Дорноговийн АН сумдын чуулган хийнэ
2015/09/30
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорноговийн АН-ынхан чууллаа. Тус чуулга уулзалтанд Урилгаар Барилга хот байгуулалтын дэд сайд, Аймгийн намын ҮЗХ-н гишүүн, АЭХ-ны тэргүүн Г.Байгалмаа оролцож Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болон орон нутагт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж ард иргэдтэй санал солилцов.
АН-аас “Монгол хүн 2020” өнөөдөр маргааш... уриан дор бүсчилсэн чуулга уулзалтыг орон даяар зохион байгуулсан байна. Үүнээс сэдэвлэн Дорноговь аймаг чуулганаа хуралдуулжээ. Дараагийн шатанд намын удирдлагууд сумдуудаа тойрон ажиллахаар графикчилсан төлөвлөгөө боловсруулсан аж. Уг ажлын бэлтгэл хангагдаад аль хэдийнээ хангагдсан талаар тус аймгийн намын дарга П.Ганхуяг мэдэгдлээ.
Чуулганд нийт 170 орчим АН-ын гишүүд төлөөлөгч оролцсон ба энэ удаагийн чуулганы төлөөлөгчдийн 80 орчим хувь нь залуучууд байсныг тэрбээр онцлов.
Зочин · 2015/09/30
АРДЧИЛСАН НАМ БУСАД ЗАЛУУ НАМУУДЫН АДИЛ ЗАЛУУ НАМ. БУСАД ЗАЛУУ НАМУУДААС ӨӨР НЬ ГИШҮҮД БОЛОВСОН ХҮЧНИЙХЭЭ ТООГООР 90-ЭЭД НАСТАЙ МАН-ААС НЭГ ИХ ДУТАХГҮЙ, ХАМГИЙН ИХ ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛЫГ АМССАН, ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙСАН БАРЬЖ БАЙГАА ГЭДГЭЭРЭЭ АРД ТҮМНЭЭРЭЭ ХАМГИЙН ИХ ХҮРЭЭЛҮҮЛСЭН НЭР ХҮНДТЭЙ, ХАМГИЙН ЧАДВАРЛАГ НАМ. ШҮХ 88583399