О.Баасанхүү: Шаардлагатай бол бүлгээсээ гарна
2015/10/02
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлаас болж “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн дунд ихэд ширүүн маргаан болжээ. Тэр бүү хэл бүлгийн зарим гишүүд бүлгээсээ гарах дээрээ тулж, даргыгаа сандаргаад авсан сурагтай. Тус бүлэг өчигдөр хуралдсан бөгөөд хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцжээ. Хэлэлцэж буй асуудлаар бүлгийн гишүүд санал бодлоо хэлж, нээлттэй ярилцсан байна. Гэтэл тус бүлгийн ихэнх гишүүд С.Баярцогтыг хамгаалж дуугарсан ба огцруулахыг дэмжихгүй гэх байр, суурийг илэрхийлжээ. Энэ нь С.Баярцогтыг огцруулахаар тогтоолын төслийг санаачлан өргөн барьсан О.Баасанхүү гишүүний дургүйцлийг хүргээд авсан байна.
Яг энэ асуудлаас болж бөөн хэрүүл мандсан бөгөөд О.Баасанхүү гишүүн “Хэрвээ манай бүлэг С.Баярцогтыг огцруулахыг дэмжихгүй бол би “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч болно шүү. Шаардлагатай бол гарахад бэлэн” гэж мэдэгджээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг бүлгийнх нь Г.Уянга, Л.Цог нар дэмжиж “Бид ч мөн адил гарна” гэж хэлжээ. Тэд “Шударга ёс” эвсэл тарах ёстой гэх байр, суурийг ч энэ үеэр илэрхийлсэн байна.
Гэсэн ч “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн тэдний сүрдүүлгэнэд яаран авталгүйгээр олонхийн саналаа дагаж шийдвэрээ гаргажээ. Тус бүлгийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэж, шийдвэрлэсний дараа өөрсдийн байр, суурийг илэрхийлэх нь зөв гэж үзэж байгаа аж.
Энэ талаар тус бүлгийн дарга БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн мэдүүлж хэлэлцүүлж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж ҮХЦ дүгнэсэн. Энэ дүгнэлтийг УИХ-аар хэлэлцсэний дараагаар С.Баярцогт сайдыг огцруулах асуудалд байр сууриа илэрхийлнэ” гэсэн юм.
Цэцийн дүгнэлтийн тухайд "УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах хуулийн төслийг санаачлан УИХ-д оруулж хэлэлцүүлж байгаа нь танхимын тогтвортой ажиллах зарчмыг хөндөж байна" гэсэн агуулгатай юм. Тиймээс УИХ-ын ганцхан гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоолын төслийг өргөн барих нь хуулинд нийцэхгүй гэж буй.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн цэц С.Баярцогтыг хамгаалж авч үлдэх шийдвэрийг гаргалаа. Үндсэн хуулийн цэц өөрөө хууль зөрчөөд байж болохгүй. Цөөн хэдэн авлигачийн эрх, ашигт нийцүүлж ажиллаж байна хэмээн ярьж байгаа юм.
Хамгийн ноцтой нь С.Баярцогтыг Үндсэн хуулийн цэцээс гадна МАХН-ын дарга “Шударга ёс” эвслийн бүлгийн “эзэн” Н.Энхбаяр ч өмгөөлж байгаа сурагтай. Тиймээс л О.Баасанхүү гишүүн Г.Уянга, Л.Цог нартай нийлж сэлэм эргүүлж эхэлсэн байна.
О.Баасанхүү гишүүнээс энэ талаар тодруулахад “Манай бүлэг С.Баярцогтыг хамгаалж үлдээх юм бол би бүлгээсээ гарна. "Шударга ёс" эвслийн бүлэг сонгуулиар юу амлаж гарч ирснээ санах хэрэгтэй. Гэтэл тэр амлалтаасаа эсрэг зүйл хийх гэж байна. Тухайлбал, авлига, албан тушаалын хэрэгтэй ийм нөхдүүдийг хамгаалж байна. “Шударга ёс” эвсэл ийм “Шударга бус” байж болохгүй биз дээ. Бид өөрсдийгөө бодож огцруулах асуудлыг барьж гүйгээгүй. Эх орноо, Тавантолгой, Оюутолгойгоо бодож огцруулах асуудлыг хөндөөд байна. Бүлэг нь гишүүдээ дэмжих ёстой шүү дээ” гэсэн юм.
Хэрвээ УИХ-ын дэд дарга Л.Цог бүлгээсээ гарвал дэд даргын суудлаа ч мөн өгнө. Тэгэхээр эвслийн бүлэг задрах асуудал яригдана гэсэн үг. Хэрэв бүлэг тарвал УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-д орох асуудал ч яригдсан бололтой.
Т.Энхэлээ
http://www.24tsag.mn
mongol · 2015/10/02
Battsereg gej booronhii diilsen taliin modon hutga bolivol taarna Baasanhuugiin zov shuu dee
Зочин · 2015/10/02
100-ГААД ЖИЛ ЗАСГИЙН ЭРХ БАРЬСАН МАН 1 ХҮНД ОНОГДОХ ГАЗАР НУТАГ,АЛТ МӨНГӨ, БАЙГАЛИЙН БАЯЛАГ,МАЛ АН АМЬТАН БУЮУ ЭДИЙН ЗАСГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ МОНГОЛ УЛСЫГ АЗИЙН БАР БАЙТУГАА ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛСЭН УЛС БОЛГОХ БОЛОМЖ БАЙСАН. ХАРАМСАЛНТАЙ НЬ МАН-Д ТИЙМ СЭТГЭЛ,МӨН ДЭЭРХ БОЛОМЖИЙГ АШИГЛАХ ОЮН УХААН БАЙГААГҮЙ. ТЭГЭЭД Ч ЗОГСОХГҮЙ МОНГОЛ УЛСЫГ ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛТЭЙ БОДОО, ДАНЗАН, СҮХБААТАР НАРЫГ БУУДАЖ АЛААД Ч ЗОГСОХГҮЙ НИЙГЭМЧЛЭХ НЭРЭЭР АРД ИРГЭДИЙН АМИНЫ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМЭН АВЧ 1990 ОНД МОНГОЛ УЛСЫГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН. МОНГОЛЫН БУЯН ЗАЯАГ ЮМ БАЙГАА БИЗ АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ДЭЛХИЙН ОЛОН УЛС ОРОНТОЙ ХАРИЛЦАЖ МОНГОЛ УЛС ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН. ОЮУНЫ СОР БОЛСОН БОДОО. ДАНЗАН. СҮХБААТАР НАРЫГ М.А.Н БУУДАЖ АЛААГҮЙ БОЛ МОНГОЛ УЛС ИНГЭТЛЭЭ ДООШОО ОРОХГҮЙ БАЙСАН. ШҮХ 88583399
Зочин · 2015/10/02
TBD Ulaan 2 oor MAN dutlaa yu ter 2 tetgevertee l garna biz