Хошин урлагийн жүжигчдийг хараад өөрийн эрхгүй инээмээр болдог. Тэд ийм л онцгой авъяастай, бидний сэтгэлд тийм л тодхон үлддэг. Үзэгчдийг инээлгэж, эрч хүч өгдөг тэднийг “нийгмийг эрүүлжүүлэгч” хэмээн нэрлэдэг.

Нэгэн үе хошин урлагт Амбий, Бооёо, Аси, Хүрлээ гэсэн нэрс салдаггүй байлаа.  Тэднийг хошин урлагийн гол төлөөлөл хэмээн нэрлэхэд маргах хүн үгүй бизээ. Тэгвэл чадвар, авъяасаараа ялгарсан дээрх уран бүтээлчдээс жүжигчин Амбий ан авд сонирхолтой, мэргэн бууддагаараа тэргүүлдэг гэнэ.  

Эрийн хийморь сэргээдэг Чоно гэдэг амьтан тал газар Амбийтай таарсан байхад амьд явсан түүх байдаггүй юм байх. Тэрбээр давхиж яваа чоныг машин дотроос буудахад яг хулхиар нь онодог гэнэ. Анд гараад мэргэн буудчихдаг, тайзнаа гараад чадварлаг жүжиглэчихдэг тэрбээр сүүлийн үед дэлгэцийн бүтээлд түлхүү ажиллах болсон.

Б.Хорлоо