БНХАУ-ын дөрвөн иргэн зохион байгуулалтайгаар хуурамч төлбөрийн карт ашиглаж, манай арилжааны банкуудад их хэмжээний хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлжээ.

 

Тодруулбал, энэ арваннэгдүгээр сард Хятадын 30-46 насны дөрвөн иргэн үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар гадаад улсын мастер виза карт эзэмшигч иргэдийн мэдээллийг хууль бусаар ашиглан хуурамч төлбөрийн карт үйлдэж Монгол Улсын иргэний “пос терминал” төхөөрөмжөөр арилжааны банкуудад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

 

О.Цэцэн