Монгол Улсын гурван сая дах иргэн өнгөрсөн 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр төрсөн билээ. Залуу гэр бүлийн анхны охин болж төрсөн азтай бяцхан гүнжид Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголжин гэх нэр хайрласан юм.

Монголжин охины аав Э.Хатанболд 10 хүүхэдтэй айлын дунд хүү бол ээж Г.Аззаяа айлын хоёр дахь хүүхэд ажээ. Монгол Улсын төр гурван сая дахь иргэнээ 70 сая төгрөгтэй тэнцэх орон сууцаар шагнасныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн биеэр очиж дуулгасан билээ. Монгол Улс хоёр сая дахь иргэндээ зориулж хүүхдийн дүрс бүхий зоос үйлдвэрлэж байсан бол гурван сая дахь иргэнээ бэлгэдсэн логондоо аав, ээж, хүүхэд гурвыг дүрсэлсэн байлаа. Харин Монголжин охин тун удахгүй нэг нас хүрэх гэж байгаа бөгөөд ийм том болжээ.

Н.Чимэг