Нийслэлчүүд Францын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ /фото/
2015/11/15
Өнгөрөгч өдрүүдэд Франц Улсын нийслэл Парис хот террорист халдлагад өртөж тус улс онц байдал зарлаад байна. Одоогийн байдлаар халдлагад амь насаа алдсан иргэдийн тоо 120 гаруй, гэмтэж бэртсэн иргэний тоо хэдийнээ 200 хүрээд байна. Энэхүү аймшигт хэргийг эсэргүүцэж, тус улсын ард түмэнд дэлхийн улс орнуудын удирдагч, төр захиргаа, иргэд эмгэнэл илэрхийлж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харъяа байгууллагын удирдлага, албан хаагчид, нийслэлийн иргэдийн төлөөлөл өнөөдөр /11.15/ Монгол Улс дахь Францын элчин сайдын яамны гадаа эмгэнэл илэрхийллээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар Монгол Улс дахь Франц Улсын элчин сайдын үүргийг түр хамаарагч, Тэргүүн зөвлөх Рафаэл Дрозэвскитэй уулзаж “Танай улс аймшигт террорист халдлагад өртөж, гэм зэмгүй олон зуун хүн амь насаа алдаж, шархадсан эмгэнэлт явдал болсонд нийслэлийн удирдлагууд болон иргэдийнхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Нэг дэлхийн ард түмэн бид ийм аймшигт зүйл тохиолдсон хэцүү цаг үед нэг сэтгэлээр хамт байх учиртай” хэмээлээ. Үүний дараа албан хаагчид Элчин сайдын яаманд орж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Зочин · 2015/11/16
zavtai pizdanuud ve
Зочин · 2015/11/15
МАЛНУУД ЧИНЬ ВИЗ ӨГДӨГ ЛАЛАРУУДАД ЮУН ЛАА ЦЭЦЭГ БОЛООД БАЙНАА МОНГОЛЧУУДЫН БЯЛДУУЧ ГЭДГИЙН НЬ ЯАНАА.
Зочин · 2015/11/15
Инээдтэй юм
hmm · 2015/11/15
ОРОС АХ НАР ИЙМ ЮМ Л БИЧИЖ БАЙНА ДАА
Мэдээж Парист болсон энэ явдал бол үнэхээр аймшигтай. Гэхдээ ийм үйл явдал Сири улсад өдөр бүр тохиолдоод 5 жил болж байна. Өдөр бүр тэнд зуу зуун хүн үхэж байна. Тэднийг дэлбэлж, цаазалж, хүчиндэж алж байна. Ливи, Ирак, Афганистанд тэрнээс ч илүү....
Францчуудын амь нас, Сири, Ирак, Афган хүний амь наснаас илүү үнэтэй гэж үү?
Олон нийтийн сүлжээгээр ямар гээчийн хийдэл яваад байна аа. ТУГ, НУЛИМС, ГАШУУДАЛ
Та өмнө нь энэ уйтгар гуниг гашуудалтайгаа хаана нуугдаж байв?
Саяхан 200 хүүхдийг цаазласан.
ГАШУУДАГЧИД МИНЬ ТЭР ҮЕД ЯАГААД ДУУГАА ХУРААЧИХАВ?
Зочин · 2015/11/15
harin ch jinger ulihiin chinee sanahgui yum bh aa kk
Зочин · 2015/11/15
Ingesniihee hariud tusviin munguurFrance ruu ayalaj zugaalj yavah bolomj oldono gj bodoj bga bhda TURIIN ALBAN HAAGCHID!!! Minii aav eej masaaraa ulsad ajillaj olon arvan jil udirdah alban tushaal hashij bsn. Gehdee hezee ch odoonii ene novshnuud shig davarch, idej uuj baigaagui.