Нийтийн эзэмшлийн замд 4500 гэрэлтүүлэг шинээр суурилуулав
2015/12/06
Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц гэр хорооллын дундах гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг нийт 11 компани хариуцан ажиллаж байна.
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс 11-310005 утсаар 2015 оны эхний 11 дүгээр сарын байдлаар гэрэлтүүлгийн нийт 249 гомдлыг иргэдээс хүлээн авч гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээг хариуцдаг компаниудад мэдэгдэж зөрчлийг шуурхай арилгуулан ажиллаж байна гэв.