Монголын улс төрд өдөрт л нэг галзуу тодрох юм
2015/10/02
-Бид галзуучуудыг сонгох хүртлээ галзуурсныхаа шанг хангалттай амсч байна-
Монголын улс төр галзуучуудаар дүүрчээ. Тэд бидний сонгож гаргаж ирсэн хүмүүс л дээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би үхэхээс айдаггүй. Яагаад гэвэл үхэл миний хувьд шагнал” гэж ярьсан. Үхлийг шинжлэх ухаан, шашны талаас янз бүрээр тайлбарладаг. Тэрэн дундаа Христэд итгэгчид бидний энэ амьдралыг диваажингийн өмнөх шат гэдэг бөгөөд үхээд дараа нь жинхэнэ нутагтаа очно гэж үздэг. Тэр утгаараа зарим хүнд үхэл шагнал мэт санагдаж болно. Гэхдээ хэн юугаа шүтэх нь бидэнд огтоос хамаагүй, падлийгүй. Харин ингэж үхэл, хагацлыг сайхан, бэлэг, шагнал гэж хойч үеийнхэн, ард түмэнд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж сурталчлах нь яавч зөв зүйл биш.
Террористуудыг хувь хүнийхээ хувьд ойлгодоггүй юм. Ямар юмаа хийж, хэний зараалаар жихадын бүсэндээ тэсрэх бөмбөг хавчуулаад олон нийтийн газарт очиж алтан амиа хороож, гэмгүй бусдыг бас араасаа чирдэг байна аа гэж. Жихад буюу исламын шашны ариун дайнаа ингэж хийдэг юм байх даа гэж гайхдаг байв. Тэрэнтэй адил О.Баасанхүү гишүүн шагналаа авах гээд очиж байгаа болж таарч байна уу. Иймэрхүү юм ярьж байгаа хүнийг хэвийн гэж хэлэх үү.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай “Зориг зүрхтэй аавын хүүхдүүд байвал газраа аваарай. Чадахгүй чяцга загнацгаах юм бол тэгээд гэртээ харь. Хариад унтацгаа... Чяцга царайлаад явцгаа, эндээс” гэж ард түмэнд “томорч” бүдүүлэг зан гаргахыг нь орон даяар харлаа, бүгд. Хаашаа юм, бид чинь төр засаг, хууль дүрэмгүй оронд амьдраад байгаа юм уу, Л.Гүндалай гишүүнийхээр. Дээрэмчдийн бүлэг эсвэл хэн дуртай нь очоод дайрч давшлаад булаагаад авчихдаг газар нутагтай улс юм уу.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, БСШУ-ны дэд сайд Б.Тулга нарын харилцан бие биенээ үгүйсгэсэн, буруутгасан ярилцлага нийтлэгдсэнийг та бүхэн санаж байгаа байх. Уг нь энэ бол Монгол төрийн монцгоруудын хоорондын яриа сан.
Миний аавын үеийнхнээр төсөөлүүлбэл Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын СнЗ-ийн нэгдүгээр орлогч дарга Т.Рагчаа гуай, АИХ-ын депутат, МАХН-ын Төв хорооны хэлтсийн эрхлэгч Б.Лхамжавтай “Би боолгосон”, “Би боолгоогүй” гээд л харилцан боолгож, боолцсон зүйл яриад зогсч байсан гэвэл. Тухайн үед иймэрхүү үйл явдал болоод улс төрийн хүрээнд шуугиан дэгдвэл нийгэм даяар тэднийг шууд л эрүүл биш гэж дүгнэнэ. Шархаднаас дохиогоо анивчуулсан түргэний тэрэг ирээд номхруулдаг цагаан цамц өмсүүлээд л Төрийн ордноос ачаад явчихна. Ийм гутамшигтай түшээд төрд нийцэхгүй гэж элдэв арга хэмжээ авч донгодоод Шархадны галзуугийн тасагт далдын далд хийгээд өрөөний мухарт шидчих байсан биз.
Гэтэл манай одоогийн УИХ-ын гишүүн, дэд сайд хоёр ингээд л ярьцгаан муудалцав. Угтаа бол манай төрийн монцгорууд сан гэдгийг давтан хэлье л.
