З.Баянсэлэнгэ зэрэг нэмэхийн өмнө ба хойно /2-р хэсэг/
2015/09/28
“Даарч, орилон жагсдаг байгаад давхар дээлтэй сайдтан” болж дэвшсэн нэгэн хатагтайн тухай цувралаар бичин, хүргэж буй билээ. Тэр хүн бол УИХ-ын гишүүн, МУ-ын засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ юм.
“Сайдын ажил аваад сандал ширээгээ голов”
Өнгөрөгч наймдугаар сард МАН-ын зургаан сайдыг танхимаасаа хөөсөн Шийдлийн Засгийн газарт “давхар дээлтэй” зургаан сайд томилогдсоны нэг нь өнөөх З.Баянсэлэнгэ. Түүнийг тамгаа гардаж авсан даруйдаа өрөөний тохижилтоо голж, шилэн, өөрчлөлт хийх үүрэг яамныхандаа өгсөн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацаж буй.
Тодруулбал “Хуучин сайдын хуучин тавилгыг хэрэглэхгүй, бас шинэхэн будаг нь ханхалсан өрөөнд сууна” гэж томорсон гэнэ. Улс орон хямралын бодлогод шилжиж төсвийн үргүй зардлыг танаж, сандал ширээнд мөнгө зарлагадахгүй байх чиглэлийг Засгийн газар өгөөд байгаа нь түүнд огтхон ч хамаагүй бололтой.
“Би ардынхаа дунд амьдардаг. Гэр хороололд нүүрс түлдэг” хэмээж байсан хүн гэнэт “Хуучин сайдын хэрэглэж байсан зүйлийг хэрэглэхгүй” хэмээн ихэрхэж байгаа нь юуг хэлнэ вэ?
Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавьж, УИХ тус хоригийг 81 хувийн саналаар хүлээж авсан. Гэтэл З.Баянсэлэнгэ гишүүн хоригийг эрс эсэргүүцэж, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөбаярыг байнгын хуралдааны үеэр элдэвээр зүхсэн. Түүнчлэн УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхийлөгчийг “…тийм эрхэлчихсэн юм гэж юу байдаг юм бэ? УИХ-ын хууль тогтоох эрхэнд халдаж байна” гэж хоригийн асуудлаарх эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Эдгээр нь авлигачдыг өршөөхөөр зарлаж буй хэрэг бөгөөд “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн ард түүний ямар нэгэн эрх ашиг нуугдаж буйг илтгэж байгаа юм. Зарим нэг учир мэдэх хүмүүсийн яриагаар бол “намынх нь дарга Н.Энхбаяртай холбоотой асуудал учраас тэд “хонь-чоно” болоод буй юм” гэх таамгийг дэвшүүлж байна.
Ямартай ч хэл амаар ер дийлддэггүй Ерөнхийлөгч, мань эмэгтэйн үйлдэлд эгдүүцэн, ийнхүү битүү үгээр түншээд авсан бололтой. Нээрээ л ардаа зэс хошуу хатгуулчихсан, хэн нэгний төлөөлөл байж мэдэх л юм…
“За больж үз дээ, Candy crash-ийг хүн бүр мэддэг шүү дээ”
Тэрбээр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо нөгөөх алдарт “Candy crash” тоглоомоо олон нийтэд зааж өгөх нь холгүй юм болов.
Сэтгүүлч, урьд нь чуулганы танхимд “Candy crash” тоглож байгаад папарацид өртөж багагүй шүүмжлэл хүртэж байсантай нь холбон асуухад “Яаж тоглодгийг нь манай охин зааж өгсөн юм. Хааяа тоглох зүгээр шүү дээ, тархи амраана. Хүн бүр л мэддэг шүү дээ. Гэхдээ би тоглосон нь л буруу болчихсон байхгүй юу” хэмээсэн юм.
Түүнийхээр бол УИХ-ын гишүүд, цаашлаад хүн бүр л тус тоглоомоор тоглодог юм байх. Эцэст нь хэлэхэд тантай адил “Candy crash”-чин “МОНГОЛЫН ТӨРД ХЭРЭГГҮЙ” мэт!!!
Өмнөх нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД ДАРНА УУ
Тоймчхүү
Эх сурвалж: FACT.MN
зочин · 2015/09/28
Түрийний бөөс толгойд гарнаа гэж ... Хо хо хо...
Зочин · 2015/09/28
АН-ЫН ЗАСГИЙН ГАЗАР МАН-ЫН БЭЛЭНЭЭР ТАРААХ ГЭЖ ТАВЬСАН 1.6 ТЭР БУМ ДОЛЛАРЫН ӨРИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД ТӨЛЖ БАЙНА. ТЭГЭЭД НҮҮРСНИЙ ҮНЭ ТОНН НЬ 130-ААС ДООШ ОРЖ 35 ДОЛЛАР БОЛТОЛ УНАСАН,ЗЭСИЙН ҮНЭ УНАСАН ЭНЭ ҮЕД МАШ БОГИНО ХУГАЦААНД 80 ЖИЛ ХИЙСЭНЭЭС ДУТУУГҮЙ ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ 4 ХҮРЭХГҮЙ ЖИЛИЙН ДОТОР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЧИХЭЭД БАЙНА. ТАНАЙХ ШИГ 100 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ НАМ БИШ ШҮҮ ДЭЭ МАН-ХЫНХАН ТА НАР НААД ЯМАР Ч ГЭМГҮЙ 3 ТҮМЭН МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН НАМ АА БУШУУ ТҮРГЭН ТАРААГААЧ ЭЭ. ЯАСАН ИЧДЭГГҮЙ ЮМ БЭ?. МОНГОЛ ХҮМҮҮС МӨН ЮМ УУ БИШ ЮМ УУ? 88583399
Зочин · 2015/09/28
yun amitan ve xvn l bn shte
Зочин · 2015/09/28
ajild ni amjilt xvsex n arai deer bx yumiig jaaxan xarj bj dvngee tawiul yaasiin
зочин · 2015/09/28
Нэр хугарахаар яс хугар гэдэг . Нэг жил болохын хооронд тавилга солиод байхдаа яахав дээ.. Ядахнаа Энхбаяр даргаа боддог бол сайн ажиллаад амжилтанд хүрэх хэрэгтэй биз дээ
ЗОЧИН · 2015/09/28
Энэ амьтнаар төр удирдуулах гэж,Өнөө цөвүүн цаг гээч нь ирсэн юм байх даа?