерөнхийлөгч өрсөлдөгчөөсөө 3000-хан саналын зөрүүгээр арай гэж ялж дахин сонгогдсоноо ч бас мартчихаж. Нүүрс тараах цэгүүд бараг сонгуулийн штаб шахуу байсныг олон хүн гэрчилнэ. Үнэн л тэр юм чинь угаасаа. Хүн өөрөө муухай харагдах гээд үзээд байхад түүнийг сайхан харагдуулах гэж зүтгэх хэрэггүй. Зүгээр л орхичих. Инээж байгаад л тэр ялын тогтоолыг нь сонсчих. Наадуул чинь таны буруугүйг тогтоон суллах гэхээр өчнөөн сараар хорьж эрүүл мэндээр тань тоглосондоо бантаад байгаа юм. Иймд өөрсдийгөө зөвтгөхийн тулд ядаж ямар нэгэн ял уншиж л таараа.
Ганцхан цаг цагаараа байдаггүй гэж сайхан үг бийг л санаж яв. Болоо
Инженер Ц.Бат
Эх сурвалж: www.Bolod.mn
Зочин · 2015/09/21
Shuux guivuulj tanar xezee negen eder xaruitslaga xuleenee
Зочин · 2015/09/21
ШҮҮХ ХУРАЛ ОЛОН НИЙТЭД ИЛ ЯВАГДАЖ БАЙХАД АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД ГАНСҮХИЙГ ӨӨРСӨД ШИГЭЭ БОЛГОЖ ХЭЛМЭГДҮҮЛЭХ ГЭЖ ЯАЖ УЛАЙРЧ ЗҮТГЭЖ БАЙГАА НЬ ЯМАР Ч ТЭНЭГ ХҮН ОЙЛГОХООР БАЙГАА ЮМ БИШ ҮҮ? ШҮҮХ ХУРАЛ ДАЛД ЯВАГДДАГ БАЙХДАА ХҮНИЙГ ЯАЖ ЦУСГҮЙ АЛДАГ БАЙСАН НЬ ХЭНД Ч ОЙЛГОМЖТОЙ БАЙНА.ШҮХ 88583399
А · 2015/09/20
Эцсийн эцэст мөрдөн байцаагч, прокуроруудын хэрэг бүрдүүлж байгаа царай нь тэр. Хэрэнг болгох гэж л зүтгэснээс биш яг хэрэг болох нотлох баримтыг нь хэрэгт аваагүй л байгаа байхгүй юү. Тэр шинжээчийн дүгнэлт нэн хангалтгүй. Гэрчийн мэдүүлэг энэ тэр нь үнэхээр хэцүү. Ямарч байсан_ хэрэг л болгохын тулд бүрдүүлсэн мэт. Үнэхээр л гэмт хэрэг юм бол хөдөлшнгүй баримтаар нотлох хэрэгтэй ш дээ.
Зочин · 2015/09/20
БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД АН-ЫГ ӨӨРИЙНХӨӨ АЛУУРЧИН, АВИЛГАЧ ,ХУЛГАЙЧ МАН-ТАЙ АДИЛХАН АВИЛГАЧ ХУЛГАЙЧ НАМ БОЛГОХ ГЭЖ МӨН Ч ИХ УЛАЙРЧ ЗҮТГЭЖ БАЙНА. ХЭРВЭЭ ГАНСҮХИЙН ГЭХ ЭНЭ ХЭРЭГ ГЭМ БУРУУГҮЙ ГЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРВАЛ ДАХИН ӨӨР ОЛЗ ХАЙЖ МӨН Ч ОЛОН ХҮНИЙ БӨГС ҮНЭРТЭЖ ГҮЙХ БАЙХ ДАА. ОНИГООТОЙ ЮМ.
энхамгалан · 2015/09/20
шүүх хурал ер н нэг иймэрхүү юм бишүү.ил гарч байгаа нь л энэ юм шиг.багануур болон автобусны,цахилгаан түгээх гм улсаас татаас авдаг хк нууд ч ялгаагүй улсын хөрөнгөөр тоглоод л .... тендерт орохдоо ашигтайгаа гайхах, дараа нь алдсанаа сүйрч, хохирсноо гайхах. бидний нийгэм хүний зан суртахуун ч ийм болчиж. нэг хэсэг бүх хүмүүс л би ядуу, би ч ядуу гэх. байр авах болоороо би баян, би ч баян болоод явчина. үүний гайгаар юм хийж бүтээе гэсэн нь адгийн заргат унах. Бас хажуугаар нь зөвхөн цаасан дээр ажлаа хийдэг, гое тайлан бичдэгчүүд элбэгшээд л ийм гай дагуулж байгаа юм даа
Зочин · 2015/09/20
БУЗАР АЛУУРЧИН МАН-ЫН УЛААН ХАМГААЛАГЧИД АН-ЫГ ӨӨРИЙНХӨӨ АЛУУРЧИН, АВИЛГАЧ ,ХУЛГАЙЧ МАН-ТАЙ АДИЛХАН АВИЛГАЧ ХУЛГАЙЧ НАМ БОЛГОХ ГЭЖ МӨН Ч ИХ УЛАЙРЧ ЗҮТГЭЖ БАЙНА. ХЭРВЭЭ ГАНСҮХИЙН ГЭХ ЭНЭ ХЭРЭГ ГЭМ БУРУУГҮЙ ГЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРВАЛ ДАХИН ӨӨР ОЛЗ ХАЙЖ МӨН Ч ОЛОН ХҮНИЙ БӨГС ҮНЭРТЭЖ ГҮЙХ БАЙХ ДАА. ОНИГООТОЙ ЮМ.