Монголын нийгэмд сонин үзэгдэл, хандлагууд ажиглагддаг. Түмэн олон хонины дундаас гэдэг шиг тэр олон дуурайх алдартан, үлгэр авах цуутай хүмүүс байхад улс төрийн эрхмүүд, улстөрчдийн үйл, үгийг тэр чигээр нь дуурайж хуулдаг хачин зантай. Тэгсэн хэрнээ урлаг соёлын өндөр мэдрэмжтэй сайхан улсуудыг тоодоггүй. УИХ-ын гишүүд, сайд, дарга нар буюу төрийн томчуулын “Май, май чи”, “Түй май” гээд нулиман байж гаргасан салаавч маргааш нь хотын гудманд моод болчихно. Замын цагдаа, таксины жолооч хоёр заамдалдчихсан нэгэн рүүгээ салаавч гаргацгааж эхэлдэг. Манай төрийн томчуул унасан машин тэрэг, өмссөн, жийсэн гутал, хувцас, залуу гэргий, нөхөр зэргээрээ гайхуулцгаадаг нь яавч олигтой үйлдэл биш. Энэ нь их гэмтэй бас сүүдэртэй.
Ю.Цэдэнбал даргын үед Монгол Улсын бүх сэхээтнүүд Ю.Цэдэнбал шиг л байсан. Түүн шиг биеэ авч явж, түүн шиг алхаж ярьдаг байлаа. Бүгд л яриан завсраа “и” гэнэ. Ю.Цэдэнбал даргын яриан дундаа ба, бөгөөд гэхийг оросоор “и” хэмээн хэлдгийг нь манай бүх сэхээтэн ихэд анхаарч, яг тэгж дуурайж ярьдаг байв. Юм гэдэг ийм л нөлөөтэй. Тэр эрхэмсэг хүмүүнийг бүгд л анхаарч үйл хөдлөл, сул үгийг нь хүртэл дуурайдаг байж шүү.
Энэ бүхнээс санаа авч манай улс төрд яваа хүмүүс хэлэх үгээ тунгааж, хийх үйлдлээ анзаарч, өмссөн хувцсаа засч, зурагтаар ярихдаа бодолтой, хэнд юу ярихаа цэгнэдэг ухаантай байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол өдөрт л нэг нэгээр гарч ирж байгаа улс төрийн галзуучуудаа дуурайгаад энэ нийгэм чинь тэр чигээрээ галзуурч дууслаа. Бидний амьдран буй энэ зурвасхан цаг үе түүхэнд Ардчиллын эхний жилүүд гэхээсээ илүүтэй их галзуурлын үе гэж тэмдэглэгдэж мэдэх нь байна. Ардчиллыг бид эрх чөлөө хайрласан хэмээн магтан дуулж, ардчилсан хувьсгалын гэх түүхэн 20-иод жилийг ардаа хийгээд буй ардчилагчид гэцгээдэг. Үнэндээ бид ардчиллыг уг утгаар нь бий болгосон уу эсвэл түүнийг галзуучуудын талбар болгосон уу гэдэг жинхэнэ үнэн түүхэнд л үлдэнэ. Түүх бол өршөөлгүй бөгөөд хатуу, үнэнч. Гэтэл манай нийгэмд болж байгаа энэ эх замбараагүй галзуурлыг өдөр бүр хараад байхаар ардчилсан хувьсгалын эдгээр жилүүд гээд байгаа бидний энэ богинохон үе түүхэнд МОНГОЛЫН ИХ ГАЛЗУУРЛЫН ҮЕ БАЙЛАА гэж тэмдэглэн үлдэх вий дээ гэсэн сэр төрнө.
Д.Гансаруул
Зочин · 2015/10/04
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.МАН 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН-ААС ЕРӨНХИЙ САЙД БОЛСОН БАТБОЛД, БАЯР НАР ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МОНГОЛ УЛСЫГ ДАМПУУРУУЛААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..ШҮХ
Зочин · 2015/10/03
М.А.Н ХАР PR ХИЙХ 90-ЭЭД ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ.СҮХБААТАР, БОДОО, ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУЛЧИХААД ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА КИНО ХИЙГЭЭД ИТГҮҮЛЖ Л БАЙСАН .ГЭМГҮЙ 30000 ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИЧИХААД ЭСЭРГҮҮ БАЙСАН ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.АРД ТҮМНИЙ БҮХ МАЛ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ АВЧИХААД БАЯЖИХ ХЭРЭГГҮЙ НАМ ЗАСАГ ЧИНЬ ТА НАРЫГ ТЭЖЭЭНЭ ГЭХЭД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ХАМАГ ӨМЧ ХӨРӨНГӨӨ МАН-Д ДЭЭРЭМДҮҮЛСЭН АРД ИРГЭД 1990 ОНД АМААРАА ШОРОО ҮMХЭЖ БАЛАРЧ БАЙХАД БҮХ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ АРД ТҮМЭН ИТГЭЖ Л БАЙСАН. МАН УЛСЫН ӨМЧИЙН 90 ХУВИЙГ НЬ ИДЧИХЭЭД А.Н-РУУ ЧИХЭЖ БАЙХАД НЬ ИТГЭЖ Л БАЙСАН.ӨНӨӨДӨР 5 ТОЛГОЙГ ХЯТАДЫН ЛОМБАРДАНД ТАВИАД /ЧАЛКОГИЙН ӨРӨНД/ БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭХЭД ИТГЭЖ Л БАЙСАН. МАН ОЮУТОЛГОЙГ ГАДААДАД ХУДАЛДААД МӨНГИЙГ НЬ ӨВӨРТЛӨӨД ЭХ ОРОНДОО ИРЭХ Ч НҮҮРГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД / МАН-ААС САЙД АСАН БАТБОЛД, БАЯР НАР/ ОЮУТОЛГОЙ, 5 ТОЛГОЙГООС МӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙН УЛМААС АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙГАА БУРУУГ А.Н-РУУ ЧИХЭЖ XAP PR ХИЙЖ БАЙХАД АРД ТҮМЭН ИТГЭСЭЭР Л БАЙНА..АРД ТҮМЭН ХЭЗЭЭ АЛУУРЧИН М.А.Н-ЫН
Зочин · 2015/10/03
Udur ireh tusam uls tur min doroitoj. Eh oron min uguirch ard tumin min zovj bgaag ulam iluutei medreh bolloo. Yu hiih ve Ta min . Songuuliaar hendch sanlaa uguhuu bolidiimuu hend ch uguhgui bvl deer ch ymuu.
