Өчигдөр 08:43 цагт шинэ оны анхны нар мандсан билээ. Монгол түмэн сансан бүхэн сэтгэчлэн бүтэж, аливаа хүний амьдрал аз жаргалтай эрүүл энх байж, мандаж буй нар шиг халуунаар ивээж байхыг билэгдэн шинэ оны анхны нарыг хардаг уламжлалтай юм.

Угаас наран мандахыг ажих нь уул ус, байгаль дэлхийдээ хүндэтгэл үзүүлэх, нарнаас энерги авах, тухайн жилийнхээ өнгийг нараар дамжуулан шинжих зэрэг олон эерэг үр нөлөөтэй юм байна.

Анхны нар мандахад аливаа саад тохиохгүй бол ажил үйлс бүтэж, тэр жилдээ аз хийморьтой явахын бэлэгдэл хэмээн сүслэн залбирцгаадаг юм. Тэгвэл энэ оны анхны нар маш хурц, тодоор цацран ингэж манджээ.

Н.Чимэг