Зочин · 2015/09/20
unen hereg deeree ter shinjeej nar eruul yum u owchtei yum u medleg yu ch baihgui am ni angalzaad orowdoltei yumaa tiim baij hund yal oguulne geed bgag ter auditor awgai ch gesen prokuror zaluu ch gesen neg taliig barisan sandarsan ineedemtei haragdaj bna lee baasandorj omgoolgoch uneheer mundag zaluu bna lee altanhuagiin buynaar 2 owol hyamdhan nuurs tulj saihan l bailaa ger horoololiinhon uneheer bayrlaj baisan olon tumnii huch bgaa tsagt yalsan gej bodooroi gansuhee
зочин · 2015/09/20
энэ хэдэн өдрийн шүүх хурлаар ганцхан зүйл ил тод боллоо.ард түмний нэр барьсан сайхан нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийн дор засгийн газрын оролцоотойгоор/шахалттайгаар/ хувь хүмүүс компани хэрхэн төхк-үүдийг дарамталж алдагдалд оруулж өөрсдөө мөнгө хийдэг бизнес.хуралдаан оролцогчдоос 2 хүний мэдүүлэг л үүнийг гэрчилж байна. 1-рт ерөнхий сайд асан алтанхуг шүүгчийн засгийн газар энд ямар үүрэгтэй оролцсон тухай бичиг баримт тогтоол байна уу гэсэн асуултанд тийм зүйл байхгүй.компаниудын хооронд бизнес гэсэн.гэтэл үнэн хэрэг дээрээ гансүх багануур дээр шинэчлэлийн засгийн хөтөлбөр та нар хямд нүүрс өг гээд явж байсан байдаг.тэр ч бүү хэл туз-аар нь тогтоол гаргуулчихсан. 2-рт багануурын санхүүгийн албаны дарга хүүхэн энэ хөтөлбөрийн цаана засгийн газар гансүх харагдаад байсан болохоор л бид ийм алдагдалтай гэрээ хийсэн ш дээ.одоо харахад хувь компани байсан байна гэж мэдүүлсэн.ер нь энэ бүх ард түмний нэр барьсан хөтөлбөрүүдийг шалгах цаг нь болсон.хэдийгээр ард түмэнд зориулсан нэртэй
Зочин · 2015/09/20
Za. Chi ch yzlee bi ch yzlee bid bygdeeree xarlaa. Gansuk buruugyi yum bnaa gedeg oilgolt avlaa.1-rt Turiin umchiin xorooni gerch zaluu xenii umnuus mungu nexeed xoxirogch bolood yavaad baigaagaa Medexgyi gedeg ygeer 3 n ch udaa xellee. 2-rt Baganuuriin ediin zasagch,nyagtlan emegtei-Xynii daalgavaraar xoxirloo gedegee medej nexemjilsen ...ter xynii neriig xelmeergyi baina gej dongiotov. Altanxuyagiin exneesee xelsen yg l ynen bolj taarch bna. Shinechleliin zasagiig unagax gej ene xereg yyssen gej .naasaa xelsen . Odoo zasag unasan tegeed yax geed baigaan boloo yum bishyy...an
Зочин · 2015/09/20
зөв Батаа
solo · 2015/09/20
Bantsandaa hund yal ugch baij saldag mongoliin shuuh.
иргэн · 2015/09/20
Шуудай нүүрсний хэрүүлд умбасан Ерөнхий сайд, төрийн аудит, төрийн өмчийн хороо. Ингэтлээ жижгэрсэн төр, одоо гэр бүлийн хэрүүлд гэрчээр оролцох нь л дутаж байх шив дээ. Ийм байхад бид төртэй улс мөн үү гэх сэтгэл эмзэглэл. Шүүх хурал биш өмгөөлөгчийн ханцуй шумалсан тулгалт, дайралт түүнд нь дагжин чичирсэн төрийн арчаагүй, мэдлэг чадваргүй, ар өврийн хаалгаар төрд шургалсан утсан хүүхэлдээнүүд. Мэлэрч гайхсан шүүгч, прокорууд. Ийм инээдмийн шоу болж байх юм даа. Монгол хууль цаазат төр байгаа юм уу.
Зочин · 2015/09/20
ene shuuh hurel neeree unen ineettei hural bolson.bid nar chini ymar niigem ymar uls turd amidraad bnaa