Зочин · 2015/10/03
ЯМАР МУЛГУУ ТЭНЭГҮҮД НЬ ЮУ Ч ҮЙЛДВЭРЛЭСЭН БОРЛОГДОХГҮЙН ЗОВЛОН БАЙХГҮЙ, ДАЛАЙГААР ДЭЛХИЙН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДТАЙ ДАЛАЙГААР ШУУД ХАРЬЦДАГ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ЗАХ ЗЭЭЛ ХАМГИЙН ЖИЖИГ ЗАХ ЗЭЭЛ 2-Г ХАРЬЦУУЛЖ ЯРЬДАГ БАЙНА. ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ОЮУНЫ ПОТЕНЦИАЛ БАЙЖ. ХЯТАДУУД АРЧААГҮЙ ТЭНЭГТЭЭ 60-ААД ЖИЛЭЭР ХОЦОРЧ САЯХАН САНСРЫН ХӨЛӨГ ХӨӨРГӨСӨН.
ИЧЭЭЧ · 2015/10/02
МАШ ӨРГӨН УУДАМ НУТАГТАЙ ОЛОН САЯ МАЛТАЙ АЛТ ЭРДЭНЭС УУРХАЙТАЙ БАЯН ОРОН БАЙЖ ГУРАВХАН САЯ ХҮНИЙГ ТЭЖЭЭЖ ЧАДДАГГҮЙ ТӨРТӨЙ БАЙГАА НЬ ГУТАМШИГ ЮМ ГУРВАН ТЭМБУМ ХҮНТЭЙ ХЯТАД, ГУЧИН САЯ ХҮНТЭЙ ОРНУУДААС ИЧЭЭСЭЙ БИЛЭЭ 75 БИШ УХААНТАЙ АРВАН ХҮН Л ГУРВАН САЯ ХҮНИЙГ ЭЛБЭГ ТЭЖЭЭГЭЭД ИЛҮҮ ГАРААД ДЭЛХИЙГ ХӨТЛӨНӨ ШҮҮДЭЭ ИХ ХУРЛЫН ИДЭМХИЙНҮҮДЭЭ ИЧЭЭЧ ИЧЭЭЧ
Зочин · 2015/10/02
Alban gushaal ni tomdsonih ...
Зочин · 2015/10/02
3 ДАХЬ ХҮЧИН ХЭРЭГГҮЙ. БОЛОХГҮЙ БАЙНА ГЭЭД 4 5 6 ДАХЬ ХҮЧНҮҮДИЙГ СОНГОХ ХЭРЭГТЭЙ БОЛНО. ТЭДИЙГ ХУЛГАЙ ХИЙХГҮЙ ГЭЖ ХЭН МЭДЭХ ЮМ. ДОРНОДЫН БОЛОРЧУЛУУН ШИГ ШУНАЛТАЙ ШИНЭ ХУЛГАЙЧУУД ГАРНА. ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫГ АНХ УДАА ИЛРҮҮЛЖ ШОРОНД НЬ ОРУУЛСАН АН-ААС ДЭЭР ХҮЧИН МОНГОЛООС ОЛДОХГҮЙ.ШҮХ 88583399
Зочин · 2015/10/02
ehneesee avhuulaad mungnii tsagaan solio tusch gaan ..!!!
эмч · 2015/10/02
баасанхүү шизофрения маникал синдромтой